Хос оддыг тойрон эргэх гаригуудыг илрүүллээ

Дэлхийтэй төстэй гаригууд манай галактикт хир олон байдгийг тодорхойлхоор сансарт хөөрсөн НАСА-ийн Кеплер дурангийн шинэ хэмжилтүүдээс хос оддын системийг тойрон эргэдэг 2 гаригийг олж илрүүлсэнээ судлаачид өчигдөр зарлалаа. Дор хаяж нэг гаригтай 4 хос оддын системийг илрүүлээд байсан бол энэ нээлт нь гаригтай хос оддын 5 дахь нь болж харин нэгээс олон гаригтай анхны хос оддын систем болж байгаа юм.

Уг хос оддын системийг Кеплер-47 гэх бөгөөд маш ойр зайд бие биенээ ердөө 7.5 өдрийн дотор тойрон эргэдэг хоёр одноос тогтоно. Нэг нь нартай тун төстэй бөгөөд гэрэлтэлтээрээ 15%-р бюую “ялимгүй” бага, харин нөгөө од нь нарнаас массаараа 3 дахин жижиг ба 175 дахин бүдэг юм. Энэ хос оддыг манай буд гаригаас ч илүү ойр зайд Кеплер-47В хэмээх дэлхийгээс диаметрээрээ 3 дахин том (массаараа 8 дахин том) гариг нь ойролцоогоор 50 өдрийн дотор тойрон эргэдэг ба түүний гадуур нь Кеплер-47С хэмээх дэлхийгээс диаметрээрээ 4.6 дахин том гариг нь хос оддыг ойролцоогоор 303 өдөрт нилээн зуйван замаар тойрон эргэнэ. Энэ гадуур нь тойрон эргэдэг гариг нь хэмжээ дамжаагаараа ер нь манай нарны аймгийн тэнгэрийн ван гаригтай төстэй (дэлхийгээс 20 дахин их масстай) бөгөөд хамгийн сонирхолтой нь уг гариг нь эх оддоосоо ус шингэн төлөвт орших хэт хүйтэн эсвэл хэт халуун бус зайд тойрон эргэнэ. Мэдээж энэ гариг нь өөрөө хийн гариг учир бидэнд нээх сонин биш, харин түүнийг тойрон эргэдэг чулуулаг хатуу гадаргуу бүхий дагуулууд (манай бархасбадь санчир нарынх шиг) хэрвээ байдаг бол тэдгээр дээр нь амьдрал байдаг эсэх нь нэн сонирхолтой юм.

Эдгээр шинээр нээгдсэн гаригуудын системийг манай нарны аймгийн дотоод хэсэгтэй харьцуулвал:

Шинээр нээгдсэн Кеплер-47 системийг нарны аймгийн дотоод хэсэгтэй харьцуулвал.

Шинээр нээгдсэн Кеплер-47 системийг нарны аймгийн дотоод хэсэгтэй харьцуулвал.

Манай галактикийн нартай төстэй ихэнх одод нь манай нар шиг ганцаараа бие дааж орших бус хосоороо өөр нэгэн одтой хоёуул бие биенээ тойрон эргэсэн байдалтайгаар оршдог юм. Гэвч ийм хос оддын системийг гариг тогтвортойгоор тойрон эргэхийн тулд хос оддоос нилээн хол зайд л тойрон эргэх боломжтой, тиймээс ийм системийг дэлхийгээс олж илрүүлэх нь бидний өнөөгийн технологийн чадавхиас давсан асуудал. Кеплер дурангийн хувьд сансарт 150,000 гаруй оддыг тасралтгүй олон сар хоногийн турш хэмжиж чадаж байгаа учир эх оддоосоо хол зайд маш бага нөлөөтэйгээр тойрон эргэдэг гаригуудыг дөнгөж одоо л илрүүлж эхэлж байгаа юм.

Онолын үүднээс бидний өнөөгийн ойлголтоор иймэрхүү хос оддыг тойрсон тоос чулуулгийн дискнээс хэрхэн гаригууд олноороо үүсэж хувьсах боломжтойг хараахан нарийн ойлгож амжаагүй байна. Тэр ч байтугай ийм зүйл байгаль дээр байх боломжгүй гэж урьд нь олон судлаачид үздэг байсан байхад өнөө үед Кеплер дурангийн хэмжилтүүдээр боломжтой гэдэг нь тодорхой байгаа учир бид онолын ойлголтоо улам боловсруулж сайжруулах хэрэгтэй.

Кеплэр дурангийн судалдаг одод нь бүгд Хунгийн одны ордны зүгт тэнгэрт орших ба ихэнх нь биднээс ойролцоогоор 5000 гэрлийн жилийн зайд байна. Яг өнөөдрийн байдлаар манай нарнаас өөр оддыг тойрдог 768 гаригуудыг тодорхой илрүүлээд байгаа бөгөөд цаана нь гариг байж магадгүй 2300 биетүүдийн хэмжилтүүд бий. Эдгээр хэмжилтүүдийг ихэнхийг нь сансарын Кеплер дурангаар хийсэн юм.

Судлаачид нээлтээ нэр хүндтэй Science сэтгүүлд хэвлүүлэхээр өгсөн байгаа ба та нийтлэлийн эх хувийг доорх холбоосоор үнэгүй үзэж болно:

http://arxiv.org/abs/1208.5489

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: