Curiosity – шинэ мэдээллэл

Curiosity хөлөг газардсанаасаа хойш 2 дахь өдрөө ангараг гаригийн гадрага дээр дуусгах гээд байж байна. Curiosity-ийн талаар сүүлд хийгдсэн мэдээллэлээс хойш шинээр тавигдсан янз бүрийн зүйлсийг энд эмхтэгээд та бүгдэд хүргэе гэж бодлоо.

Curiosity хөлөг газардах явцыг ангараг гаригийг тойрон эргэдэг MRO хиймэл дагуул HiRISE камераараа зургыг нь гайхалтайгаар авсан билээ. Тэгвэл тэрхүү зургийг улам боловсруулж (хар цагааны ялгарал болон хурцлалыг нь нэмэгдүүлсэн) доорх яг шүхэртэйгээ бууж байгаа хэсгийн зургийг бий болгожээ, шүхэрний хээ нь хүртэл харагдаж байна:

Curiosity хөлөг шүхрээрээ доош буух үеийг авсан MRO хиймэл дагуулын HiRISE камерны ахин сайжруулж боловсруулсан зураг. Зохиогч : NASA/JPL/Caltech

Curiosity хөлөг шүхрээрээ доош буух үеийг авсан MRO хиймэл дагуулын HiRISE камерны ахин сайжруулж боловсруулсан зураг. Зохиогч : NASA/JPL/Caltech

HiRISE камер нь газардалт дууссаны дараа мөн доорх гайхалтай зургийг авсан байгаа, та бүгд зурганы тайлбар дээр байгаа холбоос дээр дараад томоор үзээрэй. Уг зурган дээр Curiosity хөлөг болон газардах 7 минутанд ашиглагдсан бүхий л төхөөрөмж хэсгүүд нь газарт унасан байдалтайгаар тодорхой харагдаж байна, хаана юу байгааг нь доорх хувилбар дээр тэмдэглэсэн байгаа. Хүнд хүнд хэсгүүд нь гадрага дээр өндөр хурдтай унахдаа тэр хавийн хөрсийг сэндийчлээд хаясан нь зурган дээр хар туяатайгаар гарсан байна. Харин яг Curiosity хөлгийн байгаа газрын орчимд нь бүдэг хар туяа хүрээлсэн байгааг анзаараарай, тэр нь Curiosity хөлөг тийрэлтэт хөдөлгүүр бүхий хэсгээс доошоо олсоор бууж байх үед хөдөлгүүрүүд нь газрыг гадрага дээрх тоос шороог хүчтэй “үлээсэний” ул мөр юм:

"Хэргийн ул мөр". Зохиогч: NASA/JPL/University of Arizona

“Хэргийн ул мөр”. Энд дараад зургийг томоор үзээрэй. Зохиогч: NASA/JPL/University of Arizona

Энд газардалтанд ашиглагдсан бүхий л хэрэгсэлүүд бүгд хамтдаа гарсан болхоор хүмүүс энэ зургийг “хэргийн ул мөр” гэж хочилоод байгаа.

Харин энэ доорх видео нь Curiosity хөлгийн газардсан Гейл хэмээх солирын бөмбөгдөлтийн тогоо орчимын газрыг бүүр гаригийн гаднаас нь эхлэн “зүүм” хийж харуулж байна. Curiosity-ийн газардалт нь түүхэнд урьд өмнө нь хийгдэж байгаагүй асар өндөр нарийвчлалтай газардалт билээ, энэхүү видеоноос та бүгд тус гаригийн ямар жижигхэн хэсгийг судлаачид онилоод хөлгөө газардуулсан байгааг хараарай, үнэхээрийн гайхалтай:

Хөлөг газардаад удаагүй байхдаа доороо байрлах камераар авсан нилээн бага нягтралтай газардалтын сүүлийн 2.5 минутыг хамарсан видеог илгээж байсан билээ. Тус камераар газардалтын дүрсийг бичиж байхдаа хамаагүй өндөр нягтралтайгаар уг нь бичлэгээ хийж байсан юм байна, даанч дөнгөж буусны дараа дэлхийрүү их хэмжээний мэдээллэл шууд дамжуулах боломжгүй байсан учираас хэмжээг нь зай хэмнэх гээд бага нягтралтай хувилбарыг нь л MRO хиймэл дагуулаар дамжуулаад явуулсан нь тэр аж. Харин одоо эх хувь болох хамаагүй өндөр нягтралтай бичлэгийг хэсэг хэсгээр нь дэлхийрүү өөрөө шууд явуулж эхэлсэн бөгөөд тун удахгүй бэлэн болно гэсэн. Бэлэн болмогц тус видео нь ямархуу чанартай байхыг та бүгдэд харуулах зорилгоор тус видеоны эхний хэсгийн нэгэн зургийг үзүүлж байна:

Удахгүй бэлэн болох өндөр нягтралтай газардалтын видеоны эхний хэсгийн нэг зураг. Уг зураг нь шүхрээ дэлгэсний дөнгөж дараах нь хөлгөөс тусгаарлагдсан дулааны хамгаалалтыг харуулж байна. Зохиогч: NASA/JPL-Caltech/MSSS

Удахгүй бэлэн болох өндөр нягтралтай газардалтын видеоны эхний хэсгийн нэг зураг. Уг зураг нь шүхрээ дэлгэсний дөнгөж дараах нь хөлгөөс тусгаарлагдсан дулааны хамгаалалтыг харуулж байна. Зохиогч: NASA/JPL-Caltech/MSSS

Тус видео нь хөлгийн доод талд нь байсан дулааны хамгаалалт салж унах үеэс газардаж дуустал үргэлжлэх юм. Энэ зурган дээр харагдаж байгаа зүйл нь хөлгийн дулааны хамгаалалтын дотор тал бөгөөд хөлгөөс дөнгөж салаад буй үеийг харуулж байна.

За эцэст нь Curiosity хөлгийн бодит хэмжээг харуулсан нэгэн зургийг үзүүлж байна. Curiosity нь урьд өмнө нь өөр гаригруу явуулж байсан хөлгүүдээс хамаагүй том, жижиг машины хэмжээтэй гэж их бичсэн, тэгвэл доорх зурган дээр ангараг гаригруу өмнө нь явуулж байсан роботуудтай шууд харьцуулж харуулж байна:

Өмнө нь ангараг гаригруу явуулж байсан өөрөө явагч роботуудыг жижиг машины хэмжээтэй Curiosity хөлөгтэй харьцуулвал. Зохиогч: НАСА

Өмнө нь ангараг гаригруу явуулж байсан өөрөө явагч роботуудыг жижиг машины хэмжээтэй Curiosity хөлөгтэй харьцуулвал. Зохиогч: НАСА

Хамгийн жижиг робот Sojourner нь хэмжээгээрээ гэрийн шарах зуухтай ойролцоо. Тэхээр Curiosity нь ямар том зүйл вэ гэдэг нь танд барагцаалагдаж байгаа байх, өндөрөөрөө насанд хүрсэн хүнээс ялимгүй намхан. Хэмжээгээрээ ер нь эксель машинтай л их ойролцоо гэсэн үг, арай жаахан жижиг байх. Дашрамд НАСА-ийн 2003 онд аваачсан Opportunity хөлөг нь одоо хүртэл ажиллагаатай байгаа (уг нь хэдхэн сар ажиллахаар зохион бүтээгдэсэн) бөгөөд гаригийн нөгөө талд нь явж л байгаа. Харамсалтай нь түүний ихэр хөлөг болох Spirit нь 2009 онд “шаварт сууж” хөдөлгөөнгүй болоод тэгээд 2011 онд бүрэн холбоо тасарсан. Энэ хоёр ихэр хөлгүүд нь анх хэдхэн сар ажиллах төлөвлөгөөтэй байсан ч хамаагүй удаан хугацаанд амжилттай ажилласаар байсан/байгаа юм.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: