Оддын Үйлдвэр

Мэссиегийн каталогт 16 хэмээн тэмдэглэгдэж үлдсэн Бүргэдийн хэмээх манай сүүн замын нэгэн мананцарын нэг жижигхэн хэсгийг сансарын Хаббл дуран 1995 онд авсан нь тус дурангийн хамгийн алдартай зураг болсон юм. Доор үзүүлж буй тэрхүү зураг нь хэдэн гэрлийн жилийн хэмжээтэй маш нягт мөртлөө хэмжээгээрээ үнэхээрийн аврага том молекулан устөрөгчийн хий болон тоосонцорыг дүрсэлж байгаа юм. Ийм биетүүдийн хамгийн нягт хэсэгүүд нь таталцалаар улам нягтарж оддыг бөөнөөр нь бий болгодог учир нэг ёсны олон тооны шинэ залуу оддын үйлдвэр юм. Уг зурган дээрх шон шиг босоо хэлбэртэй 3 том мананцарын ирмэгүүдийг нь харвал, тэдгээрийн дотор нь дөнгөж үүсээд байгаа залуу оддын маш халуун гэрэл ирмэгийн дагуу орших нягт бага хий тоосонцорыг “буцалгаж, ууршуулж” байгаа нь тодорхой харагдаж байна:

Одод олноороо үүсэж буй нягт молекулан устөрөгчөөс тогтсон аврага том үүлнүүд нь Бүргэдийн мананцарын өчүүхэн жижиг хэсэг юм. 1995онд авагдсан тус зураг нь Хаббл дурангийн хамгийн алдартай зураг. Зохиогч: J. Hester, P. Scowen (ASU), HST, NASA

Энэ зурган дээрх дотроо оддыг олноор нь төрүүлж буй нягт молекулан устөрөгчөөс тогтсон аврага том үүлнүүд нь Бүргэдийн мананцарын өчүүхэн жижиг хэсэг юм. 1995онд авагдсан тус зураг нь Хаббл дурангийн хамгийн алдартай зураг. Зохиогч: J. Hester, P. Scowen (ASU), HST, NASA

Бүргэдийн мананцар нь биднээс 7000 гаруй гэрлийн жилийн зайд орших бөгөөд уг мананцарыг дурангаар энгийн нүдээрээ харсан ч тэр түүнээс үүссэн залуу нээлттэй оддын бөөгнөрөл нь тодорхой харагдна. Сүүлд хийгдсэн сансарын Шпицер дурангийн инфра-улаан туяаны хэмжилтүүдээс хархад энэ мананцар дотор хэт шинэ одны хүчтэй дэлбэрэлт явагдчихсан тул дээрх зурган дээр байгаа шон хэлбэртэй бүтцүүд нь аль хэдийнээ дэлбэрэлтэнд цохигдоод устчихсан байх гэж таамаглаж байгаа. Мэдээж одоо цагт бидэнд харагдаж байгаа тус мананцарын гэрэл нь 7000 гаруй жилийн өмнөх мананцарыг л харуулж байгаа, тиймээс хэдэн 1000 жилийн дараа л тэрхүү хэт шинэ одны дэлбэрэлтэнд цохиулж устаж үгүй болж байгаа гэрэл бидэнд ирнэ:

Сансарын Шпицер дурангийн инфра улаан туяаны мужид авсан Бүргэдийн мананцарын зураг. Хаббл дурангийн үзэгдэх гэрлийн мужид авсан жижиг хэсгийг нь томруулж тэмдэглэсэн байна. Энэ зурган дээрх ногоон мананцарын хэсгүүд нь бага температуртай нягт хий тоосонцор бөгөөд харин улаан хэсэг нь нягт багатай маш халуун хийг дүрсэлж байгаа. Энэ халуун хийн тархалт болон температурын хэмжилтүүдээс дүгнээд уг мананцар дотор 1000-2000 жилийн өмнө хэт-шинэ одны дэлбэрэлт болсон бөгөөд бидэнд гэрэл нь хараахан ирж амжаагүй байгаа гэж үзэж байгаа. Хэрвээ үнэхээр хэт шинэ одны дэлбэрэлт болсон бол дээрх Хаббл дурангийн авсан мананцар нь аль хэдийнэ ээ устаад үгүй боочихсон байж мэднэ. Зохиогч: NASA/JPL-Caltech/ Institut d'Astrophysique Spatiale

Сансарын Шпицер дурангийн инфра улаан туяаны мужид авсан Бүргэдийн мананцарын зураг. Хаббл дурангийн үзэгдэх гэрлийн мужид авсан жижиг хэсгийг нь томруулж тэмдэглэсэн байна. Энэ зурган дээрх ногоон мананцарын хэсгүүд нь бага температуртай нягт хий тоосонцор бөгөөд харин улаан хэсэг нь нягт багатай маш халуун хийг дүрсэлж байгаа. Энэ халуун хийн тархалт болон температурын хэмжилтүүдээс дүгнээд уг мананцар дотор 1000-2000 жилийн өмнө хэт-шинэ одны дэлбэрэлт болсон бөгөөд бидэнд гэрэл нь хараахан ирж амжаагүй байгаа гэж үзэж байгаа. Хэрвээ үнэхээр хэт шинэ одны дэлбэрэлт болсон бол дээрх Хаббл дурангийн авсан мананцар нь аль хэдийнэ ээ устаад үгүй боочихсон байж мэднэ. Зохиогч: NASA/JPL-Caltech/ Institut d’Astrophysique Spatiale

Advertisements

2 comments

  1. sonin yma

  2. Ганхуяг · · Хариулах

    Тэхээр гэрэлээс түрүүлж мэдээлэл авж болдог хэрэг үү? Гэрлийн хурд физик боломжит хамгийн дээд хурд биш бил үү?

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

%d bloggers like this: