Сар ба Бархасбадь

7-p сарын 15-нд дэлхийн дагуул сар манай нарны аймгийн хамгийн том гариг болох бархасбадийг бидэнтэй харьцангуй хиртүүлсэн билээ (тэнгэрт сар бархасбадийн урдуур нь халхлан өнгөрж гарсан гэсэн үг). Хиртэлт дуусаад бархасбадь сарны нөгөө талаас нь дөнгөж гарж ирж байгааг доорх зурган дээр Кристиан Фатинанзи Итали улсаас гайхалтай буулгажээ. Нар мандахын өмнөхөн авсан тус зургандээр хавирган сар, түүний цаана орших аврага бархасбадь гариг хамгийн том 4 дагуулын хамт (өөр зөндөө олон жижиг дагуултай), мөн бага зэргийн сийрэг үүлс гарсан байна:

Сар ба бархасбадь. Зохиогч: Кристиан Фатинанзи

Сар ба бархасбадь. Зохиогч: Кристиан Фатинанзи

Бархасбадийн тэдгээр 4 хамгийн том дагуулууд болох Айо (заримдаа Ио гэдэг), Ганимед, Калисто болон Европа нарыг 17р зууны эхээр Галилео нээж учир хүмүүс Галилейн дагуулууд хэмээн нэрлэдэг. Эдгээрийн Европагаас бусад нь угтаа хэмжээгээрээ манай сарнаас том, энд дараад эдгээр дагуулуудыг дэлхий сар болон бусад манай нарны аймгийн жижиг биетүүдтэй харьцуулсан хүснэгтийг сонирхоорой. Гэхдээ мэдээж асар хол зайд бархасбадийг тойрон эргэдэг учираас жижиг дуранд тод цэг байдлаар л харагдаж байгаа нь энэ юм. Сүүлийн үеийн судалгаануудаар гадуураа бүрхэгдсэн мөсөн давхрага доороо шингэн далайтай байна гэдэг нь тогтоогдоод байгаа Европа дагуул нь манай нарны аймгийн хамгийн сонирхолтой биетүүдийн нэг бөгөөд түүнрүү ойрын 20 жилийн дотор судалгааны робот илгээхээр төлөвлөөд байна.

Дашрамд бид нар сарыг шууд эсвэл дурангаар нүдээрээ хархад зөвхөн нарны гэрэл туссан хэсэг нь л харагддаг, гэтэл энэ зурган дээр нарны гэрэл шууд тусаагүй сарны хэсэг мөн бүдэг гарсан байна. Энэ нь камерны хөшгийг удаан нээхэд бүртгэгдэж байгаа маш бүдэг дэлхийн агаар мандалаас ойсон нарны гэрэл юм. Өөрөөр хэлбэл нарны гэрэлийн зарим хэсэг дэлхийн агаар мандалаас сарниж ойгоод сарны бидэнрүү харсан гэхдээ нарны гэрэл шууд тусаагүй хэсгийг гэрэлтүүлж байгаа гэсэн үг. Энэ гэрэл маш бүдэг учираас хүний нүд нарны гэрэл туссан хурц хэсгийн хажууд ялгаж харж чадахгүй боловч хүний нүднээс хамаагүй мэдрэг камерны хөшгийг хангалттай удаан нээж бүртгэж авч болно.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: