Тэнгэрийн заадас

Доорх гайхалтай зургийг гэрэл зурагчин Вали Пачолка АНУ-ын Аризона болон Юта муж улсуудын зааг дээр орших Монюмэнт Вали (монголчилбол “хөшөөтийн хөндий”) хэмээх газраас авчээ. Энэ хөндийн хөшөөнүүд гэгдэх эдгээр том том оргилууд нь олон сая жилийн турш усны урсгаланд ойр хавийн зөөлөн чулуулгууд нь идэгдсэний дараа үлдсэн хатуу чулуулгаас тогтсон бүтэцүүд юм байна. Манай улсын говийн аймгуудад иймэрхүү адилхан үүсэл гаралтай гэхдээ арай жижиг хэмжээтэй бүтэцүүд бас элбэг тааралддаг.

Хөшөөтийн хөндий дээрх тэнгэрийн заадас. Зохиогч: Вали Пачолка

АНУ-ын хөшөөтийн хөндий дээрх тэнгэрийн заадас. Зурган дээр даж томоор үзээрэй. Зохиогч: Вали Пачолка

Зургийн дээд хэсэгт монголчууд бидний тэнгэрийн заадас хэмээн нэрлэдэг манай сүүн зам галактикийн диск хажуугаасаа гайхалтай харагдаж байна. Тэнгэрийн заадасны хар бараан хэсгүүд нь аврага том молекулан үүлнүүд цаанаас нь ирэх гэрлийг таглан оршиж буйгаас үүдэлтэй бол жижиг жижиг ягаан туяатай хэсгүүд нь одод олноороо шинээр үүсэж буй мананцаруудаас гаралтай.

Мөн сайн анзаарвал зүүн гар талаас баруун гар тийшээгээ дискний өргөн нь бүдүүрсэн байдалтай байгаа. Баруун гар талын захад орших хэсэг нь манай галактикийн төв бөгөөд төв хэсэгт одод илүү шигүү олноороо оршиж байгаа учираас бусад хэсгээсээ зузаан илүү тод харагдаж байгаа юм. Тэрхүү төвөөс цаашаа дискний нөгөө тал нь оршино, даанч манай хойт бөмбөрцөгөөс биш зөвхөн өмнөд бөмбөрцөгөөс л харагдана. Өмнөд бөмбөрцөгөөс харагдах тэнгэрийн заадасын нөгөө хэсэг нь бидэнд харагддагаас арай илүү тод байдаг.

Тэнгэрийн заадасыг ажиглах нь харьцангуй хялбар. Аль болох хотын гэрлээс зайдуу газар саргүй цэлмэг тэнгэрт үнэхээрийн гайхалтай харагддаг, тиймээс та дараа хотоос гарч хөдөө явах үедээ занаж байгаад заавал хараарай!

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: