Титаны өмнөд туйлын учир битүүдэг эргүүлэг

Манай нарны аймгийн хамгийн сонирхолтой биетүүдийн нэг болох санчир гаригийн дагуул титаны өмнөд туйл дээр юу болоод байна вэ? доорх зургаас хархад түүний хамгийн гадаад давхрагын үүлнүүд хуйларж аврага том эргүүлэг үүсгэсэн байдалтай байна, гэхдээ яагаад ийм зүйл бий болж байгааг одоогоор хэн ч сайн ойлгохгүй байна. Тус зургийг НАСА-ийн Кассини хөлөг өнгөрөгч 6-р сарын 27-нд Титаны доогуур нисэн өнгөрөхдөө авсан ба уг зургийн хэмжээ нь нэг захаас нөгөөг хүртэл 5,150км зайг хамарж байгаа юм (дэлхийн радиус ойролцоогоор 6400км).

Санчирын дагуул Титаны өмнөд туйл дээрх аврага эргүүлэг. Зохиогч: NASA/JPL-Caltech/Space Science Institute

Санчирын дагуул Титаны өмнөд туйл дээрх аврага эргүүлэг. Зохиогч: NASA/JPL-Caltech/Space Science Institute

Анх 2004 онд Кассини хөлөг санчир гариг орчимд ирхэд түүний титан дагуулын хойд туйл орчимд нэгэн “онгорхой” ажиглагдаж байсан байна. Тэр үед Титаны хойд хэсэгт өвөл болж байсан бөгөөд ихэнх хэсэг нь нарны гэрэл очихгүй түнэр харанхуйд байсан тул үүлсийн эргүүлэг тус онгорхойг бий болгож байгаа эсэх нь тодорхой биш байв. Харин тэр үеээс хойш титан дээрх улирал маш аажмаар солигдож одоо хойд хэсэгт нь хавар харин өмнөд хэсэгт нь намар дуусах тийшээгээ хандаж байна. Тиймээс судлаачид энэхүү аврага эргүүлэг нь титаны өмнөд хэсэгт түнэр харанхуйн өвөл ирж буйгаас үүдэн өмнөд хэсгийн “онгорхойг” бий болж байгаа байх хэмээн таамаглаж байна. Удахгүй ойрын хэдэн жилийн дотор энэ хэсэг тэр чигтээ түнэр харанхуйд умбаж бидэнд ажиглагдахгүй болно.

Санчир гариг болон түүний хамгийн том зарим дагуулуудын хөрөг зураг. Зурган дээр дарж томоор хаана аль дагуулууд нь байгааг үзээрэй. Мимас дагуул нь гаригийн бүслүүрийн өөр дээр нь туссан сүүдэр болон түүний зүүн гар талын ирмэгийн уулзвар дээр байгаа жижигхэн цагаан цэг, хархал амаргүй байж мэднэ, яг гаригийн цаанаас цухуйж байхад нь авсан зураг гэсэн үг. Титан нь гаригийн баруун гар талд том бор өнгөтэй харагдаж байна. Зохиогч: NASA

Санчир гариг болон түүний хамгийн том зарим дагуулуудын хөрөг зураг. Зурган дээр дарж томоор хаана аль дагуулууд нь байгааг үзээрэй. Мимас дагуул нь гаригийн бүслүүрийн өөр дээр нь туссан сүүдэр болон түүний зүүн гар талын ирмэгийн уулзвар дээр байгаа жижигхэн цагаан цэг, хархад амаргүй байж мэднэ, яг гаригийн цаанаас цухуйж байхад нь авсан зураг гэсэн үг. Титан нь гаригийн баруун гар талд том бор өнгөтэй харагдаж байна. Зохиогч: NASA

Судлаачидын таамаглаж байгаагаар уг зурган дээрх эргүүлэг нь задгай төрлийн агаарын урсгал байж магадгүй аж. Ийм агаарын урсгал бүхий орчны төв хэсгийн агаар доош живж харин ирмэгээр агаар өндөр хурдтайгаар дээш хөөрж хуйларсан үүлсийг бий болгоно. Гэхдээ энэ зурган дээрх бүтэцийн доод давхрагын үүлс нь ямар хөдөлгөөн хийж яаж байгааг нь одоогоор ажиглах боломжгүй байгаа учираас үнэхээр задгай агаарын урсгал ийм эргүүлэгийг бий болгож байгаа эсэхийг тодорхой мэдэх боломжгүй байна.

Энд дарж титаны өмнөд туйл дээрх авгара эргүүлэгийн бичлэгийг сонирхоорой

Тус зургийг Кассини хөлгийн нарийн өнцгийн камераар улаан, ногоон болон цэнхэр өнгийн фильтерүүдээр тус тус авж нийлүүлсэн учир бараг хүний нүдэнд харагдах бодит өнгийг дүрсэлж байгаа гэсэн үг. Зургийг титанаас 484,000км-ийн өндөрөөс авсан бөгөөд нэг пиксель бүр нь ойролцоогоор 3км зайг дүрсэлж буй.

Блогийн нэгэн уншигч санчирын дагуулуудын тухай дэлгэрэнгүй мэдээллэл асуусан, ойрд тухтай бичээд суух цаг зав гарж өгөхгүй л байна. Тэгж байгаад заавал бичнэ ээ.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: