Фотосфер дээрх арал ба туйлын туяа

Нарны толбо нь фотосфер хэмээн нэрлэдэг нарны асар тод гадаргуу дээрх гаригийн хэмжээтэй том хэсэг бөгөөд нарны соронзон орноор тушигдсан үлэмжийн том плазмын “далай” дахь жижиг арал мэт харагдана. Орчин тойрноосоо арай “сэрүүхэн” байдаг учираас хар бараан харагдаж байгаа хэдий ч нарны толбо нь угтаа асар өндөр температурт оршино (нарны фотосфер ойролцоогоор 5500 цельсийн градуст байхад нарны толбо нь ойролцоогоор 3000 гаруй цельсийн градуст оршино).

AR1520 хэмээх нарны толбоны бүтэц. Энэ бүтэц дээр хүчтэй дэлбэрэлт саяхан бий болсоноос үүдэн өнгөрөгч амралтын өдрүүдэд дэлхийн хойт хэсэгт гайхалтай туйлын туяа татсан юм. Зохиогч: Алан Фрийдман

AR1520 хэмээх нарны толбоны бүтэц. Энэ бүтэц дээр хүчтэй дэлбэрэлт саяхан бий болсоноос үүдэн өнгөрөгч амралтын өдрүүдэд дэлхийн хойт хэсэгт гайхалтай туйлын туяа татсан юм. Зохиогч: Алан Фрийдман

Энэ зургийг нарны зургуудаараa алдаршсан гэрэл зурагчин Алан Фрийдман өнгөрөгч 7-р сарын 11-нд авчээ. Өмнөх энэ нийтлэл дээр түүний хамгийн алдартай бүтээлүүдийн тухай дэлгэрэнгүй бичиж байсан билээ.

Зурган дээрх бүлэг толбонуудыг AR1520 хэмээн нэрлэсэн бөгөөд наадмын өдрүүдэд энэ хэсэгт хүчтэй дэлбэрэлт болж дэлхийн зүг их хэмжээний цэнэгжсэн бөөмсийг шидэлсэн юм. Тэдгээр бөөмс нь өнгөрөгч амралтын өдрүүдэд дэлхий дээр ирж, дэлхийн соронзон оронтой харилцан үйлчлэлцээд гайхалтай туйлын туяаг дэлхийн хойт бөмбөрцөгт бий болгосныг доорх зургуудаар үзүүлж байна:

7-р сарын 16-нд АНУ-ын Вашингтон муж улсын Челан нуур орчмоос авчээ. Зохиогч: Сай Степанов

7-р сарын 16-нд АНУ-ын Вашингтон муж улсын Челан нуур орчмоос авчээ. Зохиогч: Сай Степанов

7-р сарын 15-нд Канадын Манитоба муж улсын хойт хэсгээс авчээ. Зохиогч: Трэвис Костелло

7-р сарын 15-нд Канадын Манитоба муж улсын хойт хэсгээс авчээ. Зохиогч: Трэвис Костелло

Мөн 7-р сарын 15-нд Манитобагийн хойт хэсгээс. Зохиогч: Трэвис Костелло

Мөн 7-р сарын 15-нд Манитобагийн хойт хэсгээс. Зохиогч: Трэвис Костелло

AНУ-ын Висконсин муж улсын Ла Сали хотын ойролцоо 7-р сарын 15-нд. Зохиогч: Шон Ленц

AНУ-ын Висконсин муж улсын Ла Сали хотын ойролцоо 7-р сарын 15-нд. Зохиогч: Шон Ленц

АНУ-ын Мичиган муж улсын хойт хэсгээс 7-р сарын 15-нд. Зохиогч: Милани Росси

АНУ-ын Мичиган муж улсын хойт хэсгээс 7-р сарын 15-нд. Зохиогч: Милани Росси

Advertisements

4 comments

  1. Наран дээр дэлбэрэлт болохыг урьдчилан тооцож мэдэж болох уу?

    1. Таны өмнө нь асууж байсан асуултын хариу энэ нийтлэл дээр боломжгүй гэдгийг тайлбарласан байгаа.

  2. Wow yamar goy yum bee

  3. үнэхээр гайхалтай байна.Туйлын туяа гэж бас энэ агшинг алдахгүй авч чадсан чадварлаг зурагчин гайхалтай

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: