Асар эртний мушгиа галактик олдлоо

Асар эртний мушгиа хэлбэртэй галактикийн (одоогоос бараг 10.7 тэрбум гэрлийн жилийн өмнөх) гэрлийг одонорончид нээж илрүүлсэн судалгааны үр дүнгээ өчигдөр nature сэтгүүл дээр хэвлүүллээ. Энэ хэвлэгдсэн хувийг үнэгүйгээр доорх линкнээс үзээрэй-

http://arxiv.org/abs/1207.4196

Судлаачид НАСА-ийн алдарт сансарын Хаббл дурангаар анхны хэмжилтүүдийг хийж тус галактикийг илрүүлсэн байна. 10 гаруй тэрбум гэрлийн жилийн зайд орших бидний мэддэг бусад бүх галактикууд нь эв хавгүй, замбараагүй хэлбэртэй байдаг учираас манай сүүн зам шиг тэгш хэмтэй мушгиа хэлбэрийн галактикийг ийм хол зайд олсон нь судлаачидыг гайхшруулаад байгаа юм. Галактик хэрхэн үүсэж хувьсдаг тухай бидний өнөөгийн ойлголтоор ийм эртний үед тэгш хэмтэй мушгиа хэлбэрийн галактик байх ёсгүй учир энэ судалгааны үр дүн их сонин итгэмээргүй байна гэж судалгааг ахалсан Канадын Торонтогийн их сургуулийн профессор Дэвид Ло сэтгүүлчдэд хэлсэн байна.

Хаббл сансарын дурангийн 1.6микрон мужид авсан ВХ442-ийн зураг. крс=1000рс, рс=parsec=3.26 гэрлийн жил. Зохиогч: Law et al. 2012

Хаббл сансарын дурангийн 1.6микрон мужид авсан ВХ442-ийн зураг. крс=1000рс, рс=parsec=3.26 гэрлийн жил. Зохиогч: Law et al. 2012

Логийн судалгааны баг сансарын Хаббл дуранг ашиглан 300 гаруй алсын галактикийн гэрлийг хэмжхэд, ВХ442 хэмээх тус галактик нь цорын ганц мушгиа хэлбэртэй нь байсан аж (бусад нь бүгд зөв биш хэлбэртэй). ВХ442-ийн энэ ажиглагдсан гэрэл нь бараг 10.7 тэрбум жил сансар уудамаар явж байж бидэндээр ирсэн гэдэг маань тус галактикийн ажиглагдсан байдал нь Их Тэсрэлтээс хойш ердөө 3 гаруйхан тэрбум жилийн дараах гэсэн үг юм.

Мэдээж одоо үед манай сүүн зам шиг мушгиа галактикууд маш элбэг байдаг боловч бидний өнөөгийн ойлголтоор ертөнц эхлээд удаагүй эртний цаг үед галактик хоорондын мөргөлдөөн болон галактик доторх оддын үүсэлийн хурд нь асар өндөр байсан тул тэр үед өнөөдрийнх шиг тэгш хэмтэй мушгиа хэлбэрийн галактикууд бий болох хараахан боломжгүй байсан.

Илүү өндөр нарийвлалтайгаар үзэгдэх гэрлийн мужид BX442 нь ямархуу харагдах вэ гэдгийг дүрсэлсэн хиймэл зураг. Зохиогч: Dunlap Institute for Astronomy & Astrophysics/Joe Bergeron

Илүү өндөр нарийвлалтайгаар үзэгдэх гэрлийн мужид BX442 нь ямархуу харагдах вэ гэдгийг дүрсэлсэн хиймэл зураг. Зохиогч: Dunlap Institute for Astronomy & Astrophysics/Joe Bergeron

Хабблын ажиглалт нь жирийн фотометрийн хэмжилт байсан учираас бидэнтэй харьцангуй нэг шугаманд оршиж байгаа утгаа зөв биш хэлбэртэй хэдэн галактикийн нийлбэр гэрэл бидэнд ингэж харагдаад байж байх бүрэн бололцоотой. Тиймээс ийм харааны хууралт бус үнэхээр мушгиа хэлбэртэй галактикийн гэрэл гэдгийг нь тодорхойлхын тулд судалгааны баг АНУ-ын Хавай муж улсын Мауна Кеа галт уулын орой дээрх 10м-ийн диаметертэй дэлхийн хамгийн том Кек дурангаар спектрийн хэмжилт хийв. Тэгтэл үнэхээр ВХ442-ийн ажиглагдсан гэрэл нь эргэлдэж буй мушгиа хэлбэрийн галактикаас ирж байна гэдэг нь тодорхой болсон байна (эргэлдэж байгаа галактикийн бидэнтэй харьцангуй цаашилж болон наашилж байгаа хэсгүүдээс ирэх гэрэлүүд нь өөр өөр доплерийн шилжилттэй байна).

Кек дурангийн спектрографийн хэмжилт. Зурган дээрх 3 хар муруй нь ВХ442-ийн гол 3 гарны байршил ба өнгөнүүд нь харьцангуй хурдыг илэрхийлнэ. Хөх ягаан хэсэг нь биднээс цаашаа хөдөлж байгаа хэсэг, харин шар улаан нь бидэнрүү ойртож байгаа хэсэг. Бидэнтэй харьцангуй хазгай байрласан дисктэй мушгиа хэлбэрийн галактик тэнхлэгээрээ эргэх хөдөлгөөн хийж байгаа учираас нэг хэсэг нь бидэнрүү чиглэж, түүний эсрэг орших хэсэг нь биднээс холдох хөдөлгөөн хийнэ. Зохиогч

Кек дурангийн спектрографийн хэмжилт. Зурган дээрх 3 хар муруй нь ВХ442-ийн гол 3 гарны байршил ба өнгөнүүд нь харьцангуй хурдыг илэрхийлнэ. Хөх ягаан хэсэг нь биднээс цаашаа хөдөлж байгаа хэсэг, харин шар улаан нь бидэнрүү ойртож байгаа хэсэг. Бидэнтэй харьцангуй хазгай байрласан дисктэй мушгиа хэлбэрийн галактик тэнхлэгээрээ эргэх хөдөлгөөн хийж байгаа учираас нэг хэсэг нь бидэнрүү чиглэж, түүний эсрэг орших хэсэг нь биднээс холдох хөдөлгөөн хийнэ. Зохиогч: Law et al. 2012

Кек дурангийн хэмжилтээр ВХ442-ийг тойрж эргэдэг одой галактикийг мөн илрүүлсэн байна. Зарим судлаачидын үзэж байгаагаар манай сүүн замын дагуул болох нумын одой галактик нь сүүн замыг мушгиа хэлбэртэй байхад нь “тусалдаг” шиг, ВХ442-ийн дагуул нь мөн түүнд адилхан зарчимаар нөлөөлж ийм мушгиа хэлбэртэй байлгаж байгаа байж мэдэх аж. Гэхдээ судлаачидын тооцоогоор тэрхүү одой дагуул нь тун удахгүй ВХ442-той  мөргөлдөж нэгдэх бөгөөд ВХ442-ийн мушгиа хэлбэр нь ойролцоогоор 100 гаруй сая жилийн дотор алдагдсан байна гэж гарж байна.

Ойрын хугацаанд хэд хэдэн судалгааны багууд ВХ442-ийг бусад өөр арга барилуудаар судлахыг төлөвлөөд байгаа ажээ. Энэ биет нь манай сүүн зам шиг аврага тэгш хэмтэй мушгиа хэлбэрийн галактикууд хэрхэн үүсэж хувьсдагийг олж тайлхад маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Маргаашийн нийтлэл дээр мушгиа хэлбэрийн галактик хэрхэн үүсдэгийн талаарх өнөөгийн ойлголтын тухай бичье.

Advertisements

One comment

  1. gaihaltai

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: