Curiosity шинэ мэдээ

Curiosity хөлгийн талаар сүүлд бичсэнээс хойших буюу 8-р сарын 18-наас хойших шинэ мэдээллүүдийг эмхтэгээд хүргэе гэж бодлоо.

8-р сарын 19-нд ChemCam хэмээх төхөөрөмжөөр ойролцоо оршиж байсан атгын чинээ чулууруу лазераар “буудсан” байна. Доорх зурган дээр буй Coronation хэмээн нэрлэсэн уг чулууг 10 секундын турш 30 удаа буудсан бөгөөд буудалт бүрдээ нэг секундыг тэрбум хуваасны тавтай тэнцэх хугацаанд нэг сая ваттаас илүү хүчээр галлажээ. Лазерын галлалт нь маш богино хугацаанд маш их хэмжээний энергийг чулууны гадрагын өчүүхэн жижиг хэсэгт дамжуулж, тэр жижиг хэсгийн атомуудыг нь цэнэгжүүлээд нэг ёсондоо гэрэлтэгч плазм болгон хувиргаж байгаа юм. Лазерын галлалтаас үүсэх тэрхүү очийг ChemCam нь бүртгэж аваад уг чулууны найрлагыг нь судлах зориулалттай уг нь, гэхдээ энэ удаад анх удаагаа тус төхөөрөмжийн ажиллагааг шалгах үүднээс туршилтын журмаар галлаж мөн туршилтын журмаар гэрлийг бүртгэн авсан байна. Уг төхөөрөмжийг АНУ-ын Нью Мексик муж улс дахь Лос Аламосын үндэсний лабораторид бүтээсэн бөгөөд судлаачидын хэлж байгаагаар уг туршилтын журмаар хийсэн хэмжилтийн чанар нь дэлхий дээр урьд нь тус төхөөрөмжөөр хийж байсан хэмжилтүүдээс ч илүү сайн чанартай байсан нь олон хүний хувьд үнэхээр сайхан мэдээ болсон аж:

Энэ дүрслэлийн суурь зургийг Curiosity хөлгийн MastCam камер авсан юм. Зурган дээр Coronation хэмээх нэртэй болсон туршилтын галлалт хийгдэж буй атгын чинээ чулуу болон хөлгийн сүүдэр тод харагдаж байна. 6см-ийн диаметер бүхий бөөрөнхий хиймэл тодруулга нь ChemCam төхөөрөмжийн гэрэл бүртгэх харьцангуй талбайг илтгэж байгаа ба түүний дээд талд нь орших 8мм-ийн талтай квадрат хиймэл тодруулга нь яг лазерын галлалт уг чулууны ямар өчүүхэн жижиг хэсгийг хамарч байгааг харуулж байгаа юм. Зохиогч: NASA/JPL-Caltech/LANL/CNES/IRAP

Энэ дүрслэлийн суурь зургийг Curiosity хөлгийн NavCam камераар авсан юм. Зурган дээр Coronation хэмээх нэртэй болсон туршилтын галлалт хийгдэж буй атгын чинээ чулуу болон хөлгийн сүүдэр тод харагдаж байна. 6см-ийн диаметер бүхий бөөрөнхий хиймэл тодруулга нь ChemCam төхөөрөмжийн гэрэл бүртгэх харьцангуй талбайг илтгэж байгаа ба түүний дээд талд нь орших 8мм-ийн талтай квадрат хиймэл тодруулга нь яг лазерын галлалт уг чулууны ямар өчүүхэн жижиг хэсгийг хамарч байгааг дүрсэлж байгаа юм. Зохиогч: NASA/JPL-Caltech/LANL/CNES/IRAP

Судлаачид 30 тусдаа галлалтаас үүдэлтэй 30 тусдаа гэрлийг бүртгэж авсан бөгөөд хэрвээ сүүлийн хэдэн галлалтаас ялгарсан гэрэл нь эхний хэдээсээ өөр болж таарвал уг чулуулгийн гаднах давхрагыг эхний хэдэн галлалтаараа бүрэн хайлуулаад цаана гүнд нь орших өөр давхрагыг сүүлийн хэдээрээ хайлуулсан гэсэн үг болж таарна. Галлалтаас үүсэх гэрлийг ChemCam-ийн спектрометер нь (янз бүрийн гэрэлийг тусад нь бүртгэж авдаг багаж)  хэт-ягаан туяанаас инфра-улаан туяа хүртэлх мужид нийт 6144 тусдаа цахилгаан соронцон долгионы (гэрэл) уртуудад бүртгэдэг аж. ChemCam төхөөрөмжийн хэрэглэж буй арга нь (лазераар буудаж атомуудыг плазм болгоод, цацаргаж буй гэрлийг нь бүртгэж аваад судлах) дэлхий дээр цөмийн реактор, далайн ёроол тэр байтугай хорт хавдрыг илрүүлэх гэх мэт зүйлд ашиглагдаж байсан ба харин энэ удаад дэлхийгээс өөр гариг дээр ашиглагдаж буй анхны тохиолдол нь болж байна.

Маргааш нь 8-р сарын 20-нд Curiosity хөлөг өөрийн робот гараа анх удаагаа ангараг дээр хөдөлгөсөн байна. Уг гар нь уртаашаа сунгавал 2.1метер хүрэх ба түүн дээр байгаа төхөөрөмжүүдийн массыг нийлүүлээд тооцвол ойролцоогоор 30кг аж. Уг гаран дээрх төхөөрөмжүүдийн заримыг дурьдвал – камер, газар ухагч дрил, хүрз, спектрометер гэх мэт… тиймээс энэхүү гар нь Curiosity-ийн нэн чухал эд ангиудын нэг. Гэхдээ тус гарны бараг хамгийн чухал үүрэг нь газраас хөрс чулуулгийн дээжийг авч өөрийн их биен дээрх төхөөрөмжүүдэд өгөх, мөн зарим салдаг өөрийн их биеийн төхөөрөмжүүдийг газарт буулгаж дараа нь эргэж өөр дээрээ тавих юм. Гарыг хөдөлгөх анхны “дасгал” нь яг төлөвлөгөөний дагуу явагдсан байна:

Curiosity газардсанаасаа хойш анх удаагаа өөрийн гараа хөдөлгөлөө. Уг бага нягтралтай зураг нь гараа өргөсөн байгааг нь харуулж байна. Түүний роботон гар нь нилээн нүсэх хэмжээтэй бөгөөд хөлгийн амин чухал эд анги юм. Хэрвээ энэ гаранд ямар нэгэн догогдол гарвал хөлгийн маш олон төхөөрөмжүүд нэг ёсондоо хэрэгцээгүй болох аюултай. Зохиогч: NASA/JPL-Caltech

Curiosity газардсанаасаа хойш анх удаагаа өөрийн гараа хөдөлгөлөө. Уг бага нягтралтай зураг нь гараа өргөсөн байгааг нь харуулж байна. Түүний роботон гар нь нилээн нүсэр хэмжээтэй бөгөөд хөлгийн амин чухал эд анги юм. Хэрвээ энэ гаранд ямар нэгэн догогдол гарвал хөлгийн маш олон төхөөрөмжүүд хэрэгцээгүй болох аюултай. Зохиогч: NASA/JPL-Caltech

8-р сарын 21-нд Curiosity хөлгийн анхны жолоодлогыг хийхээс өмнөх туршилт шалгалтуудыг хийж дууссан байна. Хөлгийн бүх дугуйнуудын ажиллагаа, мөн 4 захын дугуйнуудын залуурууд нь ажиллаж байгаа эсэхийг шалгасан байна:

Хөлгийн зүүн урд дугуйны залуурыг шалгах үеэр авсан зургууд. Зохиогч: NASA/JPL-Caltech

Хөлгийн зүүн урд дугуйны залуурыг шалгах үеэр авсан зургууд. Зохиогч: NASA/JPL-Caltech

Мөн энэ өдөр Испани болон ОХУ-аас явуулсан хоёр төхөөрөмжийг шалгаж үзсэн байна. Испани улсаас явуулсан цаг агаарын бичил станц уг нь хөлөг газардсанаас хойш нэг цаг тутам агаар болон хөрсний температур, агаарын даралт болон салхины хурд чиглэл гэх мэтийг хэмжсээр ирсэн юм. Салхины хурд болон чиглэлийг хэмжигч хоёр соруулын нэг нь анхнаасаа ажиллахгүй байсан бөгөөд уг өдөр ерөнхийдөө цаашид ашиглагдах боломжгүй болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Газардалтын үеэр боссон тоос шороон дундах жижиг хэмжээтэй чулуу гаднаас хүчтэй ирж мөргөснөөс гэмтэл авсан байж болзошгүй гэж таамаглаж байна. Дашрамд одоог хүртэл хийгдсэн хэмжилтүүдээс хархад агаарын температур нь -2 оос -75 цельсийн градусын хооронд өдөртөө хэлбэлздэг байхад хөрсний температур нь +3 аас -91 цельсийн градусын хооронд хэлбэлздэг байна.

ОХУ нь Curiosity-ийн доорх 1 метер хүртэлх гүний хөрсөнд орших эрдэс чулуулганд усны агууламж хэр их байдгийг тооцоолох зориулалттай төхөөрөмжийг өгч явуулсан юм. Уг төхөөрөмж нь хөрсрүү нейтрон буудаж, тус бөөм нь хэрхэн хөрсөн дотор сарниж байгааг хэмжээд хөрсөн дахь устөрөгчийн агууламжийг барагцаагаар тооцоолж, энэхүү устөрөгчийн хэмжээнээс хөрсөн дахь усны хэмжээг барагцаалж гаргана. Иймэрхүү төстэй арга техникийг дэлхий дээр газрын тосны эрэл хайгуулд ашигладаг ба анх удаагаа дэлхийгээс өөр гариг дээр ашиглаж байгаа юм байна.

8-р сарын 22-нд хөлөг анхны жолоодлогыг амжилттай хийсэн байна. Урагшлах, ухрах болон эргэх хэд хэдэн хөдөлгөөнийг хийснээр анхны газардсан Брэдбури хэмээх газраасаа ойролцоогоор 6м-ийн зайд шилжижээ. (Хөлгийн анх газардсан газрыг 1920 онд мэндэлсэн нэрт зөгнөлт зохиолч Рой Брэдбуригийн нэрээр нэрлэсэн аж. Уг зохиолч нь ангараг гариг дээр амьдрал байж болох тухай маш олон тооны бүтээл туурвиж байсан юм). Доорх зурган дээр хөлгийн хийсэн туршилтын маневруудын үлдээсэн хөрсөн дээрх мөр нь тод харагдаж байна:

Хөлөг анхны жолоодлогоо 8-р сарын 22-нд амжилттай хийжээ. Зохиогч: NASA/JPL-Caltech

Хөлөг анхны жолоодлогоо 8-р сарын 22-нд амжилттай хийжээ. Зохиогч: NASA/JPL-Caltech

Мөн энэ өдөр ChemCam-аар бас нэгэн чулууруу лазераар галлаж хэмжилт хийсэн байна. Өмнөх нийтлэлүүдээр хөлөг газардах үед газардуулагчийн тийрэлтэт хөдөлгүүрүүд нь хэрхэн гадрагын хөрсийн гадаад давхрагыг нь арчиж хаясан байгааг харуулж байсан билээ. Тэгвэл энэ удаад ChemCam-аар тэрхүү газардах үед дээр нь байсан хөрс шороо нь арчигдсаны дараа ил гарсан нэгэн чулууг 50 удаа буудсан байна. Доорх зурган дээр харуулж буй чулуу нь хөлгөөс ойролцоогоор 6м-ийн зайнд байсан бөгөөд уг зураг нь лазер галлахаас өмнөх болон яг галласны дараах үеийг харьцуулж харуулж байгаа юм. Сайн харвал лазерын үүсгэсэн хар толбоноос гадна лазерын үүсгэсэн оч хэрхэн тэр хавийг гэрэлтүүлж зарим хэсгийн сүүдэр нь хүртэл хөдөлж байгааг харж болж байна:

Хааш хаашаа 2.5см бүхий талбайг хамрах уг зураг нь ChemCam-ийн лазер галлахын өмнөх болон яг галлаж дууссаны дараах үеийг харьцуулж харуулж байна. Сайн харвал галлалтаас бий болсон жижиг хар толбоноос гадна лазерын их хэмжээний энерги чулуулгийн атомуудыг ионжуулсанаас үүдсэн хурц гэрлийн оч хэрхэн тэр хавийн гэрэлтэлтийг өөрчилсөн нь харагдаж байна. Зохиогч: NASA/JPL-Caltech/LANL/CNES/IRAP

Хааш хаашаа 2.5см бүхий талбайг хамрах уг зураг нь ChemCam-ийн лазер галлахын өмнөх болон яг галлаж дууссаны дараах үеийг харьцуулж харуулж байна. Сайн харвал галлалтаас бий болсон жижиг хар толбоноос гадна лазерын их хэмжээний энерги чулуулгийн атомуудыг ионжуулсанаас үүдсэн хурц гэрлийн оч хэрхэн тэр хавийн гэрэлтэлтийг үл ялиг өөрчилсөн нь харагдаж байна. Зохиогч: NASA/JPL-Caltech/LANL/CNES/IRAP

8-р сарын 27-нд Curiosity хөлөг ангарагийн гадрагын анхны телефото зургийг дэлхийрүү явуулсан байна. Доорх зургийг MastCam төхөөрөмжийн 100мм-ийн фокусын зайтай линзээр дээд хэсгийг нь авж харин наана орших биетүүдийг дүрсэлсэн доод хэсгийг нь мөн тус төхөөрөмжийн 34мм-ийн өргөн өнцгийн линзээр авсан аж. Уг зурган дээр он удаан жил салхинд идэгдсэн овго толгодууд мөн тэдгээр дээр маш тод гарсан газрын давхрагууд гайхалтай гаржээ. Алсад харагдах тэдгээр уулсын давхрагуудыг тус тусад нь нарийвчлан судлах нь Curiosity-ийн гол зорилго бөгөөд замдаа зургийн доод хэсэгт харагдаж буй хар бараан өнгөтэй өргөн “цөл”-ийг гатлах болно:

Ангараг гаригийн гадрагын анхны телефото зураг. Тэдгээр алсад харагдах уулсын бэлд ил гарсан давхрагуудыг судлах нь Curiosity хөлгийн гол зорилго юм. Зохиогч : NASA/JPL-Caltech

Ангараг гаригийн гадрагын анхны телефото зураг. Тэдгээр алсад харагдах уулсын бэлд ил гарсан давхрагуудыг судлах нь Curiosity хөлгийн гол зорилго юм. Зохиогч : NASA/JPL-Caltech

Мөн энэ өдөр хүн төрлөхтний түүхэнд анх удаа хүний дуу хоолойг өөр гаригаас дэлхий дээр хүлээн авсан байна. Та гайхаж байж магадгүй, яасан бэ гэхээр Curiosity хөлгийг амжилттай газардуулсаныг тэмдэглэж НАСА-ийн захирал Чарльз Болдений хэлсэн үгийг дэлхийгээс Curiosity-руу эхэлж явуулаад дараа нь эргээд Curiosity-оос дэлхийрүү явуулсан юм байна, хэхэ. Дашрамд энэ өдөр гэхэд Curiosity-ийн дэлхийрүү явуулсан нийт мэдээллийн хэмжээ нь урьд нь ангараг гаригруу явуулж байсан бүх роботуудынхыг нийлүүлсэнээс ч их болсон байна.

Та бидний сайн мэдэх Black Eyes Peas хамтлагийн дуучин Will.I.Am нь нилээн эртнээс оюутан залуучуудыг боловсролд, тэр дундаа шинжлэх ухааны боловсролд уриалж идэвхтэй дэмждэг нэгэн байсан юм. Тиймээс 8-р сарын 28-нд түүний Reach for the Stars хэмээх шинэ дууг (монголчилбол – ододруу тэмүүл) дэлхийгээс Curiosity-рүү явуулаад тэгээд хөлгөөс дэлхийрүү эргэж явуулсан байна – тиймээс хүн төрлөхтөний түүхэнд өөр гаригаас дэлхийрүү явуулсан анхны дууны бичлэг болж таарж байгаа юм:

Хүн төрлөхтөний түүхэнд хүний зохиосон дууг анх удаа дэлхийрүү явуулах үеэр уг дууны зохиогч Will.I.Am нь сургуулийн сурагч нарын хамт Reach for the Stars хэмээх дуугаа ангарагаас ирхийг хүлээн зогсож байна. Зохиогч: NASA

Хүн төрлөхтөний түүхэнд хүний зохиосон дууг анх удаа дэлхийрүү өөр гаригаас явуулах үеэр уг дууны зохиогч Will.I.Am нь сургуулийн сурагч нарын хамт Reach for the Stars хэмээх дуугаа ангарагаас ирхийг хүлээн зогсож байна. Зохиогч: NASA

Мөн энэ өдөр хөлөг зүүн зүгрүү ойролцоогоор 16м аялсан байна. Цаашдаа гадаргын 3 янзын хөрс нийлж буй Гленелг хэмээх 400 гаруй метрийн зай дахь газарлуу аяалахдаа бэлтгэл болгож сүүлийн шалгалт туршилтуудыг мөн хийж дууссан байна:

8-р сарын 22-нд 16 метр газар аялсаныхаа дараа. Уг зургийг хөлгийн ард талын ухрах үед мөргөлдөж болзошгүй саад хотгорыг илрүүлэх зориулалттай бага нягтрал бүхий HazCam төхөөрөмжөөр авчээ. Энэ төхөөрөмжөөр газардсаны дараах анхны зургийг дэлхийрүү явуулж байсан билээ. Зохиогч: NASA/JPL-Caltech

8-р сарын 28-нд 16 метр газар аялсаныхаа дараа. Уг зургийг хөлгийн ард талын ухрах үед мөргөлдөж болзошгүй саад хотгорыг илрүүлэх зориулалттай бага нягтрал бүхий HazCam төхөөрөмжөөр авчээ. Энэ төхөөрөмжөөр газардсаны дараах анхны бага нягтралтай зургийг дэлхийрүү явуулж байсан билээ. Зохиогч: NASA/JPL-Caltech

8-р сарын 22-нд 16 метр газар аялсаныхаа дараа. Зохиогч: NASA/JPL-Caltech

8-р сарын 28-нд 16 метр газар аялсаныхаа дараа. Зохиогч: NASA/JPL-Caltech

8-р сарын 30-нд хөлөг зүүн зүгрүү ахин 21м аялсан байна. Ер нь өдөр бүр бага багаар аажуу явсаар нэгээс хоёр долоо хоногийн дотор Гленелг-д хүрж очино. Замдаа олон удаа саатаж янз бүрийн хэмжилтүүдийг хийсээр байх болно.

8-р сарын 31-нд ямар ч жолоодлого хийгээгүй бөгөөд өдөржин хэмжилтүүд хйиж зураг авсаар өнгөрөөсөн байна:

Хөлгийн мөрийг тодорхой харуулж буй уг зургийг арагшаа харсан HazCam камераар авсан зургуудыг нийлүүлэн бүтээжээ. Бидэнд харагдаж буй орчин нь баруун болон хойд-баруун зүгрүү харж байгаа юм байна. Зохиогч: NASA/JPL-Caltech

Хөлгийн мөрийг тодорхой харуулж буй уг зургийг арагшаа харсан HazCam камераар авсан зургуудыг нийлүүлэн бүтээжээ. Бидэнд харагдаж буй орчин нь баруун болон хойд-баруун зүгрүү харж байгаа юм байна. Зохиогч: NASA/JPL-Caltech

Advertisements

4 comments

  1. mash goy blog bn amjilt husie NICE

    1. баярлалаа!

  2. За ашгүй Куриоситигийн тухай мэдээлэл оруулав уу…хэхэ Роботыг Дэлхийгээс шууд удирдах боломжгүй биз дээ? Өгч байгаа командууд нь өчнөөн хугацаагаар хоцорч очно гэж бодоод байхын… Жишээ нь Дэлхийгээс робот руу 1 метр арагшаа ухрах команд өгсөн гэж бодоход тэр нь дор хаяж хэдэн минут, хэдэн цагийн дараа Ангараг дээр очно биз дээ?

    1. таны хэлж байгаа зөв, дэлхий ангараг 2ын харьцангуй зайнаас хамаарж хэдэн 10 минутаас цаг гаруй хүртэлх хугацааг нэг талдаа зарцуулна. Одоогийн байдлаар нэг талдаа 20 гаруй минут зарж байгаа байх. Дээрээс нь ихэнх удирдлагын коммандыг curiosity-руу уг нь шууд явуулж байгаа, харин curiosity-оос дэлхийрүү явуулж буй мэдээллийг эрчим хүчээ хэмнэх үүднээс шууд дэлхийрүү биш ангараг гаригийг тойрод эргэж байгаа MRO хиймэл дагуулаар дамжуулж байгаа.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: