Curiosity – сонин сайхан

Сүүлд Curiosity хөлгийн талаар бичсэнээс хойш хэд хэдэн сонирхолтой мэдээллэл гарсаныг энэ нийтлэлээр эмхтэгээд хуваалцая гэж бодлоо.

Өнгөрөгч долоо хоног Curiosity хөлөг орой дээрх 34мм-ийн Mastcam камераар 130 зураг авч газардасан орчиныхоо гайхалтай панорам зураг явуулсаныг энэ нийтлэлээр хүргэж байсан билээ. Дэлхийрүү их хэмжээний мэдээллэл нэгэн зэрэг явуулах боломжгүй учираас тэрхүү панорам зургийн нягтрал нь нилээн бага байсан бол саяхан нягтрал өндөр эх зургуудаасаа заримыг нь дэлхийрүү явуулж амжсан байна:

Curiosity хөлгийн Mastcam камераар авсан одоогоор дэлхий дээр ирээд байгаа өндөр нягтралтай эх зургуудаар бүтээсэн панорам. Зурагны өнгийг огт өөрчилөөгүй бөгөөд хэрвээ та ангараг дээр камераараа зураг авсан бол яаж харагдах байсан тэрнийг л дүрсэлж байгаа гэсэн үг. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: NASA/JPL-Caltech/MSSS

Энэ дээрх хувилбарт зургуудын өнгийг огт өөрчлөөгүй бөгөөд яг ангарагаас илгээсэн эх хувиараа байгаа аж. Хүний нүд яг ингэж харах эсэхийг тодорхой хэлэх хэцүү гэхдээ Mastcam нь бидний өдөр тутам хэрэглэдэг гар утасны мөн гэрэл зургийн аппараттай зарчимын хувьд яг ижилхэн тул хэрвээ та ангараг дээр очоод камераараа зураг авбал ийм л харагдана гэсэн үг.

Харин энэ доорх хувилбар дээр white balance буюу хар цагааны тэнцвэрийг нь өөрчилсөн байгаа. Ангараг гариг нь дэлхийтэй харьцангуй нарнаас хамаагүй хол оршдог учираас нарнаас бараг хоёр дахин бага гэрэл хүлээн авдаг (дэлхийтэй харьцангуй) гэдгийг өмнө нь дурьдаж байсан билээ. Тэгвэл уг зурагны хар цагааны тэнцвэрийг анхааралтай өөрчилөөд хэрвээ ангараг гариг дээр дэлхий дээрх шиг хэмжээний нарны гэрэл ирдэг байсан бол ямар харагдах вэ гэдгийг дүрсэлж байгаа юм:

Curiosity хөлгийн Mastcam камераар авсан одоогоор дэлхий дээр ирээд байгаа өндөр нягтралтай эх зургуудаар бүтээсэн панорам. Зурагны өнгийг огт өөрчилөөгүй бөгөөд хэрвээ та камераараа зураг авсан бол яаж харагдах байсан тэрнийг л дүрсэлж байгаа. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: NASA/JPL-Caltech/MSSS

Хэрвээ ангараг дэлхий шиг их хэмжээний гэрэл нарнаас хүлээн авдаг байсан бол яаж харагдах вэ гэдгийг эх зургуудын хар цагааны тэнцвэрийг өөрчилөөд дүрсэлж байгаа нь. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: NASA/JPL-Caltech/MSSS

Томруулаад тухтай хараад үзээрэй, бүх юм үнэхээр гайхалтай тод харагдаж байна. Ялангуя газардуулагч аппарат Curiosity-ийг олсоор доош нь буулгаж байхдаа тийрэлтэт хөдөлгүүрээрээ гаргасан ул мөр нь өмнөх бага нягтралтай зурган дээр зүгээр бараан өнгөтэй жижиг хэсэг мэт харагдаж байсан бол энэ зурган дээр гаднах сул хөрс нь ухагдаад доороос нь ил гарч ирсэн өөр давхрагын чулуулаг нь маш тодорхой харагдаж байна.

Curiosity хөлөг газардах мөчид удирдах төвд байсан нэгэн кино найруулагчийн хийсэн газардалтын тухай киног энэ нийтлэлээр та бүгдтэй хуваалцаж байсан билээ. Тэгвэл саяхан НАСА нь Curiosity хөлгийн хөөрөлт, газардалт болон гариг дээр хийх ажиллагааг дүрсэлсэн бүрэн хэмжээний видеог бүтээсэн байна:

Ангараг гаригийг тойрон эргэж байгаа MRO хиймэл дагуул нь HiRISE камераараа Curiosity хөлгийн газардалтын гайхатай зургуудыг авч байсан билээ. Тэгвэд уржигдархан тус хиймэл дагуул Curiosity хөлгийг дээрээс нь 30 градусын налуу өнцгөөр зургийг нь авчээ:

Газардсан газраа хөдөлгөөнгүй сууж байгаа Curiosity хөлөгийг НАСА-ийн MRO хиймэл дагуул HiRISE камераараа авчээ. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: NASA/JPL-Caltech/University of Arizona

Газардсан газраа хөдөлгөөнгүй сууж байгаа Curiosity хөлөгийг НАСА-ийн MRO хиймэл дагуул HiRISE камераараа авчээ. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: NASA/JPL-Caltech/University of Arizona

Уг зурган дээр Curiosity хөлөг газардуулагчийн тйирэлтэт хөдөлгүүрээр ухагдаж харласан хэсэг бүхий орчины төвд нь сууж байгаагаар харагдаж байна. Тун удахгүй бага налуу өнцгөөр бараг эгц дээрээс нь арай илүү деталь харагдуулах зураг авахыг төлөвлөж байгаа юм байна.

Ойрын өдрүүдэд удирдах багийнхан Curiosity-ийн бүхий л мотор болон компьютерүүдийг нь нарийн шалгах ажилаа хийсээр байсан бөгөөд одоо ер нь дуусах шатандаа орж байгаа. Мөн хөлгийн гол компьютерийн газардах явцад ашиглагдаж байсан програмуудыг устгаж оронд нь судалгаа шинжилгээ хийхэд нь ашиглагдах програмуудыг суулгаж дууссан аж. Тун удахгүй, бараг өнөө маргаашгүй хөлгийн жолоодлогын системийг шалгана. Curiosity нь 6 дугуйтай бөгөөд нэг бүр нь тусдаа мотортой ба арын болон урд талын 4 дугуйг нь эргүүлэх бас 2 тусдаа мотортой аж. Энэ шалгалт дууссаны дараа хөлгийг урагш болон арагш нь бага зэрэг хөдөлгөх анхны маневр хийгдэх юм байна.

Advertisements

4 comments

  1. Болж өгвөл өдөр болгон шинэ мэдээ мэдээлэл оруулж байгаарай Төгөлдөр өө. Баярлалаа.

    1. тэгнэ ээ, харин та бүгд өдөр болгон орж ирж үзэж байгаарай!

  2. sain bn uu ta namaig carolina whiting gedeg bi dongoj 12 nastai udahgui 13 hurne bi odon oron sudlah durtai bolohoor tanitai hamtarch ajillaj bolohuu odoo 8 dugaar angid orno holboo barih utas 99953568 holboo barih yahoo messenger tuugii_0101 shuu ta minii sanaliig zaawal huleej awaarai minii zahidliig unshsan tand talarhallaa. bi taniig aguu hun gej boddog shuu

    1. юун дээр яаж хамтарж ажиллах санаа байгаан?

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: