Өмнөд туйлын оддын мөр

Доорх өргөн өнцгийн зургийг бүтэн 24 цагийн турш камерны хөшгөө нээж авсан ба зурган дээрх оддын гаргасан мөрнөөс харвал нэг ч од жаргаж эсвэл мандаагүй, бүгд тэнгэрийн хаяанаас дээгүүр бүтэн өдөрийн турш эргэлдэн байсан байна. Оддын мөр ийнхүү бүтэн тойрог үүсгэх зургийг дэлхий дээр зөвхөн 2 газраас л авж болно – дэлхийн 2 туйлаас. Бусад аль ч газраас ийм удаан хугацаанд оддын зураг авхад яг л нар сар мандаад жаргадаг шиг дэлхийн эргэлтээс үүдэн зарим эсвэл бараг бүх одод нь жаргаж мандаж гэрэл зурагт бүртгэгдэнэ:

Өмнөд туйлын оддын мөр. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Роберт Шварц

Өмнөд туйлын оддын мөр. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Роберт Шварц

Энэхүү зургийг энэ оны 5-р сарын 1-нд дэлхийн өмнөд туйлын Мартин Померанцын нэрэмжит одонорон судлалын оргил хавиас гэрэл зурагчин Роберт Шварц нь тусгай халаалттай хайрцаган дотор камераа хийж байгаад авчээ (эс бөгөөс туйлын тэсгэм хүйтэн орчинд камерны батерей маш хурдан будаа болно). Зургийг томруулаад харвал төв хэсэгт нь хамгийн жижиг тойргийг нэгэн бүдэг од гаргасан байгааг олж харж болно. Уг од нь өмнөд тэнгэрийн өнөөгийн туйлын орчинг хамран тэнгэрт орших hydra одны ордны 2-дахь хамгийн тод од бөгөөд нэг ёсондоо өмнөд тэнгэрийн “алтан гадас” гэсэн үг юм. Зурагны захад нь байгаа дөрвөлжиндуу хэлбэртэй төмөр нь тус одонорон судлалын оргилын SPUD хэмээх дурангийн салхины хамгаалалт ажээ. Мөн зурган дээр өмнөд туйлын туяа буюу Аврора Австралис гайхалтайгаар бүртгэгдсэн байгааг анзаараарай (хойт туйлын туяаг Аврора Бореалис гэнэ).

Хэрвээ дэлхийн хойт хэсэгт нар тусдаггүй үеэр ийм зургийг авбал хойт тэнгэрийн одод мөн адил тасралтгүй тойрог үүсгэнэ. Нэг тодорхой ялгаа нь хойт тэнгэрт алтан гадас хэмээх харьцангуй тод од дэлхийн эргэлтийн тэнхлэгтэй маш ойрхон оршдог учираас зургийн төв хэсэгт маш жижигхэн нилээн тод тойрогтой байх болно.

 

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: