Ангараг гариг дээрх учир битүүлэг нүхнүүд

Доорх зурган дээрх нүхийг Mars Reconnaissance Orbiter хэмээх ангараг гаригийг тойрон эргэдэг хиймэл дагуулын HiRISE дурангаар хэдэн жилийн өмнө санамсаргүй байдлаар авсан Павонис Монс галт уулын зурган дээрээс илрүүлсэн юм. Уг зургаас харвал тус нүх нь гадрага доорх агуй маягийн орчинруу орох онгорхой байдалтай, баруун хэсгээрээ гэрэлтэй зүүн хэсгээрээ сүүдэртэй байна (нарны байршилаас үүдээд тэр, дуран бол бараг эгц дээрээс авсан байгаа). Энэ орчмын бусад зургууд болон тухайн үеийн нарны байршилыг нь тооцохоор энэ нүхний диаметер нь ойролцоогоор 35м бөгөөд бараг 20м гүн гэж гарж байна:

Ангараг гаригийн Павонис Монс галт уулын тогооны төв дахь 35м-ийн диаметертэй нүх. Зохиогч: НАСА, Аризонагийн Их Сургууль

Ангараг гаригийн Павонис Монс галт уулын тогооны төв дахь 35м-ийн диаметертэй нүх. Зохиогч: НАСА, Аризонагийн Их Сургууль

Энэ зургийг авсан төхөөрөмж одоогийн байдлаар 7 иймэрхүү онгорхойнуудыг ангараг гариг дээр илрүүлээд байна. Доор үзүүлж буй Арсиа Монс хэмээх галт уулын ойролцоо орших бас нэгэн онгорхой нь өмнөх онгорхой шиг ямар нэгэн тогооны төвд нь бус галт уулын налуу газар байж байгаагаараа ялгаатай. Үзэгдэх гэрэл болон инфра-улаан туяаны хэмжилтүүдээс хархад тус тогоо нь дор хяаж 78м-ийн гүнтэй бөгөөд уг зурган дээр хананы хэсэг нь л харагдаж байна. Яг ёроол нь хамаагүй гүнд байдаг байх:

Ангараг гаригийн Арсиа Монс галт уулын орчимын тал газар орших 150м-ийн диаметертэй онгорхой. Зохиогч: НАСА, Аризонагийн Их Сургууль:

Ангараг гаригийн Арсиа Монс галт уулын орчимд орших 150м-ийн диаметертэй онгорхой. Зохиогч: НАСА, Аризонагийн Их Сургууль:

Иймэрхүү агуйнууд нь бидний мэддэг төрлийн амьдрал оршиход хэт хатуудах Ангараг гаригийн гадрагаас тусгаарлагдсан орчин тул түүний доторх гүн хананд нь эсвэл ероолд нь амьдрал ямар нэгэн энгийн хэлбэрээр оршдог байх бололцоотой. Тиймээс эдгээр онгорхой нүхнүүдрүү ойрын ирээдүйд судалгааны роботуудыг илгээхийг зорьж байгаа юм.

Энэ зургуудийг авсан дуранг миний урьд нь сурж байсан Аризонагийн их сургуулийн LPL хэмээх лаборатори бүтээсэн бөгөөд одоо хүртэл камерыг нь удирдсаар байгаа. Намайг анх тэнд очиж байхад ийм нүхнүүд нээгдэж тэрүүхэн тэндээ нилээн шуугиан тариад байсан юм. Одоогоос бараг 4 жилийн өмнө сууж байсан эдгээр нэгэн лекциэс бүдэг бадаг санвал, иймэрхүү нүхнүүд нь дэлхий дээр байдаг талын тогоонуудтай төстэй байж мэднэ гэж судалдаг хүмүүс нь ярьж байсан санаж байна. Жишээ нь АНУ-ын хавайн арлууд дээр байдаг онгорхой тогоонуудтай ижил төстэй үзэгдэл байж мэднэ гэж ярьж байсан. Доорх зурган дээр хавайн Килауэа галт-уулын орчмын нэгэн онгорхой тогоoг харуулж байна:

Хавайн арлын Килауэа галт уул орчимд орших 40м-ийн диаметертэй талын тогоо. Зохиогч: USGS

Хавайн арлын Килауэа галт уул орчимд орших 40м-ийн диаметертэй талын тогоо. Зохиогч: USGS

Би багадаа ээжийгээ ажилаар нь дагаад хөдөө их явдаг байлаа, баруун 3 аймгаас бусад бүх газар бараг очиж үзсэн. Миний санахын Сүхбаатар аймагт яг иймэрхүү тогоо байдаг, нутгийн хүмүүс “талын агуй” гэж нэрлэдэг санаж байна. Жаахан байсан болхоор нарийн ширийнийг нь сайн санахгүй байна, гэхдээ  бараг 20м-ийн диаметертэй гүехэн мөртлөө дотроо их том агуй байсан. Сүхбаатар аймагт унтарсан галт уулс маш их хэдэн зуугаараа байдаг, тэхээр энэ ангараг гариг дээрх шиг төстэй галт уултай холбоотой талын тогоо үнэхээр байсан байж мэднэ. Түүний талаар мэддэг геологч хүн байвал засаж залруулаарай.

Advertisements

5 comments

  1. sainu.youtubegees unen hudal n medehgui yma neg bichleg uzsiimaa.mars garigaas awsan zuragnuudeer ymar negen amitnii gavliin ys bas hunii hushuunii zuragch baih shig.orsiin zarim erdemted tend amidral baisan gej yrihiin tiim zuragnuud uneheer baidiin bluu?

    1. Тийм юм үзэж цагаа гарзадасны хэрэггүй дээ. Ангараг гариг дээр урьд нь амьдрал маш энгийн хэлбэртэй байсан гэж л үзэж байгаа болхоос биш ухаант соёл иргэншил тэнд байсан гэсэн ямар ч үндэслэл бидэнд одоогоор байхгүй байна. Тиймээс Ангараг гариг дээр ямар ч тийм гавлын яс эсвэл хүний хөшөө гэх мэт зүйлс олоогүй, ямар ч ор үндэсгүй худал яриа. Дээр үед НАСА-ийн Вайкинг 1 хөлөг зураг авах зуураа хүний нүүртэй төстэй хэлбэртэй сүүдэр бий болгож байгаа уулын зургийг дээрээс нь авж байсан, мэдээж тэр бол хүний нүүртэй ямар ч холбоогүй зүгээр л байгалийн тогтоц. Сүүлд авсан илүү өндөр нарийвчлалтай зургууд дээр зүгээр л нэг уул гэдэг нь маш тодорхой харагдна.

      Оросын эрдэмтэд ангараг дээр урьд нь энгийн хэлбэрийн микробон амьдрал байсан л гэж хэлэх гэсэн байлгүйдээ. Хэрвээ үнэхээр ухаант соёл иргэншил ангараг дээр байсан гэж ярьсан бол эрдэмтэн хүн гэхэд хэцүү л юм даа. 😀

  2. aahaa bayarlaa

  3. Би Сүхбаатар аймгийн талын агуй дотор орж үзсэн. Нэг их айхтар том биш. Эдгээр нүхтэй харицуулашгүй жижигхэн үүдээр нь нэг л хүн багтах тийм агуй байдаг юм.

    1. баярлалаа! би нилээн жоохон байсан болхоор яг ямар байсаныг нь маш бүдэг бадаг санаж байна. Тэхээр нэг бол жижигхэн хэмжээтэй талын тогоо эсвэл зүгээр л галт уулын хайлмагаас тогтсон энэ дээрх нүхнүүдтэй холбоогүй агуйн бүтэц л байх.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: