Хун доторх алтанзул

Шөнийн тэнгэрт харагдах хунгийн одны орд нь тэнгэрийн заадас буюу манай сүүн зам галактикийн гол хавтгайн хэсгийг бүрхдэг бөгөөд, янз бүрийн оддын өлгий болсон мананцаруудаар нэн баялаг юм. Тэдгээрийн нэг болох Алтанзул мананцарыг доорх зураг маш үзэсгэлэнтэйгээр дүрсэлсэн байна:

Хунгийн одны орд дахь Алтанзул мананцар. Зохиогч: Майкл Жоунэр, Дейвид Лэни

Хунгийн одны орд дахь Алтанзул мананцар. Энд дарж зургийг томоор үзээрэй. Зохиогч: Майкл Жоунэр, Дейвид Лэни, Роберт Гендлер

Анх 1959 онд америкийн одоноронч Стюарт Шарплесийн каталогт “as Sh2-101” хэмээн тэмдэглэгдэж байсан боловч түүний харагдах гайхалтай байдлаар нь хүмүүс Тюлип мананцар буюу Монголоор Алтанзул мананцар хэмээн нэрлэсээр ирсэн. Биднээс ойролцоогоор 8,000 гаруй гэрлийн жилийн алсад орших уг биетийн энэхүү зургийг тус мананцарыг бүрэлдүүлж буй ионжлогдсон хүхэр, устөрөгч болон хүчилтөрөгчийн атомуудаас нь цацарсан улаан, ногоон, хөх өнгийн гэрлүүдийг бүртгэж нийлүүлээд бий болгосон юм. Зурагны төвд нь тэмдэглэсэн байгаа HDE 227018 хэмээх аврага том, маш халуун од уг мананцарын төв хэсэгт орших бөгөөд маш хүчтэй хэт-ягаан туяаны цацаргалтаараа нь тус мананцарын атомуудыг их хэмжээгээр ионжуулж, тэдгээр ионжлогдсон атомууд нь бидний уг зурган дээр харж буй өнгө өнгийн гэрлүүдийг бий болгож байгаа гэсэн үг. Харин зурган дээр харагдаж байгаа 2 тод шар одод нь уг мананцартай ямар ч хамааралгүй бөгөөд хамаагүй наана нь оршиж байгаа.

Энэ зургийг АНУ-ын Юта муж улсын Вэст Моунт хэмээх жижиг одонорны оргилийн 0.9м-ийн диаметер бүхий гол тольтой дурангаар өнгөрсөн сар авчээ.

Advertisements

One comment

  1. Gaihaltai

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: