Ертөнц дахь элементүүд хаанаас гаралтай вэ

Бидний амьдралын эргэн тойрон дахь, мөн ертөнцөд бидний мэддэг бараг бүхий л матери нь 7-р ангидаа үздэг химийн элементүүдээс л бүрддэг. Бидний зөвхөн идэж ууж өмсөж хэрэглэдэг зүйлс төдийгүй бидний бие мах бодь, манай гариг, сар, одод бүгд л атомуудаас тогтож байгаа. Таны амьсгалж байгаа хүчилтөрөгч, ясанд байгаа кальци, цусанд байгаа төмөр, наран дотор байгаа гели, компьютер дотор байгаа цахиур, манай Монголчуудын газраасаа ухаж олоод байгаа алт, мөнгө, зэс, уран… энэ бүгд хаанаас үүссэн бэ?

Үелэх системийн элементүүдийн үүсэл гарвал. Зохиогч: Нина МакКурди

Үелэх системийн элементүүдийн үүсэл гарвал. Зохиогч: Нина МакКурди

Ертөнц ойролцоогоор 13.7 тэрбум жилийн өмнө их тэсрэлтээр эхлэхэд ийм олон янзын элементууд байгаагүй – бараг тэр чигтээ устөрөгч (хамгийн хөнгхөн), багахан хэмжээний гели (2 дахь хамгийн хөнгхөн) мөн маш бага хэмжээний цөөн хэдэн үл ялиг хүнд элементүүд л байсан. Тэхээр бидний биеийг, амьдарж байгаа дэлхий, нарны аймаг, бусад оддын аймгуудыг бүрдүүлж байгаа хүнд элементүүд нь анхнаасаа байгаагүй бөгөөд мэдээж эд нар байхгүй бол дэлхий шиг хатуу гаригууд ч байхгүй, ус нүүртөрөгч ч байхгүй мөн бидний мэддэг амьдрал ч байхгүй байх байсан. Тэхээр үелэх системийн бараг бүхий л элементүүд нь их тэсрэлтээр анх бий болсон устөрөгчөөс л яаж хийж байгаад бүгд бий болсон гэсэн үг.

Бид нар 10 жилдээ энэ асуултын хариултыг “одон дотор үүссэн” гэж ихэнхидээ сурдаг. Мэдээж энэ бол зөв, гэхдээ бүрэн хариултыг маш их ерөнхийлж байгаа хэлбэр юм. Жишээ нь манай нар шиг одны цөмд их тэсрэлтээр бий болсон устөрөгчийг халуун цөмийн урвалаар шатааж гелийг бий болгож байгаа, яваандаа 5 тэрбум гаруй жилийн дараа цөм дахь устөрөгчийн нөөц нь дуусхад гели-г шатааж нүүрстөрөгч, хүчилтөрөгчийг бий болгоно. Харамсалтай нь манай нарны хэмжээ нь хангалттай том биш учираас үүнээс цаашаа шатааж өшөө хүнд элементүүдийг цөмдөө бий болгож чадахгүй.

Тэгвэл манай нарнаас илүү том аврага одод цөмдөө устөрөгч, гели-г шатааж дуусаад цааш нүүрстөрөгч, хүчилтөрөгч, неон, цахиур гэх мэт улам хүнд элементүүдийг төмөр хүртэл шатаана. Төмөрөөс илүү хүнд элементийг шатаах нь “ашиггүй” байдаг учираас ертөнцөд ямар ч том аврага од төмөрөөс илүү хүнд элементүүдийг цөмдөө шатааж бий болгохгүй. Тэхээр төмрөөс илүү хүнд элементүүд хаанаас үүсдэг вэ?

Хариулт нь мөн л одон дотор үүсдэг, гэхдээ одны цөмд нь биш. Манай нарнаас арай том гэхдээ аврага оддын хажууд жижигдээ орох оддын цөмийг нь тойрсон гадаад давхрагуудад нь халуун цөмийн урвалаас шал өөр үйл явцаар олон янзын хүнд элементүүд бий болдог. Энэ үйл явцаар бас бүх хүнд элементүүд бий болохгүй ерөнхийдөө 83 гэсэн атомын дугаартай Бисмут хүртэлх элементүүд л бий болно. Бисмутээс цааших Плутон хүртэлх хүнд элементүүд нь үнэхээрийн аврага одод цөм дахь бүх түлшээ шатааж дуусаад дэлбэрэх үед бий болно.

Ерөнхийдөө элемент хүндэрж томрох тусмаа маш их тогтворгүй болдог учираас Плутоноос илүү хүнд элементзүүд байгаль дээр оршдоггүй, харин хүмүүс бид лабораторид гарган авдаг. Энд дурьдсанаас гадна байгаль дээр элементүүд бий болох өөр олон янзын арга замууд байх бөгөөд, дээрх зурган дээр сансарын туяа нь Лити, Берилиум болон Бор нарыг үүсгэхэд чухал үүрэгтэйг тэмдэглэсэн байна. Мэдээж бодит байдал дээр одны цөмд болж байгаа халуун цөмийн урвал эсвэл гаднах давхрага, дэлбэрэлтийн үед бий болдог янз янзын урвалууд нь маш их нүсэр үйл явцууд бөгөөд энэ нийтлэлд зөвхөн ерөнхий ойлголт өгөх үүднээс үлэмж хялбарчилсан болно.

Таныг санаж яваасай гэж хүсэж байгаа ганз зүйл маань – таны биен дотор байгаа бүхий л хүнд элементүүд нь эртний аврага оддоос гаралтай, өөрөөр хэлбэл таны биений ихэнх хэсэг нэгэн цаг үед аврага том одны хэсэг байсан юм шүү!

Advertisements

One comment

  1. Goy niitlel baina. · · Хариулах

    Баярлалаа 🙂

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: