Curiosity хөлөг – гуравхан хоног үлдлээ!

Хэдэн өдөр цаг зав жаахан муудаад олигтой юм бичиж амжсангүй хүлцэл өчье. Ойрын өдрүүдэд Олимп гээд дэлхий даяар ихэнх хүмүүс баяр хөөр болоод сууж байхад олон эрдэмтэдийн хувьд айдас түгшүүр баяр хөөр бүгд давхацсан өдрүүд үргэлжилж байна.

НАСА нь ангараг гаригруу судалгаа хийхээр урьд өмнөхүүдээс хамаагүй том, хамаагүй илүү чадвартай Curiosity хэмээх хөлгийг өнгөрөгч оны 11-р сард дэлхийгээс хөөргөсөн билээ. Энэ хөлөг урьд нь өөр гаригруу хөөргөж байсан бүхий л роботуудаас хамаагүй том (жижиг машины хэмжээтэй) учираас цоо шинэ төрлийн өмнө нь хаана ч ашиглагдаж байгаагүй маш эрсдэлтэй арга барилаар улаан нүдэн гаригийн гадрага дээр газардуулах гэж буй. Түүний газардалтын талаар нилээн дэлгэрэнгүй нийтлэл саяхан бичиж байсан билээ.

хөлөг дөнгөж газардсаны дараа түүний дээр нь байгаа радар болон тийрэлтэт хөдөлгүүрийн систем олсоо тасалж өөрийгөө өөр аюулгүй зүгт шидхээс өмнөх үеийн дүр зургийг хиймэлээр дүрсэлсэн нь. Зохиогч: НАСА

Xөлөг дөнгөж газардсаны дараа түүний дээр нь байгаа радар болон тийрэлтэт хөдөлгүүрийн систем олсоо тасалж өөрийгөө өөр аюулгүй зүгт шидхээс өмнөх үеийн дүр зургийг хиймэлээр дүрсэлсэн нь. Зохиогч: НАСА

Газардалт тун удахгүй 8-р сарын 5-нд болно, тиймээс судлаачид хоног цагаа тоолон сэтгэл маш их догдлон хүлээн сууна. Газардалт амжилттай болвол зөвхөн НАСА эсвэл АНУ-ийн хувьд ч бус нийт хүн төрлөхтөний хувьд үнэхээрийн том амжилт болох боловч харамсалтай нь дэлхийн ихэнх хүмүүс энэ талаар төдийлөн мэдээлэлгүй л өнгөрөх байх. Эсэргээрээ амжилтгүй болвол эдийн засгийн хямралтай цаг үед бидний ирээдүйн шинжлэх ухаан, техник технологийн эрэл хайгуулд том саад барцад болох болно.

Өмнөх нийтлэлээр дэлгэрэнгүй бичиж байсанчлан тус хөлгийн газардалт нь бүрэн автоматчилагдсан бөгөөд гаригийн агаар мандалд хөлөг нэвтэрж эхэлсэнээс хойш ердөө 7-хон минутын турш л үргэлжилнэ. Энэ долоон минутанд маш олон янзын эгзэгтэй маневрууд хийгдэх бөгөөд ганц жижиг сажиг алдаа гархад л тус 2 тэрбум долларын робот бүрэн сүйрэх аюултай. Энэ утгаар нь уг 7 минутыг – “айдсын 7 минут” гэж хүмүүс хочилоод байгаа.

Хэдийгээр уг хөлгийн газардалтыг бид шууд удирдах боломжгүй ч ангараг гаригийг тойрон эргэдэг хиймэл дагуулуудыг ашиглаад газардалтын үйл явцыг нь ядаж ажиглахыг зорьж байгаа. Боломж нь таарвал НАСА-ийн MRO хэмээх ангараг гаригийг тойрон эргэдэг хиймэл дагуул дээрх Аризонагийн их сургуулийн HiRISE дурангаар газардалтын процессыг ажиглахыг зорьж буй. (Дашрамд саяхан энэ блог дээр бичигдсэн ангараг гариг дээрх учир битүүлэг нүхнүүдийн зургийг энэхүү Аризонагийн их сургуулийн HiRISE дурангаар авсан юм). Гэвч тус хиймэл дагуулын тойрог замыг тооцоод үзэхээр тэр 7 минутын сүүлийн хэдэн секундын үеийн л зургийг нь дээрээс нь авах боломжтой бөгөөд яг тэгж амжих магадлал нь 60%-иас хэтрэхгүй гэж тэр дуранг удирддаг хүмүүс ярьж байна.

НАСА-ийн Curiosity хөлгийн загварыг АНУ-ын Калифорни муж улсын Үхлийн Хөндий хавьцаа туршиж үзэж байх үеэр. Зохиогч: NASA/JPL-Caltech

НАСА-ийн Curiosity хөлгийн загварыг АНУ-ын Калифорни муж улсын Үхлийн Хөндий хавьцаа туршиж үзэж байх үеэр. Зохиогч: NASA/JPL-Caltech

АНУ нь шинжлэх ухаанд хамгийн их мөнгө зардаг орнуудыг нэг ч гэлээ яг зарж байгаа мөнгө нь нийт төсвийн маш маш өчүүхэн хэсэг юм. Жишээ нь НАСА-ийн бүтэн жилийн зардалыг холбооны засгийн газар ЕРДӨӨ 8-хан минутын дотор зардаг гээд л бод. Ялангуяа 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойш шинжлэх ухааны салбарт гаргаж байгаа мөнгөний хэмжээ үлэмж багассан бөгөөд НАСА-ийн маш олон төсөлүүд цуцлагдах буюу зогсонги байдалд орчихоод байгаа. Энэ маш эгзэгтэй мөчид хэрвээ Curiosity хөлөгийн ангараг гариг дээрх газардалт нь бүтэлгүйтвэл 2016 болон 2018 онуудад төлөвлөөд байсан ангарагийг судлах өөр хөлгүүдийн төслүүд болон бусад нарны аймгийн биетүүдийг судлах янз янзын төслүүдэд том хаалт болох юм.

Curiosity хөлөг нь олон янзын чухал нарийн хэмжилтүүдийг хийх тоног төхөөрөмжөөр “зэвсэглэсэн” робот бөгөөд ангараг гариг дээр түүхэнд (эсвэл одоо) ямар нэгэн амьдрал оршин байсан/байгаа гэдгийн талаар л илүү ихийг ойлгож тодруулах үндсэн ганц том зорилттой юм.

Advertisements

7 comments

  1. Энэ газардалтыг шууд дамжуулах боловуу. ядаж онлайнаас

    1. Ангараг гаригаас дэлхийрүү сигнал гэрлийн хурдаар бараг 15 минут гаруй болж байж ирдэг учираас юуг ч шууд хийх боломжгүй юм. Тиймээс л газардалтыг бүрэн автоматжуулсан хэрэг. Энэ нийтлэл дээр хэлсэнчлэн хэрвээ эгзэг нь зөв таарвал ангарагийг тойрон эргэдэг хиймэл дагуулаас газардалтын зургуудыг авна, тэдгээр нь мөн 15 гаруй минут сансар уудмаар аялж байж дэлхийрүү ирнэ.

      Curiosity хөлөг нь агаар мандалруу нэвтрэхээсээ эхлээд газардах хүртэлээ тодорхой дохионуудыг дэлхийрүү явуулна. (Тэдгээр нь мөн л 15 гаруй минутын дараа дэлхий дээр ирнэ.)

      Энэ бүх мэдээллийг энэ цахим хуудсан дээр цаг тухайд нь мэдээлнэ:
      http://mars.jpl.nasa.gov/msl/

      Энэ холбоосоор газардалттай холбоотой ТВ шоу гарна:
      http://www.nasa.gov/multimedia/nasatv/index.html

  2. Газардалт амжилттай болно оо итгэлтэй байна. 🙂

  3. ene hulug engej olon sar aylahdaa baragtsaagaar ymar hurdtaigaar ywsiim bol.hurdan 8sariin 5 boloosoi gej

    1. өмнөх газардалтын тухай нийтлэл дээр бичиж байсанчлан түүний хурд нь ойролцоогоор 6000м/сек байна. Газардах үед ердөө 7хон минутын дотор 6000-0м/с болох ёстой юм.

  4. curiosity-giin gazardalttai holbogduulan tanin medehguin uil ajillagaa San Francisco hotod boloh um baina. deerh link-eer orj haraarai humuusee.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: