Curiosity – гайхалтай панорам

Бараг л өдөр бүр ямар нэг гайхалтай зүйлийг Curiosity хөлөг бидэнтэй хуваалцсаар байна. Ангараг гариг дээрх гурав дахь өдрөө Curiosity хөлөг нь 360 градусын гайхалтай панорам зургийг өнөөдөр бидэнрүү явууллаа. Уг зургийг хөлгийн хамгийн дээд талд байрлах MAST камераар нэг бүр нь 140:140 пикселийн харьцаатай 130 тусдаа зургуудаар эвлүүлэн бүтээжээ. Зургуудын яг эх хувийг нь уг нь 1200:1200 пикселийн нягтралтайгаар авсан боловч дэлхийрүү хамаагүй их хэмжээний мэдээлэл явуулах боломжгүй учираас ийнхүү бага нягтралтай зургуудаа л эхний ээлжинд явуулсан юм байна. Ингээд панорамын өнгөт хуувилбарыг доор толилуулж байна:

Curiosity өөрийн орой дээрх MAST камераар авсан анхны панорам зураг. Зохиогч: NASA/JPL-Caltech/MSSS

Curiosity өөрийн орой дээрх MAST камераар авсан анхны панорам зураг. Энд дарж зургаа томоор үзээрэй. Зохиогч: NASA/JPL-Caltech/MSSS

Зургийг томоор харах үед хөлгийн янз бүрийн хэсгүүдээс гадна хамгийн сонирхолтой нь Curiosity-ийг олсоор доош нь буулгаж байх үедээ газардуулагч хөлөг 4 тийрэлтэт хөдөлгүүрээрээ 4 хэсэг газар гадрагын хөрсийг сэндийчилсэн ул мөр нь маш тодорхой харагдаж байна. Мөн зургийн дээд-төв хэсэгт хар бараан өнгийн хөрс суунаглан харагдаж байгаа нь ойр хавийн шорооноос арай өөр төрлийн бүтэц агууламжтай хөрсийг илтгэж байгаа болвуу.

Харин энэ доорх зурган дээр мөн тус камераар өөрийн их биеийг дээрээс нь авсанаар гарсан байна. Хөлөг дээрх янз бүрийн багаж хэрэгсэлүүдээс гадна их хэмжээний шороо дээр нь байгааг анзаараарай. Энэ нь мөн Curiosity-ийг олсоор бууж байх үед газардуулагчийн тийрэлтэт хөдөлгүүрүүдийн босгосон их хэмжээний шороо эргээд газарт бууж намжих явцдаа зарим хэсэг нь Curiosity дээр тогтож үлдсэн нь энэ юм:

Хөлгийн их биеийг дээрээс харвал. Зохиогч: NASA/JPL-Caltech

Хөлгийн их биеийг дээрээс харвал. Зохиогч: NASA/JPL-Caltech

Дашрамд ангараг гариг нь гадрага дээрээ дэлхийгээс барагцаагаар 2 дахин бага гэрэл нарнаас хүлээн авдаг, тиймээс зургийн эх хувь нь нилээн бүрэнхий харанхуй байсан бөгөөд олон нийтэд ил болгохоос нь өмнө гэрэл нэмж янзалсан аж. Судлаачид эдгээр 130 зургуудаас харж байгаад ойрын өдрүүдэд заримынх нь өндөр нягтралтай бүтэн эх хувийг нь Curiosity-ээр дэлхийрүү явуулуулах юм байна.

Та доорх холбоосоор ороод тус панорам зургийн хар цагаан хувилбарыг өөрөө хөлгийн дээр нь зогсож байгаа мэт бүр гайхалтайгаар сонирхож үзээрэй:

360 градусын интерактив хар цагаан панорам зураг

Удахгүй Curiosity-ийн бүтэц болон түүн дээрх багажнуудын ид шидийн тухай дэлгэрэнгүй нийтлэл бичнэ.

Advertisements

2 comments

  1. gaihaltai

  2. gaihalt ed bna yag delhii shig haragdaj bna

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: