Сар сугар гаригийг хиртүүлсэн нь

Уржигдар манай сар дэлхийтэй харьцангуй сугар гаригийг хиртүүлхэд Монголчууд нээрээ бөөн юм болох шив дээ хэхэ. Монголын мэдээллийн цахим хуудаснуудаас уншиж мэдсэнээр хүмүүс олноороо гандан орж ном уншуулж зарим нь бүр гадаа гудамжинд залбирсан ч гэнэ үү… бас фейсбүүк дээр АНУ-ын НАСА нь дэлхийг 6 цагийн дараа сүүлт одонд мөргүүлээд сүйрнэ гэсэн гээд л юм хум хүмүүс тараагаад яваад байсан.

Энэ үзэгдэлийн нэгэн гайхалтай зургийг та бүгдтэй өнөөдөр хуваалцая гэж бодлоо. Зургийг авсан хүн нь АНУ-ын Аризона муж улсын Кит Пик одонорон судлалын оргилын програм хангамжийн ажилтан Дейв Харвей хэмээх ажилынхаа хажуугаар гэрэл зургаар идэвхитэй занималддаг хүн байгаа юм:

Сар сугар гаригийг хиртүүлсэн нь. Зохиогч: Дейв Харвей

Сар сугар гаригийг хиртүүлсэн нь, зурган дээр дарж томоор үзээрэй. Зохиогч: Дейв Харвей

Зурган дээр маш бүдэг харагдах хавирган сар, түүний цаана байгаа тал сар шиг хэлбэртэй тод биет нь мэдээж манай сугар гариг. Сугар гаригийн тойрог зам нь дэлхийн тойрог замын дотор нь орших тул бидэнд зөвхөн үүрээр эсвэл нар жаргасны дараа л харагдана (тиймээс бид үүрийн цолмон болон үдшийн гялаан хэмээн нэрлэдэг билээ). Мөн дэлхийн дотуур нарыг тойрдог учираас бидэнд хэзээ ч бүтэн хэлбэрээр харагдахгүй дандаа бүтэн биш сарны үе шиг байдлаар гэрэлтэж харагдана. Сугар нь дэлхийгээс жижиг ч гэсэн асар зузаан агаар мандалтай ба агаар мандалынх нь дээд хэсэгт орших хүхэрийн хий нь нарны гэрлийг маш ихээр сарниулдаг, тиймээс сугар нь тэнгэрт харагддаг 3 дахь хамгийн тод биет юм (нар болон сарны дараа). Өдөр гэгээтэй байгаа үед  сугарыг энгийн нүдээр харах бараг боломжгүй, харин нар бууж гэрэл нь багасаж эхлэх үед яг хаашаа харахаа мэдэж байвал сугарыг ажиглаж болно. Дээрх зургийг хоорондоо хэдэн минутын зайтайгаар 5 тусдаа зураг аваад дараа нь нийлүүлээд бүтээсэн юм.

Хорт хавдрын эрчимт эмчилгээнд байгаа Дейв эмчээсээ гуйу байгаад 3 цагийн чөлөө аваад дээрх зургийг авж байгаа нь.

Хорт хавдрын эрчимт эмчилгээнд байгаа Дейв эмчээсээ гуйж байгаад 3 цагийн чөлөө аваад дээрх хиртэлтийн зургийг авж байгаа нь.

Би 2007 онд Аризона-д ирээд бараг шууд Аризонагийн их сургуулийн кампус дахь 0.5м-ийн дуран дээр ажиллаж эхэлсэн. Тэр үед Дейв нь миний дарга байсан бөгөөд удаан хугацаанд бид 2 хамт ажиллаж, надад олон зүйлийг зааж сургаж байсан их ачитай хүн. Намайг гэрэл зурагт сонирхолтой болоход хамгийн их нөлөөлсөн хүн нь мөн Дейв байсан. Харамсалтай нь тэрээр саяхан улаан хоолойн хорт хавдар туссан ба одоо бараг хэдхэн сарын л настай үлсэн байна… Дээрх гайхалтай зургийг авахдаа тэрээр эмнэлэгт эмчлүүлж байсан бөгөөд, эмчээсээ гуйж байгаад 3 цагийн чөлөө авч эмнэлгийн гражнаас зургийг авсан гэнэ.

Дейв нь ерөнхийдөө их хэцүү ааш зантай, хүмүүстэй хамтарч ажиллах дургуй нэг тийм өөрийнхөөрөө л зүтгэдэг хүн. Гэхдээ түүний гэрэл зургууд бол үнэхээрийн гайхалтай, өөртэй нь уулзахгүйгээр зургуудыг нь эхэлж харсан хүн хэзээ ч түүнийг хэцүү ааш зантай гэж бодож зүрхлэхгүй. Та бүгд доорх холбоосоор ороод түүний хувийн блогийг сонирхоорой, гэрэл зургууд нь бол үнэхээрийн тасархай:

http://davidharveyphotography.blogspot.com/

Advertisements

2 comments

  1. Ямар сонин зураг вэ гэж бодож байтал 5 зургийг нийлүүлж фотошопдсон гэхээр нь дургүй хүрчлээ…ккк Ийм хуурамч зураг төдийлөн сонирхол татахгүй ээ, зүгээр оригоороо бсан бол гоё блаа…

    1. фотошоп бишээ, олон зурагны байршилаас нь хамаарсан нийлбэр хийж чаддаг ямар ч програмаар ийм зургийг бүтээж болно.

      Ориг хулхи зураг гэсэн юм энд байхгүй шүү дээ, сугар гариг сарны цаанаас гараад явж байгааг 5 тусдаа зурганд өөр өөр цаг үед буулгаад, 5-ууланг нь нэг зургаар л харуулж байна гэсэн үг. Нэг зурган дээр дангаараа сугар гариг хаашаа яаж бидэнтэй харьцангуй тэнгэрт хөдөлж байгаа нь харагдахгүй, 5 зураг дараалж тавьбал гүйлгэж үзэх нь төвөгтэй. 5 зургаар мөн видео хийгээд харуулж болох байсан гэхдээ ингээд нэг зурган дээр хийчлээ гэдэг чинь харин ч ухаалаг шийдэл болхоос биш ориг хулхийн ямар ч асуудал байхгүй.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: