Мэссие 72

Эрт урьдны цагт доорх зурган дээрх шиг бөмбөлгөн оддын бөөгнөрөлүүд нь олноороо манай сүүн зам галактикийг “захирч” байлаа. Манай галактик үүсээд удаагүй үед ийм бөмбөлгөн оддын бөөгнөрлүүд хэдэн 1000-аараа оршиж байсан бол өнөө үед 200 хүрэх үгүйтэй хэд нь л үлдсэн байна. Сүүн зам галактик анх үүссэнээсээ хойш олон тооны том жижиг янз бүрийн өөр галактикуудтай мөргөлдөж нийлж салж өнөөгийн хэлбэр хэмжээндээ хувьсаж ирсэн ба энэ зуур ихэнх бөмбөлгөн бөөгнөрлүүд хоорондоо хэт ойртсоноос эсвэл галактикийн төвтэй олон удаа хэт ойрхон зөрж өнгөрсөнөөс үүдэн устгагдсан юм. Харин одоог хүртэл “амьдарж” ирж чадсан хэд нь дэлхийн ямар ч хөгшин чулуу тэр байтугай манай сүүн замын ямар ч эртний бүтэцээс илүү хөгшин настай – нарийн ярьвал ихэнх нь ертөнцийн настай тун ойролцоо маш хөгшин:

Мэссие 72 нь манай галактикт орших цөөн хэдэн маш эртний хөгшин бас аврага том оддын бөмбөлгөн бөөгнөрлүүдийн нэг юм. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: НАСА, Хаббл сансарын дуран

Мэссие 72 нь манай галактикт орших цөөн хэдэн маш эртний хөгшин бас аврага том оддын бөмбөлгөн бөөгнөрлүүдийн нэг юм. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: НАСА, Хаббл сансарын дуран

Одоогийн манай галактикт бөмбөлгөн оддын бөөгнөрөл үүсэх нөхцөл бололцоо бараг байхгүй болсон учир сүүн замд шинэ эсвэл залуу бөмбөлгөн оддын бөөгнөрөл бараг байхгүй гэж хэлж болно. Сансарын Хаббл дурангийн авсан дээрх зураг нь Мэссиегийн каталогт 72-р биетээр тэмдэглэгдсэн манай галактикийн асар эртний нэгэн бөмбөлгөн бөөгнөрлийг харуулж байгаа юм. Уг биетийн диаметер нь ойролцоогоор 50 гэрлийн жил бөгөөд биднээс ойролцоогоор 50,000 гэрлийн жилийн зайд шөнийн тэнгэрт хумхын одны ордонд байрлана. Энгийн нүдээр харагдахгүй ч жижиг дурангаар харанхуй шөнө сийрэг саарал бөмбөлөг байдлаар харагдана, харин том дурангаар захын ганц нэг тод одод нь ялгарч оддын бөөгнөрөл байдалтай харагдана.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: