Саран дээрх Америкийн туг

Би лав хувьдаа “Америкууд саран дээр буусан гэдэг бол худлаа жүжиг” гэж бодож ойлгож явдаг Монгол хүмүүстэй маш олон тааралдаж байсан. Магадгүй социалист оросуудтай олон жил хэт ойрхон байснаас ч тэр юм уу, ийм ойлголттой хүмүүс маш их байдаг. Зарим нь бүр “НАСА худлаа гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн”, “Оросууд худлаа гэдгийг нь тодорхой баталсан” гээд л дайрахыг нь яана… За манай Монголчуудын мухар сүсэг ч яамай, бодит байдал дээр Америкууд саран дээр буух мөчид ЗХУ-ын эрдэмтэд ч гэсэн дэлхийн нөгөө талд байгаа мэргэжил нэгнтүүдийн адилаар маш их сэтгэл догдлон сууж байсан нь мэдээж.

Аполло 16 хөлгийн газардсан газар орчим. Том цагаан биет нь хөлгийн газардуулагч бөгөөд түүнээс нилээн зайд хэмээн тэмдэглэгдсэн нь нисгэгчидийн унаж байсан машин. Харин газардагчийн дээх нь харагдаж байгаа жижиг сүүдэр нь тугнийх юм. Зохиогч: NASA/GSFC/Arizona State University

Аполло 17 хөлгийн газардсан газар орчим. Descent Stage хэмээн тэмдэглэсэн том биет нь хөлгийн газардуулагч бөгөөд түүнээс нилээн зайд LRV хэмээн тэмдэглэгдсэн нь нисгэгчидийн унаж байсан машин. Харин газардагчийн дээх нь харагдаж байгаа жижиг сүүдэр нь тугнийх юм. Зохиогч: NASA/GSFC/Arizona State University

Америкууд 60аад оны эхээр анх саран дээр тугаа зоочихоод, энэ туг энд цаашдаа байж байх болвуу яах бол хэмээн бага зэрэг санаа зовниж байсан байна. Мэдээж саран дээр агаар мандал гэж байхгүй тиймээс салхинд шидэгдээд хийсээд явчихна гэсэн юм байхгүй. Гэхдээ агаар мандал байхгүй учираас нарны гэрэл ямар ч шүүлтүүргүйгээр гадрага дээр бууна, тэр дундаа нарны хүчтэй хэт ягаан туяа тугны далбааг хайр найргүй “түлнэ”. Үүнээс гадна сарны гадрага маш эрс тэс температуртай байна – нар тусаж байх үед гадрагын температур нь 100 цельси хүрж халах бол, нар байхгүй үед -150 цельси хүрж хөрнө. Эдгээр дээр нэмэгдээд олон тооны бичил солирууд зарим нь өндөр хурдтайгаар сарны гадрагыг тогтмол бөмбөгдөж байгаа, тиймээс ийм хүнд нөхцөлд америкийн далбаа олон жил тэсэхгүй байх хэмээн ихэнх хүмүүс таамаглаж байв.

Саяхан НАСА нь сарны тойрог замд орж сарны өндөр нарийвчлалтай хэмжилтүүдийг хийхээр LRO хиймэл дугуулыг 2009 онд хөөргөх үед олон хүмүүс уг дуран нь саран дээрх Аполло програмын үлдээсэн төхөөрөмжүүд, хөлгүүдийн явсан мөр мөн АНУ-ын тугнуудыг ажиглах болвуу гэж ихэд сонирхож байв. Тэгтэл эдгээр зургууд дээр бүгдээрээ маш тодорхой харагдаж байгаа нь үнэхээрийн гайхалтай.

Аполло 16 хөлгийн газардсан газар орчим. Том цагаан биет нь хөлгийн газардуулагч бөгөөд түүнээс нилээн зайд хэмээн тэмдэглэгдсэн нь нисгэгчидийн унаж байсан машин. Харин газардагчийн дээх нь харагдаж байгаа жижиг сүүдэр нь тугнийх юм. Зохиогч: NASA/GSFC/Arizona State University

Аполло 16 хөлгийн газардсан газар орчим. Том цагаан биет нь хөлгийн газардуулагч бөгөөд түүнээс нилээн зайд LRV хэмээн тэмдэглэгдсэн нь нисгэгчидийн унаж байсан машин. Харин газардагчийн дээх нь харагдаж байгаа жижиг сүүдэр нь тугнийх юм. Зохиогч: NASA/GSFC/Arizona State University

1960аад онд эхэлсэн НАСА-ийн Аполло програм нь нийт 6 удаа хүнийг саран дээр аваачих бүрдээ нэг АНУ-ын далбааг сарны хөрсөн дээр зоосон аж. Тэдгээрээс Аполло 11 хөлөг сарны гадрагаас эх дэлхийрүү эргээд хөөрөх агшинд тэр багийнханы зоосон туг нь хөдөлгүүрийн “салхинд” цохигдоод газарт унасныг сансрын нисгэгч Баз Алдрин ажиглаж байсан байна. LRO хиймэл дагуулаар тэдгээр хүнтэй Аполло програмын хөлгүүдийн газардсан зургуудыг ажиглахад үнэхээр Аполло 11-ийнхээс бусад зурагууд дээр тугных байж болохуйц жижиг сүүдэр туг зоосон газрын ойролцоо ажиглагдсан байна.

Аполло 16 багийн нисгэгч Жон Ёнг үсэрж байхдаа тугны өмнө ёсолгоо хийв. Зохиогч: NASA/Charlie Duke

Аполло 16 багийн нисгэгч Жон Ёнг үсэрж байхдаа тугны өмнө ёсолгоо хийв. Зохиогч: NASA/Charlie Duke

Тэдгээр нь үнэхээр тугны сүүдэр гэдгийг нарийн тодруулах үүднээс нар өөр өөр өнцгүүдээр тусаж байх үед ахин зургуудыг авав. Бүх зургуудыг нийлүүлээд гүйлгээд хартал үнэхээр нар байршилаа өөрчлөхөд тэрхүү жижиг сүүдэр нарны харьцангуй байршилын дагуу хэлбэрээ өөрчилж байсан байна. Тугнууд үнэхээр байж байгаа гэдгийг илүү тодорхой харьяа гэвэл тэдгээр өөр өөр нарны харьцангуй өнцгүүдээс авсан зургуудыг гүйлгэж үзүүлж байгаа доорх видеог сонирхоорой:

Тугнууд яахав тэгээд байрандаа байж байгаа ч гэсэн тугнуудын өнгө хэлбэр нь ямар болсон бэ гэдэг бол өөр асуудал. Тугнууд нь модал хэмээх нэгэн төрлийн модноос гаргаж авдаг целюлозон материалаар хийгдсэн юм байна. Ийм туг нь агаар мандалтай дэлхий дээр ч гэсэн олон жил наранд удаан байсанаар ганддаг учираас хэдэн жил болоод солих шаардлагатай болдог аж. Тэхээр ямар ч шүүлтүүр хийх агаар мандалгүй саран дээр маш эрс тэс нөхцөлд нарны хүчтэй туяанд олон жил шарагдсан АНУ-ын тугнууд нь бүгд өнгөө бүрэн алдаж зарим нь эхнээсээ үүрч унаж эхэлсэн байж мэдэх юм.

Аполло 16 хөлгийн газардсан орчины маш өндөр нарийвлалтай зургийг энд дарж үзэж болно. Харин нисгэгчдийг саран дээр аваачсан Аполло 11-17 гэсэн бүх 6 хөлгүүдийн зургийг энд дарж сонирхоорой.

Advertisements

12 comments

  1. bayarlalaa. Tuuguu! Bi ch bas sonsoj baisan. (saran deer buugaagui) geh met. Buur ulairaad dairch baisan huniig medeh yum bna.

  2. GYTADIIN HIIMEL DAGUUL ENETHEGIIN HIIMEL DAGUUL DEEREES AMERIKIIN GEH NEG CH ZUIL OLOOGUISHDEE. HARIN TED LUNOHOD BOLON TUUNII MURIIG ILT HARAGDAJ BAINA GESEN.

    1. Монголд яг л тань шиг маш олон хүн ингээд төөрөлдөөд явж байгаа нь харамсалтай. Та аливаа зүйлд шууд итгэхээсээ өмнө өөрөө жаахан ч гэсэн цаг зав гаргаад судлаад үзэж болно шүү дээ, наандаж. Би зүгээр энгийн гүүгл хайлт хийхэд, энэтхэг, япон тэр байтугай оросын хиймэл дагуулууд Аполло програмын газардалтыг өмнө нь олж харж байсан тухай нийтлэлүүдийг маш төвөггүй оллоо.

      Жишээ нь энэ нийтлэл дээр Энэтхэгийн Чандраян-1 хэмээх хиймэл дагуул Аполло-15-ын газардуулагч хөлгүүд мөн тэдгээрийг тойрон орших машины мөрнүүдийг тодорхой илрүүлсэн тухай бичсэн байна. Энэ нийтлэл дээр Пракаш Чуахан гэх энэтхэгийн сансар судлалын газрын төлөөлөгч Аполло 15-ын газардалтыг зургийг тодорхой авлаа гэж мэдээллэсэн байна:”

      “The images captured by a hyper-spectral camera fitted as a part of Chandrayaan-I… has reconfirmed the veracity of the Apollo 15 mission,” said Prakash Chauhan, from the Indian Space Research Organisation (ISRO)

      Энэтхэгийн хиймэл дагуулуудын авсан зургууд
      http://www.impactlab.net/2009/09/04/chandrayaan-sends-images-of-apollo-15-landing-disproving-conspiracy-theory/

      Японы хиймэл дагуулын авсан зургууд
      http://www.jaxa.jp/press/2008/05/20080520_kaguya_e.html

      Хятадын хиймэл дагуулын авсан зургууд
      http://moon.bao.ac.cn/templates/T_yestem_articelcontent/index.aspx?nodeid=13&page=ContentPage&contentid=190

      1. Ter zurgan deer chin neg ch notloh zuil alga. Enetheguud uursduu ch teriigee notolj bichsen zuil alga. Ter trace chin hun buusan gesniig notloh notolgoo bish.

  3. TER SOCIALIST ENE TER OGT HAMAAGUIEE. HOLLIWOODIIN NAIRUULAGCHIIN EHNER UURUU NOTOLSON DARAA NI KENNEDY SHIG UCHIR BITUULGEER AMIA ALDSAN. DARAA NI GENET YAGAAD SAR LUU NISEHEE BOLISNIIG, MUN ODOD NI YAGAAD HARAGDAHGUI BAIGAAG, AMERIKIIN DALBAA YAGAAD NAMIRCH BAISNIIG AMERIKCHUUD ODOO YAGAAD SAR LUU NISEHGUI BAIGAAG SAIN BODOOD UZEEREI.

    1. Зурган дээр од байхгүй байгааг та ойлгохгүй байгаа бол та гэрэл зургийн камер яаж ажилладаг тухай наад захын ойлголтгүй л байна гэсэн үг. Сарны гадрага их хэмжээний нарны гэрэлийг ойлгож маш тод байдаг учираас түүнтэй харьцангуй маш маш бүдэг оддын гэрлийг нэг хальсанд буулгана гэвэл, сарны гадрагны хэсэг маань гэрэлд тэр чигтээ цохиулах байсан.

      Далбааны намиралын тухайд бол та 10 жилийн физикийн хичээлдээ ямар ч анхаарал хандуулдаггүй байсны л шинж. Тугны ишийг газарт суулгах гэж нааш цааш нь эргүүлсэнээс үүдсэн өнцгийн моментын тархалт саран дээрх туганд дэлхий дээр байгаагаас хамаагүй удаан оршино (саран дээр агаар мандал байхгүй, дээрээс нь таталцалын хурдатгал нь маш бага учир).

      Ер нь энэ Америкийн далбаа яагаад намирж харагддаг, яагаад зурган дээр одод харагдахгүй байгаа гэх мэт чинь бүр дэндүү улиг болсон ярианууд шүү дээ. Тийм зүйлд сохроор итгээд явж байна гэдэг таны 10 жилдээ физикийн хичээлдээ анхаарал хандуулдгүй байсаны тань л харгай өөр юу ч биш. Тань шиг ийм хүмүүст учир начирыг нь тайлбарлах гэж хэн ч цаг нараа барж суух албагүй, гэхдээ зөндөө хүмүүс одоо цагт олон янзын зүйлийн тайлбарыг тодорхой агуулсан цахим хуудсуудыг хийсэн байгаа, гүүглдээд л олчих боломжтой.

      Холливүүдийн тэр гэдэг найрулагчийн тэр гэдэг эхнэр нь тэгэж хэлсэн гээд та надад батлаад өгж чадах уу? чадахгүй шүү дээ. Та зүгээр л нэг захын хүний ам дамжсан яриа, эсвэл илийрсэн баримтат кино үзчихээд л ингээд яриад явж байгаа. Үнэхээр нэг найруулагчийн эхнэр нь тэгж хэлээд удалгүй амиа алдсан байлаа гэж бодсон ч тэр нь америкууд саран дээр буусан гэдгийг үгүйсгэж чадахгүй шүү дээ. За тэгээд Кеннедигийн үхэл энэ тэр бол юутай ч холбож тайлбарлагдаж болхоор улс төрийн аллага шүү дээ.

      Сарлуу хүн аваачиж ниснэ гэдэг чинь УБ-с багануурлуу ачаа зөөх шиг асуудал биш шүү. Асар өндөр зардалтай, эрсдэлтэй үйл ажиллагаа. Хүйтэн дайны үеийн уралдаанаар америкчууд ийм үйлдэл хийсэн гэдэг бол яалтчгүй үнэн, яваандаа олон нийтийн сонирхол буураад мөнгөө дэмий зарлагдахаа больё гэж шийдсэн нь тэр. Америкчууд сарлуу явья гэвэл бүх технологи төхөөрөмж нь бэлэн байж л байна, гол нь одоо цагт тэгж улс төрийн зорилгоор уралдаж хэн саран дээр түрүүлж хөлөө тавих вэ гэдгийн төлөө явах нь үнэндээ хэнд ч ашиггүй. Одоо сарлуу явна гэвэл хүн төрлөхтний цаашдын ашиг сонирхолд нийцэх зорилгоор л явна уу гэхээс биш хэн нэгэнд лаг гэдгээ харуулах шалтгаан хэнд ч байхгүй.

      Таныг эхний удаа сэтгэгдэл бичиж байгаа болхоор би ингээд цаг зараад тайлбарлаад бичлээ. Ахиж иймэрхүү юм бичих гэж байгаа бол наандаж та жаахан юм хум уншиж судалж үзэж байгаад бичээрэй, үгүй бол надад танд цагаа барж суух шаардлага алга.

  4. Chamaig tsagaa baraad nadad tailbarlaad ugsund bayarlalaa!NIITDEE 6 UDAA huntei buusan um baina. ODOO neg huntei buugaad haruulj chadahgui bga n yu we? ODOO buur tehnikiin bolomj heden 10 dahin nemegdee bailgui, ter terbum dollaraar buuj baisan bol tehnik tehnologiin hugjil zardliig heden zuu dahin bagasgaj bish uu?

    1. мэдээж одоо технологи үлэмж сайжирсан учир 60аад оны Аполло програм шиг сансарын хэдхэн нисгэгч аваачингуутай бараг тэр дор нь аваад ирэх ажиллагааг төвөггүй хийх бололцоотой.

      Гэхдээ дээр хэлсэнчлэн, зүгээр цөөн хэдэн хүн аваачаад хэдхэн цаг минутын дараа эргээд аваад ирэх тийм ажиллагаа одоо ямар ч хэрэгцээгүй, одоо явбал тэндээ 10 гаруй нисгэгчийг бүтэн долоо хоног, эсвэл түүнээс удаанаар байлгах хэрэгтэй байна. Энэ ажиллагааг боломжтой болгох үүднээс сүүлийн 10 гаруй жил Orion хэмээх дэлхийгээс сарлуу аваачих пуужингийн систем болон сарны газардагч, түүнийг эргэн дэлхийрүү авчрах Ares пуужингийн системууд дээр маш идэвхитэй ажилласаар байна.

  5. Саран дээр америкчууд буусан дүрсийг холливудын студид хийгээгүй гэсэн баталгаа байна уу.
    Тэд саран дээр робот буулгаад, түүгээрээ туг хатгуулаад, роботынхоо дугуйны мөрийг харуулаагүй гэх баталгаа байна уу.
    Америкчууд өмнө нь саран дээр очоогүй, бүр сүүлд, 90-ээд оны үед очсон, тэгээд үлдээсэн мөрөө 60-аад оных гээгүй гэх баталгаа байна уу.
    Сүүлийн үед баахан зураг явуулаад байгаа сурагтай. Иймэрхүү зургийг яг саран дээр авсан гэх баталгаа байна уу. Иймэрхүү зургийг аль нэг цөлд авах ч юм уу, эсвэл зүгээр л фотошопоор хийгээгүй гэх баталгаа байна уу?

    1. Мэдээж хүн эргэлгэж тээнгэлзэж бололгүй яахав, гэхдээ чи өөрийнхөө энэ тавьж байгаа аргүментүүдийг нөгөө талаас хараад үзээрэй. Америкчууд холливүүдэд саран дээрх буултыг хийсэн, хүн явуулаагүй зөвхөн роботоор хийсэн, дараа нь саран дээр нууцаар очсон, сүүлд явуулж байгаа зургуудыг фотошопоор хийсэн гэх мэтийг батлах яг ул сууртай маш тодорхой баримт байгаа юу? мэдээж үгүй шүү дээ. Байгаа гэх гэж байгаа бол тэрнийгээ гаргаж ирээд тодорхой ярилцаж болно. Иймэрхүү зүйл ярьж зохиож тарааж явдаг хүмүүсийн ул суурьтай баримт гэж боддог бүхий л зүйлсийн зохих тайлбарууд нь цахим ертөнцөд бэлэхнээ байж байгаа.

      Анх саран дээр хүн аваачих үеэр америкчууд орон даяараа бүх үйл явдалыг маш тодорхой цацсан, тэрнийг нь харж урам зориг авж өссөн хүүхдүүд өчигдөрхөн ангараг гариг дээр бүхэл бүтэн машины хэмжээтэй роботыг амжилттай газардууллаа. Сарнаас сансарын нисгэгчидийн авчирсан 100кг гаруй чулуу хөрсийг судлаад зөндөө олон чухал нээлтүүд хийгдсэн, мөн нисгэгчидийн сарны гадрага дээр байрлуулсан толийг ашиглаад одоо ч гэсэн сар хүртэлх зайг маш нарийн хэмжсээр байна. НАСА нь юу хийсэн яаснаа маш тодорхой хүмүүст ойлгуулж цацсан тэрнээс илүү яах ёстой гэж. Сүүлд хятад, орос, японы хиймэл дагуулууд Аполло 15 хөлгийн буусан газрын зургуудыг авч газардуулагч, дугуйны мөр гэх мэт нь маш тодорхой байж байгааг харуулсан, эд нар бас фотошоп хэрэглэж хуурамч зураг үйлдсэн гэх үү?

      Та нэг балай баримтат кино үзээд эсвэл хэн нэгний дам цуу яриа сонсохдоо хүний хэлсэн ярьсанг шууд хүлээж авахаасаа өмнө “энэ хүн ингэж ярьж байгаагаа юугаар тодорхой баталж харуулах вэ?” гээд асуух хэрэгтэй шүү дээ. Жишээ нь нэг баримтат кинон дээр 90-ээд онд нууцаар явсан гээд хэлсэн байг, тэгвэл та энэ хэлсэнийг нь шууд хүлээж авхаасаа өмнө энэ хүн өөрөө үнэхээр тийм зүйл болсон эсэхийг яаж мэдэж байгаа вэ? тэр хүний хэлж байгаа баримт шалтгаанууд тодорхой ойлгомжтой байна уу? ер нь яагаад би энэ хүний хэлсэнд шууд итгэх ёстой вэ гэдгээ эхлээд бодох хэрэгтэй биз дээ.

      Ер нь иймэрхүү ярианууд дандаа л баримтат кино эсвэл хэн нэгний бичсэн номноос л эх хувьтай. Тийм кино болон номнууд доторх баримт фактууд нь бусад хүмүүсээр шалгагддаггүй бөгөөд тэдгээрийн цорын ганц зорилго нь аль болох олон хүнд хүрж мөнгө олох л шүү дээ. Харамсалтай нь дэлхий дээрх ихэнх хүмүүс уншиж сонссоноо ямар ч шүүлтүүргүйгээр хүлээж авдаг болхоор тиймэрхүү зүйл хийж амь зогоодог хүмүүс олноороо байсаар л байна.

      Дашрамд америкт дотроо бол өөрсдийгөө саран дээр буугаагүй гэж боддог хүмүүсээс илүү олон хүн домогт рэппэр Тупак амьд байгаа гэдэгт итгэдэг. Тупакийг амьд байгаа тухай мөн ч олон баримтат кино, ном зохиолууд бичигдсэн дээ.

  6. Миний нэг сонсож байснаар Аполло-20 хүртэл ниссэн гэсэн хамгийн сүүлчинх нь Оросийн нисгэгчтэй хамтарч ниссэн гэж сонсож байсан. Энэ үнэн үү?

  7. саран дээр хүний биеийн жин хэд дахин багасдаг гэтэл тэд ачаандаа түүртэж ядаад л аэай ядан хөдөлж байгаа харагдадаг үүнийг юу гэж тайлбарлах вэ?

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: