Ангарагийн ухрах хөдөлгөөн

Гаригуудын англи хэлэнд planet гэж нэрлэдэг нь “тэнүүчлэгч”, “аялагч” гэсэн утгатай эртний грек хэлний astēr planētēs хэмээх үгнээс гаралтай юм. Эртний хүмүүс шөнийн тэнгэрийг ажиглаад бие биентэйгээ харьцангуй ямар ч хөдөлгөөн хийдгүй баахан оддын хажууд байршилаа байнга өөрчилж тэнүүчилдэг хэдэн од байдгийг анзаараад л тэгж нэрлэсэн нь тэр.

Тэгвэл эдгээр аялагчидын тэнгэрт хийх аялал нь тэдгээрийг нарыг тойрон эргүүлэх тойрог зам нь дэлхийн тойрог замын дотор эсвэл гадна байхаас хамаарж өөр өөр байна. Жишээ нь буд болон сугар гариг нь дэлхийн тойрог зам дотор нарыг тойрдог учираас хэзээ ч шөнө харагдахгүй, зөвхөн нар мандахын өмнөхөн эсвэл жаргасны дараах үеэр л тэнгэрт богино хугацаанд харагдана. Харин бусад бүх гаригууд дэлхийн тойрог замын гадуур нарыг тойрдог учир шөнийн тэнгэрт харагдах боломжтой.

Тэдгээр дэлхийн тойрог замаас гадуур нарыг тойрдог гаригууд нь кеплерийн хуулийн дагуу нарнаас хол байх тусмаа хамаагүй удаанаар нарыг тойрно. Өөрөөр хэлбэл дэлхий нарыг нэг жилд бүтэн тойрдог байхад жишээ нь ангараг гариг 2 жилд нэг тойрно, түүний цаана орших бархасбадь бараг 12 жилд нэг удаа, түүнээс цааших гаригууд бүр ч удаанаар тойрдог гэсэн үг. Дэлхий тэднээс хамаагүй хурдан нарыг тойрдог учир шөнийн тэнгэрт тэдгээр гаригуудын хийх хөдөлгөөн нь дэлхийтэй харьцангуй байршилаасаа хамаараад зарим үед хурдан урагшилж, зарим үед удаанаар урагшилж, бүр заримдаа ухарж ч харагдана. Доорх зураг нь дэлхийн яг гадуур нарыг тойрдог ангараг гаригийн тэнгэрт хийх ухрах хөдөлгөөнийг дүрсэлж байгаа юм:

Ангараг буюу улаан нүдэн гаригийн тэнгэрт хийх ухрах хөдөлгөөн. 2011.10-2012.07 хооронд авсан 45 тус тусын зургуудыг нийлүүлж арслан болон охины одны ордны орчимд хийсэн ухрах хөдөлгөөнийг нь дүрсэлж байгаа юм. Зохиогч: Cenk E. Tezel, Tunk Tezel

Ангараг буюу улаан нүдэн гаригийн тэнгэрт хийх ухрах хөдөлгөөн. 2011.10-2012.07 хооронд авсан 45 тус тусын зургуудыг нийлүүлж арслан болон охины одны ордны орчимд хийсэн ухрах хөдөлгөөнийг нь дүрсэлж байгаа юм. Энд дарж зургийн эх хувийг үзээрэй. Энд дарж зургийн анимейшоныг бас үзээрэй. Зохиогч: Cenk E. Tezel, Tunk Tezel

Уг зургийг 2011 оны 10-р сараас 2012 оны 7-р сар хүртэл 5-7 хоногийн зайтай авсан тус тусын 45 зургуудыг нийлүүлж бүтээсэн юм. Зурган дээрх улаан-шаргал тод од нь ангараг гариг бөгөөд 10-р сарын 28-наас 7-р сарын 6-н хүртэл яаж ухрах хөдөлгөөн тэнгэрт хийсэн нь тодорхой харагдаж байна. Мэдээж дээр тайлбарласанчлан энэ нь ангараг гариг тойрог замаа гэнэт өөрчлөөд ухарж байгаа бус манай дэлхийн түүнээс хурдан нарыг тойрон эргэх хөдөлгөөнөөс үүдэн шөнийн тэнгэрт бидэнд ингэж харагдаж байгаа юм.

Нэг ёсондоо дэлхий нарыг тойрон эргэхдээ тухайн гадуур нь тойрж байгаа гаригийг нартай харьцангуй гүйцэж ирэх бүрт дэлхийн тэнгэрт ийм ухрах хөдөлгөөн ажиглагдана гэсэн үг. Уг зурган дээр харж байгаачлан энэ жил 1-р сарын 28-наас 4-р сарын 18-ны хооронд дэлхий ангарагийг “гүйцэт түрүүлсэн” байгааг зурган дээр хэрхэн ангарагийг дэлхийтэй ойртож буйгаас үүдэн тодорч байгаагаар нь харж болно. Ухрах хөдөлгөөний яг төв хэсэгт нь буюу энэ оны 3-р сарын 4-нд дэлхий нь ангараг гаригтай хамгийн ойрхон байсан үе учир зурган дээр хамгийн тод гэрэлтэйгээр гарсан байна. Дашрамд саяхан ангараг гариг дээр газардсан Curiosity хөлөг нь алт болох товч замаар ангараг гариг дээр очихын тулд 2011 оны 11-р сарын 26-нд буюу ангараг гариг ухрах хөдөлгөөнөө хийж эхлэх мөчид дэлхийгээс хөөрсөн юм.

Хүмүүс бид дөнгөж саяханы 16-р зууны эхэн хүртэл шахуу өөрсдийгөө ертөнцийн төв хэмээн итгэж ирсэн. Тэр үе хүртэлх олон одонорончид бидний тэнгэрийн ажиглалттай нийцдэг дэлхий төвтэй загварыг янз янзаар гаргахыг хичээж байлаа. Гэвч хэрвээ нар болон бүх гаригууд нь дэлхийг тойрох энгийн тойрог хөдөлгөөн хийдэг байсан бол хэзээ ч ийм ухраж буй байдлаар тэнгэрт ямар ч гариг ажиглагдах ёсгүй, тиймээс зарим гаригуудын ухрах хөдөлгөөнийг дэлхий төвт загвараар тайлбарлахын тулд гаригууд нь дэлхийг тойрон эргэхийнхаа хажуугаар тойрог зам дотроо учир битүүлэг шалтгаанаар бас тойрог хийн эпициклик хөдөлгөөн хийдэг гэсэн санааг гаргаж ирж байв.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: