Үзэсгэлэнт NGC6888 мананцар

Доорх зурган дээрх үзэсгэлэнтэй мананцар нь NGC6888 гэсэн каталоги нэртэй бөгөөд шөнийн тэнгэрт хунгийн одны ордны зүгт биднээс ойролцоогоор 5,000 гаруй гэрлийн жилийн тэртээд оршино. Мананцарын нэг захаас нөгөө зах хүртэл гэрлийн хурдаар явхад бараг 25 жил шаардлагтай ба түүний төв хэсэгт нь харагдаж буй тод нь хөгширөөд өөрийн гаднах давхрагаасаа сансарт цацаж шидэлсэнээс үүдэлтэй юм. Уг од нь WR136 хэмээх Вольф-Рэет төрлийн удахгүй “үхэх” гэж байгаа маш их масстай аврага том од ба энэ мананцарын харагдаж буй хэлбэр нь тус одны өөр өөр үеүүдэд сансарлуу цацаж шидэлсэн материалууд хоорондоо мөргөлдөж холилдсоноос үүдэлтэй. Дундажаар энэ аврага од 10,000 жил тутам манай нарны нийт масстай тэнцэх хэмжээний маш их материалыг хамгийн гаднах давхрагаасаа сансарт шидэлж байгаа юм:

NGC6888 мананцар нь түүний удахгүй хэт-шинэ одны дэлбэрэлтээр үхэх гэж байгаа төв хэсэгт нь орших аврага одны сансарт шидэлсэн материалаас бүтсэн юм. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Ж-П. Мэставайнио

NGC6888 мананцар нь удахгүй хэт-шинэ одны дэлбэрэлтээр үхэх гэж байгаа түүний төв хэсэгт нь орших аврага одны сансарт шидэлсэн материалаас бүтсэн юм. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Ж-П. Мэставайнио

Ерөнхийдөө энэ зурган дээр харагдаж байгаа улаан,  ногоон болон хөх өнгө нь мананцар дахь хүхэр, устөрөгч болон хүчилтөрөгчийн атомуудын тус тус ялгаруулж байгаа гэрлийн цацаргалтаас үүдэлтэй юм. Асар өндөр хурдаар өөрийн түлшээ барж буй уг аврага од нь одонорны хувьд маш ойрын хугацаанд түлшээ бүрэн барж дуусч хэт-шинэ од болон дэлбэрч насаа барна.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: