Curiosity амжилттай газардлаа!

Дэлхий дээр өөрийн машинаа юм хум мөргөж шүргэхгүйгээр зогсоол дээр тавьж чададгүй хүмүүс зөндөө бий, тэгхэд НАСА-ийн хэдэн инженерүүд жижиг машиныг дэлхийгээс олон зуун сая км-ийн зайд орших гаригийн яг газардуулна гэж төлөвлөж байсан жижигхэн хэсэг газар дээрээ маш амжилттай ямар ч асуудалгүйгээр “зогсоол” дээр нь тавьж чадлаа. Маш эрсдэлтэй бөгөөд маш чухал энэхүү үйл явдлын гэрч нь болсондоо туйлын их баяртай байна.

Энэ блогийн фейсбүүк хуудас дээр Curiosity хөлгийн газардалтыг тэсэн ядан хамт хүлээж суусан уншигчиддаа баярлалаа гэж хэлье! та фейсбүүк данстай бол энэ бүлэгт элсээд блогийн шинэчлэлийг цаг тухайд нь мэдэж авах боломжтой:

https://www.facebook.com/groups/482250151788440/

Газардалтын тухай мэдээллийг манай хэсэг нөхөд НАСА-ийн телевиз болон хөлгийн газардалтын симуляциас шууд хүлээн авч үзэж байлаа. Curiosity-ийн газардалт болон манай нарны аймгийн динамикийн тухай гайхалтай симуляцийг та өөрөө эндээс сонирхож үзээрэй.

Газардалтын сигнал НАСА-ийн Одиссей хөлгөөр дамжин дэлхий дээр ирхэд 20 гаруй минут дутуу байхад симуляциас дараах эхний зургийг авав:

Уг зурган дээр хөлгийн нарны зай хураагуур нь их биенээс нь хараахан салаагүй ард нь байгааг харуулж байна. Төд удалгүй зай хураагуур нь тусгаарлагдаж:

хөлөг ангарагийн агаар мандалруу өндөр хурдтайгаар зүсэн орж ирэв:

хурдыг нь өшөө илүү сааруулахын тулд дулааны хамгаалалт нь салах мөчид аврага том шүхэр нь задрав:шүхрээр хурдыг 400км/цаг хүртэл багасгасны дараа хөлөгийг агуулж байгаа 8 тийрэлтэт хөдөлгүүр бүхий хэсэг шүхрээс салж хурдыг улам бүp багасгав:

гаригийн гадрагаас 20м орчимын өндөрт ирээд Curiosity-ийг аярханаар 3 олсоор доош нь буулгаж ямар ч төвөггүй газардууллаа:

Симуляц ийнхүү яг төлөвлөгөөний дагуу явагдаж дуусхад удирдах төвийн ажилтнууд Одиссей хиймэл дагуулаас ирэх дохиог чагнан өрөөндөө чив чимээгүй болцгоов. Төд удалгүй “Одиссей хөлгөөс сигнал ирсэн нь тодорхой боллоо” гэж зарлахад өрөө дүүрэн инженерүүд хөөрөлдөн бие биендээ баяр хүргэж эхэллээ:

Хүмүүс бөөн баяр хөөр болж байх зуур Одиссей хөлгөөс ирүүлсэн Curiosity хөлгийн анхны зургийг танилцуулав:

хөлгийг олсоор газардуулсан тийрэлтэт хөдөлгүүрүүд их хэмжээний тоос босгосон учираас хөлгийн камернуудад тоосноос хамгаалах хаалт тавьсан аж. Дээрх зурган дээр тэрхүү хаалтан дээр тогтсон их хэмжээний тоосонцор тодорхой харагдаж байна:

Ойролцоогоор 15минутын дараа тоосны хаалтыг авж доорх гайхалтай зургийг бидэнрүү мөн илгээв:

Тоосны хаалтыг авсан учир зураг хамаагүй тод харагдаж байна. Зурган дээр тэнгэрийн хаяа гэрэлд цохиулсан байдалтай гарсан бол доод хэсэгт нь ангарагийн гадрага мөн хөлгийн нэг дугуй нь маш тодорхой гарсан байна. Энэ зурган дээрх нь Curiosity-ийн газардсан Гейл хэмээх эртний солирын бөмбөгдөлтийн тогооны ирмэг орчимын газар юм.

Одоо удирдах багийнхан хөлгийн бүхий л төхөөрөмжүүд болон эд ангиудыг нэг нэгдгүй нарийн шалгах ажилтай учир ирэх 2-4 долоо хоногийн хугацаанд уг хөлөг байрнаасаа хөдөлж эсвэл газар ухаж судалгааны ажилаа хийж эхлэхгүй юм. Одоогийн байдлаар ямар нэгэн асуудал гэхээр юм юу ч мэдэгдээгүй бөгөөд, дээр энэ нийтлэл дээр дэлгэрэнгүй бичиж байсан шиг л бүх юм яг төлөвлөсний дагуу үнэхээрийн гайхалтай болж өнгөрсөн бололтой.

Энэ блог дээр би анх Curiosity хөлгийн тухай бичиж байхдаа хэрвээ газардалт амжилттай явагдвал энэ хөлгийн хийх судалгааны талаар дэлгэрэнгүй бичнэ гэж амлаж байсан, тун удахгүй ойрын хэдэн өдрөөс амлалтаа биелүүлэх болно!

Advertisements

3 comments

  1. gaihaltai…

  2. Бүтэн 8 сар эргэлзээтэй бас бахархалтайгаар хүлээсэн….. Өчигдөр гэртээ орж ирэнгүүтээ шууд л мэдээ уншаад олимпоос аваргыг медал авахад догдолж баярласан шигээ л баярлалаа. Хүний оюун ухаан гэж гайхамшигтай юмаа…. Ийм сайхан мэдээллийг эх хэл дээрээ хуваалцаж байгаа танд бас баярлалаа!!! Амжилт амжилт амжилт!

  3. Маш гайхалтай сайхан үйл явдал, хүний оюун ухаан гэж үнэхээр гайхамшигтай. Энэ талаархи сонирхолтой сайхан мэдээлэл эх хэлээрээ унших сайхан байна. Дараа дараагийн мэдээллийг хүлээж байна.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: