Curiosity – шинэ өнгөт зураг

Дөнгөж саяхан Curiosity хөлгөөс ирүүлсэн шинэ зургийг олон нийтэд дэлгэлээ. Тус зургийг арын камераар бус хөлгийн урд талд нь байрлах, ойр орчмын хөрс чулуулгын гадрагыг өндөр нарийвчлалтайгаар дүрслэх зориулалттай MAHLI хэмээх камераар газардсаныхаа яг маргааш нь авсан байна:

Curiosity хөлөг газардсанаасaa хойш эхний өдрөө MAHLI камераараа тоосны халхавчны цаанаас авсан өнгөт зураг. Зохиогч: NASA/JPL-Caltech/Malin Space Science Systems

Curiosity хөлөг газардсанаасaa хойш эхний өдрөө MAHLI камераараа тоосны халхавчны цаанаас авсан өнгөт зураг. Зохиогч: NASA/JPL-Caltech/Malin Space Science Systems

Өмнөх зургуудыг авсан арын жижиг камернаас бусад бүх камерны тоосны халхалавчийг нь аваагүй байгаа, тиймээс энэ зураг нилээн бүдэг харагдаж байна. Уг нь энэ MAHLI камерны халхлавч нь гэрэл чөлөөтэй нэвтрэх материалаар хийгдсэн боловч энэ зургаас үзхэд Curiosity газардах үеэр боссон их хэмжээний тоос халхлавчийн гадрага дээр зузаан давхрага үүсгэсэн бололтой.

Зурган дээр Curiosity хөлгийн газардсан Гейл хэмээх солирын бөмбөгдөлтийн тогооны ирмэг болох үргэлжилсэн уулс харагдаж байна. Уг зураг нь бодит өнгөөр бүрдсэн учир хэрвээ бид хамт ангараг дээр байсан бол яг л нэг иймэрхүү сүүнэглэсэн улаан-шар орчинг харах байсан. Зургийн доод хэсэгт зарим том том чулуунууд нь тодорхой харагдаж байна.

Ирэх хэдэн долоо хоногоос камернуудын халхлавчуудыг нэг нэгээр нь авж гайхалтай зургуудыг бидэнрүү явуулж эхлэнэ. Энэ MAHLI камерны халхавчийг хамгийн түрүүнд дараа долоо хоногийн эхээр авах тухай хүмүүс ярьж байна. Уг камерны линз нь 2см-хязгааргүй зайтай биетүүдийг фокуслах чадвартай учир халхавч нь буухаар гайхалтай тэнгэрийн хаяа ширтсэн зургуудыг авах бололцоотой юм.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: