Эх Дэлхийн маань гайхалтай бичлэг ОУСС-аас

ОУСС буюу Олон Улсын Сансарын Станц нь манай дэлхийг одоогоор тойрон эргэж байгаа хүний бүтээсэн хамгийн том биет юм. Бараг 450 тоннын жинтэй уг төхөөрөмж нь эзэлхүүнээрээ 60,000 хүний суудалтай аврага цэнгэлдэх хүрээлэнд багтаж ядна. Түүнийг 1998 оноос хойш хэсэг хэсгээр нь барьж улам өргөжүүлсээр байгаа бөгөөд одоогийн байдлаар 6-7өрөө байр шиг хүн амьдрах зайтай, 2 нойлын өрөөтэй дээрээс нь тусдаа биеийн тамирын өрөөтэй болгосон байна. Уг станц дээр олон улсын сансарын нисгэгчид байнга ирэн очин байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар орон орны 204 нисгэгч ажилласан байгаа юм байна:

Олон улсын сансарын станц дэлхийн нам тойрог замд байгааг НАСА-ийн Шаттл хөлгөөс 2011 онд авсан зураг. Зурган дээр дараад томоор үзээрэй, хөлгийн цаах нь сар харагдаж байна! Зохиогч: НАСА

Олон улсын сансарын станц дэлхийн нам тойрог замд байгааг НАСА-ийн Шаттл хөлгөөс 2011 онд авсан зураг. Зурган дээр дараад томоор үзээрэй, хөлгийн цаах нь сар харагдаж байна! Зохиогч: НАСА

Уг станц дээр мэдээж сансарын нисгэгчид ихэнхдээ шинжлэх ухаан болоод инженерийн чиглэлийн судалгаа шинжилгээ хийгээд завгүй байдаг, гэхдээ чөлөөт цагаараа зарим сансарын нисгэгчид тус станцаас авсан гайхалтай зургуудыг дэлхийрүү явуулдаг юм. Доорх үнэхээрийн гайхалтай видеог нэгэн нисгэгч тусад нь авсан зургуудыг эвлүүлээд бүтээжээ, таалан болгооно уу:

Уг видео дээр шөнийн цагаар манай гаригийн гадрага дээр тод гэрэлтэх хотуудын гэрэл, агаар мандал, үүлс дунд цахилах аянга цахилгаан мөн хамгийн гайхалтай нь туйлын туяанууд үнэхээрийн үзэсгэлэнтэйгээр гарсан байна. Мөн өдрийн цагаар манай агаар мандалын цаагуур сар жаргаж байгааг их гайхалтай үзүүлж байна.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: