Мэссие 5

18-р зууны одоноронч Чарльз Мэссие өөрийн алдарт каталогийн (мэссиегийн каталогийн тухай эндээс уншаарай) 5 дахь биетийн тухай: “Жинлүүрийн одны ордны ойролцоо нэгэн гайхалтай бөмбөлгөн хэлбэртэй мананцарыг оллоо…” хэмээн бичлэгээ эхэлж байсан аж. Тэр үед Мэссиегийн ашиглаж байсан жижиг дуранд ямар ч одгүй бөөрөнхий хэлбэртэй мананцар байдлаар л ажиглагдаж байсан бол өнөөдөр бид уг биет нь биднээс 25,000 гаруй гэрлийн жилийн зайд ердөө 165 гэрлийн жилийн диаметер бүхий орон зай дотор таталцалаар хоорондоо хүчтэй холбогдсон 100,000 гаруй асар хөгшин оддын бөмбөлгөн бөөгнөрөл гэдгийг мэднэ.

М5 буюу Мэссиегийн каталогийн 5 дахь биет нь биднээс 25,000 гаруй гэрлийн жилийн цаана орших асар эртний бөмбөлгөн оддын бөөгнөрөл юм. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Адам Блок, Аризонагийн Их Сургууль

М5 буюу Мэссиегийн каталогийн 5 дахь биет нь биднээс 25,000 гаруй гэрлийн жилийн цаана орших асар эртний бөмбөлгөн оддын бөөгнөрөл юм. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Адам Блок, Аризонагийн Их Сургууль

Иймэрхүү бөмбөлгөн оддын бөөгнөрөлүүд нь хэйло (halo) буюу галактикийн ойр орчмын сарнимал хэсэгт анх галактик үүссэн цагаас хойш тэнүүчилсээр ирсэн маш хөгшин биетүүд юм. М5-ийн хувьд бидний одоогийн ойлголтоор дор хаяж 13 гаруй тэрбум жилийн настай (ертөнцийн нас – 13.7 тэрбум жил). Энэ оддын бөөгнөрөл нь хөх болон улаан аврага оддоор нэн баялаг бөгөөд зургийг томруулаад хархад үзэгдэх тод хөх болон улбар шаргал өнгөтэй одууд нь бараг бүгдээрээ аврага одод юм.

Advertisements

2 comments

  1. Бөмбөрцгөн бөөгнөрөлийн төвд хар нүх байдаг уу?

    1. байдаг эсэхийг одоо хүртэл нарийн хэлж мэдэхгүй хэвээрэй байгаа. Ерөнхийдөө манай галактикийн том том бөмбөрцөгөн бөөгнөрлүүдийн ажиглалтуудаас дүгнэхэд дунд зэргийн масстай хар нүх төвд нь байх бололцоотой гэж гарж байгаа. Гэвч нөгөө талаар тэрхүү ажиглалтыг бөөгнөрлийн төвд маш олноороо хурсан нейтронон одод болон цагаан одой оддоор мөн тайлбарлах бололцоотой. Ихэнх судлаачид төвд нь хар нүх байгаа л байх гэж боддог, гэхдээ яг хар нүх байна гэсэн маш тодорхой ажиглалт хэмжилт одоо хүртэл хийгдээгүй байна.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: