Мушгиа галактик NGC5033

Доорх зурган дээрх мушгиа галактик нь NGC5033 гэсэн каталог нэртэй бөгөөд биднээс ойролцоогоор 40 сая гэрлийн жилийн зайд долоон бурхан одны ордны доох нь тэнгэрт оршино. Ягаан хэсэгүүд нь одод шинээр олноороо үүсэж буй орчинууд, цэнхэр хэсэг нь тод залуу аврага одод бөөгнөрөн орших хэсгүүд харин бор хар хэсэг нь тоосонцор болон молекулан устөрөгчөөс тогтох нягт үүлсийг илтгэнэ. Хэмжээ болон хэлбэрээрээ энэ галактик нь манай сүүн замтай тун ойролцоо ба нэг захаас нөгөө зах хүртэл гэрэл 100,000 гаруй жил явж байж хүрнэ:

Биднээс 40 гаруй сая гэрлийн жилийн цаана орших манай сүүн замтай хэмжээ болон хэлбэрээрээ тун төстэй Х5033 галактик. Уг галактикийн төвд асар их масстай аврага хар нүх орших бөгөөд түүнээс нь үүдэн галактикийн цөмөөс ирэх гэрэл их хэмжээгээр байнга өөрчилөгдөж байдаг. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Адам Блок, Аризонагийн Их Сургууль

Биднээс 40 гаруй сая гэрлийн жилийн цаана орших манай сүүн замтай хэмжээ болон хэлбэрээрээ тун төстэй NGC5033 галактик. Уг галактикийн төвд асар их масстай аврага хар нүх орших бөгөөд түүнээс нь үүдэн галактикийн цөмөөс ирэх гэрэл их хэмжээгээр байнга өөрчилөгдөж байдаг. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Адам Блок, Аризонагийн Их Сургууль

Тус галактикийн төв хэсгийг их хэмжээний тоосонцор болон молекулан үүлс суунаглан мушгиралдан тойрж эргэсэн байдалтай оршиж байна. Судлаачидын олж тогтоосноор уг галактикийн цөмд орших тод хэсэг нь гэрэлтэлтээ байнга өөрчилдөг бөгөөд энэ нь тус галактикийн төвд орших асар их масстай хар нүхийн “хийж байгаа” ажил нь хэмээн таамаглагддаг. Мөн судлаачдын олж мэдсэнээр тус галактикийн эргэлтийн төв цэг болон үзэгдэх төв цөм нь нэг цэгт оршдог бус бие биенээсээ үл ялиг тусгаарлагдсан байдаг байна. Энэ нь тус галактик эрт үед өөр галактиктай мөргөлдөж нийлж үүссэн гэдгийг илтгэж байгаа юм (үүнийг олж илрүүлсэн судалгааны ажилын нийтлэлийг эндээс үнэгүй үзэж болно – http://arxiv.org/abs/astro-ph/0412410). Төвд нь орших аврага хар нүхний нөлөөгөөр галактикийн цөмийн гэрэл нь байнга их хэмжээгээр хувьсаж байдаг ийм галактикийг Сейфертийн төрлийн галактик гэнэ.

Advertisements

One comment

  1. ter galaktikt bas neg nuhur ingetsen manai galaktikiin tuhai bichij bval yana gess hehe

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: