Ягаан туйлын туяа

Энэ зурган дээрх туйлын туяа яагаад ягаан өнгөтэй байна вэ? Өнгөрсөн сар гэрэл зурагчин Брэд Голдпейнт АНУ-ын Орегон муж улсын кратер нуурын эрэгээс доорх зургийг авхад ер бусын ягаан туягаар дүүрсэн үзэсгэлэнтэй туйлын туяа татаж байсан байна:

Энэхүү ховор тохиолддог ягаан өнгийн туйлын туяа нь манай гаригийн агаар мандалын өөр өөр давхрагуудад өөр өөр хэмжээтэй ялгарч байгаа ногоон, улаан болон цэнхэр өнгөнүүдийн өвөрмөц нийлбэр юм. Зохиогч: Брэд Голдпейнт

Энэхүү ховор тохиолддог ягаан өнгийн туйлын туяа нь манай гаригийн агаар мандалын өөр өөр давхрагуудад өөр өөр хэмжээтэй ялгарч байгаа ногоон, улаан болон цэнхэр өнгөнүүдийн өвөрмөц нийлбэр юм. Зохиогч: Брэд Голдпейнт

Туйлын туяа нь хэрхэн үүсдгийг хүмүүс олон жилийн турш судлаад одоогийн байдлаар нилээн сайн ойлголттой болоод авчихсан, гэхдээ туйлын туяаны өнгө нь ямар байхыг урьдчилан хэлэх хэмжээнд хараахан хүрээгүй байна. Ерөнхийдөө манай гаригийн агаар мандалын хамгийн доод хэсэгт үүсдэг туйлын туяа нь ихэвчлэн ногоон өнгөтэй байдгийг бид тодорхой мэднэ. Ийм туйлын туяа нь газрын гадаргаас 100 орчим км-ийн өндөр дахь хүчилтөрөгчийн атомууд нарнаас ирэх энерги ихтэй бөөмсөөр өдөөгдөөд ихэнхидээ ногоон өнгийн гэрэл ялгаруулхад харагдана. Дараачийн өндөр  дахь туйлын туяа нь гадаргаас 200 орчим км-ийн өндөр дахь бас л хүчилтөрөгчийн атомуудын өдөөгдөлтөөс ялгарсан улаан өнгийн гэрэлээс бүрдэх улаан өнгө давамгайлсан туяа юм. Харин хамгийн их өндөрт буюу гадаргаас 500 орчим км-ийн өндөрт бий болдог туяа нь цэнхэр өнгөөр давамгайлж харагддаг бөгөөд агаар мандал дахь азотын атомуудаар нарны гэрэл сарнихаас үүдэлтэй юм.

Тэгвэл газрын гадаргаас ажиглаж байгаа бидэнд агаар мандалын өөр өөр давхрагуудад ялгарч байгаа өнгөнүүдийн нийлбэр хольц өнгөнүүд нь харагдана. Энэ зурган дээрх маш ховор тохиолддог ягаан өнгийн туяа нь агаар мандалын өөр давхрагуудад өөр өөр хэмжээтэй ялгарч байгаа ногоон, улаан болон цэнхэр өнгөнүүдийн нийлбэр өнгө юм.

Нарны идэвхжил ирэх 2 жилийн хугацаанд их хэвээрэй байх тул өөр олон янзын үзэсгэлэнтэй туйлын туяа манай гаригийн туйлиудаар татах нь гарцаагүй.

Advertisements

One comment

  1. Туйлын туяа нарны идэвхжилтэй үед үүсдгийн бол түүний идэвхтэй байгаа үеийг нь хэрхэн мэдэж яаж энэ туяаг үзэх боломжийг алдахгүй байх юм болоо мөн Монголд харагдах болов уу?

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: