Мушгиа галактикууд хэрхэн үүсдэг вэ

Манай сүүн зам шиг мушгиа хэлбэрийн галактикууд хэрхэн үүсэж хувьсаж мушгиа хэлбэртэй болдог вэ? Мэдээж эдгээр биетүүд нь анх ертөнц их тэсрэлтээр эхлэхэд одоо байгаа шигээ хэмжээ, хэлбэр, болон бүтэцтэй байгаагүй, аажимдаа асар удаан хугацаанд бүрэлдэн бий болсон. Дуран төхөөрөмжөөр галактикийн үүсэл хувьсалыг нь шууд ажиглах нь боломжгүй ч (хэт удаан, хэдэн тэрбум жил шаардагдана) ийм үйл явцыг дүрсэлдэг тэгшитгэлүүдийг асар том хүчтэй компьютерээр удаан хугацааны турш тооцоолж түүний талаар ойлголттой болох боломжтой. Доорх видео нь хэрхэн их тэсрэлтээр үүссэн ихэнхидээ устөрөгчийн нягт халуун хий мөн их хэмжээний хар матери нь аажимдаа таталцалаар харилцан үйлчлэлцэж мушгиа хэлбэрийн галактикийг хэдэн тэрбум жилийн хугацаанд бий болгодогийг харуулж байгаа юм:

Энэ видео дээрх ногоон өнгө нь ерөнхийдөө устөрөгчийг дүрсэлж байгаа гэж ойлгож болно, харин баруун-доод буланд их тэсрэлтээс хойших хугацааг тэрбум жилээр харуулж байна. Мөн уг видеонд гарж байгаа материйн хувьсал хөдөлгөөнд яг нарийн учир жанцанг нь одоо хүртэл сайн ойлгож амжаагүй байгаа хар материйн нөлөөг оруулсан байгаа, гэхдээ ямар нэгэн өнгөөр тусгайлж тэмдэглээгүй (хар матери гэдэг нь энгийн матери шиг масстай боловч энгийн матери шиг гэрэлээр түүнийг судалж хэмжих боломжгүй. Яг юунаас бүрддэгийг нь одоо хүртэл ойлгохгүй байгаа ч, манай ертөнцийн массын-энергийн дор хаяж 23 хувь нь хар материэс бүрдэх ёстой гэдгийг бид мэдэж байгаа. Ертөнцийн ийм том хэсгийг эзэлдэг учир зөвхөн галактик ч биш, манай ертөнцийн хамгийн том бүтцүүдийн үүсэлд хар материйн нөлөө маш их юм).

Дээрх бичлэг дээр ойр орчны хий өндөр таталцалтай хэсэгрүү бөөгнөрч байгаагаар тооцооллол эхлэнэ. Төд удалгүй “бичил” галактикууд үүсч, эргэлдэж эхэлж мөн хоорондоо харилцан үйлчлэлцэж ихэнхидээ нэгдэж эхлэнэ. Ойролцоогоор 4 тэрбум жилийн дараа бараг 100,000 гэрлийн жилийн диаметертэй их хэмжээний хий нэг том бөөгнөрсөн төвийг тойрж эхэлж өнөөгийн бидний олноор нь ажигладаг мушгиа галактикууд шиг хэлбэртэй болж эхлэнэ. Ахиад хэдэн тэрбум жилийн дараа тус эртний галактик нь бусад өөр жижиг галактикуудтай хийсэн мөргөлдөөнөөс үүдэлтэй хийн урсгалуудаар тогтмол “бөмбөгдүүлж” байх үеэр өөр нэгэн маш том галактиктай мөргөлдөж энэхүү хачин жигтэй “сансарын бүжгийг” улам сонирхолтой болгож байна. Уг тооцооллол етөнцийн насны тал хавьцаа хүрэх үед (одоогийн нас ойролцоогоор 13.7 тэрбум) нэг цогц диск бий болсон байх боловч уг тооцооллыг дуусан дуустал жижиг дагуул галактикууд нь түүнд залгигдасаар байна.

М101 буюу Мессиегийн каталогт 101 хэмээн тэмдэглэгдсэн биднээс 21 сая гэрлийн жилийн зайд орших сүүн замтай төстэй мушгиа хэлбэрийн галактик. Зохиогч: НАСА

М101 буюу Мессиегийн каталогт 101 хэмээн тэмдэглэгдсэн биднээс 21 сая гэрлийн жилийн зайд орших сүүн замтай төстэй мушгиа хэлбэрийн галактик. Зохиогч: НАСА

Харин манай сүүн замын хувьд том галактикуудтай мөргөлддөг үе нь ч хараахан дуусаагүй байж мэдэх юм. Сүүлийн үеийн судалгаанууд нь хэдхэн тэрбум жилийн дараа манай сүүн зам бидэнтэй хамгийн ойрхон оршдог хэмжээгээрээ тун төстэй Андромеда галактиктай мөргөлдөөн хийж нэгдэнэ гэдгийг улам бататгаж байна.

Тус видеог АНУ-ын Вашингтон муж улсын их сургуулийн судлаач Фабио Говернатогийн ахалсан судалгааны баг НАСА-ийн сүперкомпьютерийг ашиглаж тооцоолсон бөгөөд доорх холбоосоор эх нийтлэлийг нь үнэгүй шууд үзэж болно:

http://arxiv.org/abs/0801.1707

Мөн энд дарж тус судалгааны багийн хийсэн бусад галактикийн үүсэл хувьсалын тухай тооцооллуудыг сонирхоорой.

Advertisements

2 comments

  1. umnuh bichleg deer bolhoor ingej udahguigeer mushgia glaktik uusej bolohiin bn gej oilgosonshd..

    1. чи зөв зүйлийг анзаарсан байна, нэг ч гэсэн хүн үнэхээр анхаарал тавьж уншиж байгааг мэдэх их таатай байна. Гэхдээ чиний ярьж байгаа өмнөх бичлэг дээр саяхан хийгдсэн ажиглалт хэмжилтийн тухай бичсэн бол энэ бичлэг дээр цэвэр онолын тооцооллын тухай бичсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл бидний өнөөгийн онолын ойлголтоор мушгиа хэлбэрийн галактикууд нь олон тэрбум жилийн дараа өнөөгийн хэлбэр бүтэцтэй болох ёстой гэтэл тэрхүү хэмжилт нь маш залуу галактик мушгиа хэлбэртэй ертөнцөд байж байгааг тодорхой харуулж байгаа юм.

      Тиймээс л өмнөх бичлэг дээр яагаад тэрхүү ажиглалт нь бидний онолын ойлголттой зөрөлдөөд байгаа талаар хэлсэн хэрэг. Ийм зөрөлдөөн байж байна гэдэг маань нэг бол тэрхүү хэмжилт алдаатай эсвэл бидний онолын мэдлэг нэг том хэсгээр дутаж байна гэсэн үг. Ойрын хэдэн жилд ийм зүйл судалдаг эрдэмтэд энэ асуудлыг боломжит бүх талаас нь сайтар шалгаж үзэх болно.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: