Curiosity – 2 цаг!!!

НАСА-ийн Curiosity хөлөг ердөө 2-хон цагийн дараа газардах гэж байна. Газардалт болон хөлгийн талаар доорх линкнээс НАСА-ийн шууд телевизээр сонирхоорой:

http://www.nasa.gov/multimedia/nasatv/ustream.html

Газардалтын тухай дэлгэрэнгүй нийтлэлийг энд дарж уншаарай, мөн газардалтын тухай видео:

Энэ үйл явц амжилттай болж өнгөрөх эсэхээс маш их зүйл хамаарах учираас дэлхий даяар олон эрдэмтэн судлаачид үр дүнг нь сэтгэл догдлон хүлээж сууна. Харамсалтай нь Curiosity нь газардмагцаа дэлхийрүү шууд амжилттай бүрэн бүтэн буусан эсэхээ мэдээллэх боломжгүй, учир нь түүний ангараг дээрх байршил нь өөр тийш чиглэж буй юм.

Тиймээс НАСА нь ангараг гаригийг тойрон эргэж буй хиймэл дагуулуудыг ашиглахыг зорьж байна. НАСА-ийн Mars Odyssey хиймэл дагуул нь газардалт эхлэхээс дуусах хүртэл Curiosity-ийн дээгүүр байх бөгөөд хэрвээ бүх юм амжилттай болвол Curiosity-ийн сигналыг болон өөрийн авсан зургийг дэлхийрүү одоогоос 2 цаг орчимын дараа явуулна. Ангараг гаригийг тойрж буй мөн НАСА-ийн MRO болон Европын сансарын агентлагийн Mars Express хиймэл дагуулуудаар газардах үеийнх нь өндөр нарийвчлалын зургуудыг авахыг зорьж байгаа. Гэхдээ эдгээр хиймэл дагуулууд нь авсан зургийн мэдээллээ өөртөө хадгалж аваад тэгээд дэлхийрүү явуулах гэж хэдэн цаг болох учираас нилээн сүүлд л эдгээр хоёр хиймэл дагуулуудаас мэдээллэл ирэх боломжтой.

Тэхээр хэрвээ одоогоос 2 цаг орчмын дараа хөлгийн удирдах төвийнхөн Mars Odyssey хиймэл дагуулаас ямар ч сигнал хүлээж авахгүй бол хүмүүс нээх их сандраад тэвдээд байхгүй, гайгүй байна. Харин бүтэн 24 цаг ямар ч сигнал авахгүй бол байдал бишдсэн гэдэг нь ерөнхийдөө тодорхой болох юм.

space.com цахим хуудсын явуулсан санал асуулгаар ихэнх хүмүүс уг газардалт амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаа аж:

space.com цахим хуудсын явуулсан санал асуулгын үр дүн.

space.com цахим хуудсын явуулсан санал асуулгын үр дүн.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: