Бөмбөлгөн мананцар

Тэнгэрт хүн таван одны ордны зүгт биднээс 11,000 гаруй гэрлийн жилийн зайд орших тус үзэсгэлэнтэй мананцарын каталог нэршил нь NGC7635 боловч бидэнд харагдах хэлбэрээсээ болоод “бөмбөлгөн мананцар” хэмээн ихэвчлэн нэрлэгддэг. Яг бөмбөлөг хэлбэртэй хэсэг нь өөрөө бараг 10 гаруй гэрлийн жилийн диаметертэй аврага том орчин бөгөөд зурган дээр бөмбөлгийн баруун-дээд хэсэгт байгаа тод одны маш их хүчтэй гэрлийн болон материйн цацаргалтаар үүссэн юм.

NGC 7635 буюу Бөмбөлгөн Мананцар нь түүний төв хэсэгт орших манай нарнаас массаараа хэдэн 10 дахин том, гэрэлтэлтээрээ хэдэн 100,000 дахин тод одны нөлөөгөөр үүссэн юм. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Ивес ван ден Бройк

NGC 7635 буюу Бөмбөлгөн Мананцар нь түүний төв хэсэгт орших манай нарнаас массаараа хэдэн 10 дахин том, гэрэлтэлтээрээ хэдэн 100,000 дахин тод одны нөлөөгөөр үүссэн юм. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Ивес ван ден Бройк

Бөмбөлгийг үүсгэсэн тус од нь массаараа манай нарнаас 45 дахин том ба гэрэлтэлтээрээ хэдэн зуун мянга дахин тод үнэхээрийн аврага од юм. Уг одны орчинд байсан аврага молекулан үүлийн хэсгийг өөрийн хүчтэй гэрлийн цацаргалт болон “салхи”-аараа үүсгэсэн гэсэн үг (оддын салхи гэдэг нь одноос асар өндөр хурдаар шидэгдэж буй цэнэгжсэн матери).

Сансарын Хаббл дурангийн авсан бөмбөлгөн мананцарын төв хэсгийн зураг. Зохиогч: STSci

Сансарын Хаббл дурангийн авсан бөмбөлгөн мананцарын төв хэсгийн зураг. Зохиогч: STSci

Эхний зургийг бүдүүн болон нарийн (хамрах гэрлийн долгионы мужаараа) филтерүүдээр авсан тусдаа зургуудыг нийлүүлэн бүтээсэн учир тус мананцарын цацаргалт өгж байгаа хэсэг болон энэ биетийн харагдах өнцөгт буй оддын гэрэл нар нь нэгэн зэрэг тод харагдаж байгаа юм.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: