Ертөнцийн гүнрүү 1000 бээр

Ертөнцөөр физикийн хуулинд захирагдахгүй дураараа нисэн дүүлэх боломжтой байсан бол яаж бидэнд харагдах бол? Ямар байхыг хамгийн бодитоор дүрсэлж буй доорх бичлэгийг Слоан тэнгэрийн самналтын хамгийн сүүлд нийтэд ил болгосон 400,000 галактикийн хэмжилтүүд дээр үндэслэн бүтээсэн юм. Уг бичлэг дээрх толбо бүр нь дотроо хэдэн зуун тэрбум оддыг агуулж буй манай сүүн зам шиг бие даасан галактикууд ба тэдгээрийн дүрс болон байршил нь тус тэнгэрийн самналтын хэмжилтүүдээс шууд авагдсан аж. Тэдгээрийн байршилыг нь анхааралтай анзаарвал галактикууд нь хаа сайгүй замбараагүй байрласан байх бус харин зөгийн үүр шиг зурвас зурвас хэсгүүдээр бөөгнөрөн орших ба тэдгээр зурвасуудын хооронд нь бараг юу ч байхгүй хоосон орон зайнууд байгааг, мөн зурвасууд хоорондоо нийлэх хэсэгт илүү олноороо бөөгнөрсөн байдалтай байгааг нь харж болно:

Бичлэг нь манай галактиктай харьцангуй ойрхон орших аврага том галактикийн бөөгнөрөл дундуур нисэж эхлэх ба цаашлаад Слоан тэнгэрийн самналтын хэмжиж бүртгэсэн биднээс ойролцоогоор 1.5 тэрбум гэрлийн жилийн зайд орших галактикуудын дундуур тойрон эргэлдэж байгаа юм. Хэдий энэ бичлэг дээрх хэсэг нь маш том аврага орон зай мэт боловч хамгийн алсын биет биднээс ойролцоогоор 1.3 тэрбум гэрлийн жилийн зайд байгаа (ертөнц 13.7 тэрбум жилийн настай), тиймээс үнэндээ энэ нь бидний харж чаддаг ертөнцийн маш өчүүхэн хэсэг юм.

Иймэрхүү том хэмжээний судалгаагаар олон тооны галактикуудын байршил болон хөдөлгөөнийг нь нарийн хэмжих бололцоотой бөгөөд, одоогийн бидний хэмжилтээс харвал ертөнцөд бидэнд харагдах их хэмжээний материэс гадна бидэнд харагдахгүй хар матери болон хар энерги маш элбэг байгаа нь тодорхой байна.

Advertisements

One comment

  1. gaihaltai*2

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

%d bloggers like this: