Саран дээр гишгэсэн анхны хүн нас барлаа

Саран дээр хамгийн анх хөл тавьсан хүн болох АНУ-ын сансарын нисгэгч Нил Армстронг нь өнөөдөр 82 настайдаа нас барлаа. Саяхан зүрхний том хагалгаанд ороод байсан тэрбээр хагалгааны дараах хүндрэлээс болоод бие нь дийлээгүй аж.

Армстронг нь сансарт 2 удаа нисэж байсан бөгөөд анх 1966 онд НАСА-ийн Жеминай-8 хөлгийн ахмадаар хөөрөөд золтой л амь эрсдчихээгүй юм. Тус хөлөг хөөрж өөр нэгэн хүнгүй хөлөгтэй холбогдсоны дараах нь гол тийрэлтэт пуужинд нь догогдол гарч хөлөг замаасаа хазайж өндөр хурдтайгаар сансарт “өнхөрж” эхэлсэн байна. Тэр үед хөлгийн багаас Армстронг ганцаараа шахуу аль болох тайван байж хөлгийн жолоодлогийг алдалгүй барьсаар нэг ч нисгэгчийн амийг эрсдүүлэлгүй далайд газардуулж байв.

Дараа нь 1969 оны 7-р сард сансарын нисгэгч Баз Алдрин болон Майкл Коллинс нарын хамтаар Аполло-11 хөлгөөр 4 өдрийн турш ойролцоогоор 400,000км замыг туулж анх саран дээр очиж байв. Хөлөг саран дээр газардаад 6 цаг гаруй болсоны дараа 1969 оны 7-р сарын 20-ний оройны 10 цагийн үед 38 настай Армстронг нь саран дээр гишгэж мөрөө гаргасан анхны хүн болсон юм. Хөлгөөс бууж саран дээр хоёр хөлөөрөө гишгэснийхээ дараа тэрээр “энэ бол нэг хүний жижиг ганц алхам, гэхдээ хүн төрлөхтний аврага том урагш алхам” гэж хэлсэн нь хамгийн алдартай ишлэлүүдийн нэг болсон билээ.

Аполло-11 хөлгөөс сарны гадрага дээр Армстронг нь 2 цаг 32 минутыг өнгөрөөж харин Баз Алдрин нь ойролцоогоор 2 цаг 17 минутыг өнгөрөөсөн аж. Энэ хугацаанд хоёр сансарын нисгэгч сарны гадрага дээр АНУ-ын тугийг зоож, янз янзийн туршилтын аппаратуудыг байрлуулж мөн их хэмжээний хөрс чулуулгийг эргэж дэлхийрүү авчирхаар ачсан юм. Энэ нислэгийн хөөрөлт газардалт бүгдийг тэр үед зурагтаар шууд дамжуулж байсан учир дэлхий даяар олон тооны хүн үзсэн бөгөөд, ялангуяа тэр үед 7-15 настай байсан маш олон хүүхдүүд уг үйл явдлаас урам зориг авч өнөөдөр АНУ-ын сансар судлалыг авч явж байгаа нь гайхалтай.

Армстронг нь 1930 оны 8-р сарын 30-нд АНУ-ын Охайо муж улсын Вапаконета хэмээх жижиг хотод мэндэлжээ. Тэрээр багаасаа нислэгт маш их сонирхолтой байсан бөгөөд ердөө 16-тайдаа нисгэгчийн үнэмлэхээ гардаж байсан аж. Дараа нь Пүрдю болон өмнөд калифорнийн их сургуулиудад нислэгийн инженерийн чиглэлээр суралцаж төгсөөд хожим нь усан цэргийн флотод элсэж Солонгосын дайны үеэр нийт 78 нислэг хийж байсан байна. Саран дээр очсоны дараагаар НАСА-д үлдэж янз бүрийн ойр зуурын ажил хийж байгаад 1971 онд ажлаасаа гарч өөрийн төрөлх нутгийн синситагийн их сургууль хэмээх жижигхэн сургуульд инженерийн хичээл заадаг болсон байна.

Том том гавьяа зүтгэл гаргасан хүмүүс ихэнхдээ алдар нэрэнд шунаж зан ааш нь амархан эвдэрдэг байхад Армстронг нь үхэн үхтэлээ маш даруухан элдэв шалдив юмнаас үргэлж зай барин явсаар ирсэн нэгэн юм. Ингээд олон зүйл нуршилгүй түүний саран дээр очиж байсан үеийн зарим нэг сонирхолтой зургуудаас хуваалцаж байна:

Армстронг болон түүний гэр бүл. 1963 оны 8-р сарын 26.

Армстронг болон түүний гэр бүл. 1963 оны 8-р сарын 26.

Армстронг (урд талд байгаа нь) нисгэгч Дэвид Скотын хамтаар Жеминай-8 хөлгөөр нисхээр явж байгаа нь. 1966 оны 3-р сарын 16.

Армстронг (урд талд байгаа нь) нисгэгч Дэвид Скотын хамтаар Жеминай-8 хөлгөөр нисхээр явж байгаа нь. 1966 оны 3-р сарын 16.

Хөлгийн ахмад Армстронг нь сансарын нисгэгч Баз Алдрин болон Колинс нарыг удирдан сарлуу Аполло-11 хөлгөөр хөөрхийн өмнөхөн.

Хөлгийн ахмад Армстронг нь сансарын нисгэгч Баз Алдрин болон Колинс нарыг удирдан сарлуу Аполло-11 хөлгөөр хөөрхийн өмнөхөн.

Армстронгийн авсан нисгэгч Баз Алдрины саран дээрх зураг. Базын нүүрний шилэн дээр Армстронгийн дүрс нь харагдаж байна. 1969 оны 7-р сарын 20.

Армстронгийн авсан нисгэгч Баз Алдрины саран дээрх зураг. Базын нүүрний хамгаалалтын шилэн дээр Армстронгийн дүрс нь харагдаж байна. 1969 оны 7-р сарын 20.

Энэхүү алдартай зураг нь сарны гадрага дээрх Армстронгийн гаргасан хөлний мөр юм.

Энэхүү алдартай зураг нь сарны гадрага дээрх Армстронгийн гаргасан хөлний мөр юм.

Аполло-11 хөлгийг Сатурн-5 пуужингаар Кенидигийн нэрэмжит станцаас хөөргөж байгаа нь.

Аполло-11 хөлгийг Сатурн-5 пуужингаар Кенидигийн нэрэмжит станцаас хөөргөж байгаа нь.

Аполло-11 хөлөг үүргээ амжилттай биелүүлж эсэн мэнд эргэж ирсэн 3 сансарын нисгэгчдэд баяр хүргэж буй парадын үеэр. 1969 он.

Аполло-11 хөлөгөөр үүргээ амжилттай биелүүлж эсэн мэнд эргэж ирсэн 3 сансарын нисгэгчдэд баяр хүргэж буй парадын үеэр. 1969 он.

2009 оны 7-р сард Аполло-11 багийн нисгэгчидэд 40 жилийн ойгоор нь зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр.

2009 оны 7-р сард Аполло-11 багийн нисгэгчидэд 40 жилийн ойгоор нь зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр.

Мөн энд дараад тэр үеийн National Geographic сэтгүүлийн нийтлэлийг сонирхоорой!

2 comments

  1. ok ok

Leave a reply to deaglefx Хариулт болиулах