Маралын Мананцар

Монголчууд бидний “3 марал” хэмээн нэрлэдэг маралын одны ордны төв хэсэгт жагсаа байдалтай орших 3 одны доох нь харанхуй цэлмэг шөнөөр анхааралтай ажиглавал жижигхэн бүрэлзсэн мананцар мэт зүйл байгааг олж харна. Тэрхүү шөнийн тэнгэрт энгийн нүдээр бүдэгхэн бүрэлзэн харагддаг мананцар нь маралын мананцар юм. Жижиг дурангаар нүдээрээ харвал бүдэг саарал-цэнхэр туяатай мананцар байдалтай харагдах боловч зурган дээр маш гайхалтай байдлаар гардаг учираас (бидэнтэй харьцангуй ойрхон оршдог, мөн өөрөө харьцангуй тод биет учираас) астрофото сонирхогчидын хувьд зургийг нь авах хамгийн амархан тэнгэрийн биетүүдийн нэг юм.

М42 буюу Маралын мананцар нь шинэ залуу одод олноороо төрж буй аврага молекулан үүлийн хэсэг юм. Зохиогч М. Роберто, нийтлэл.

М42 буюу Маралын мананцар нь шинэ залуу одод олноороо төрж буй аврага молекулан үүлийн хэсэг юм. Зохиогч: М. Роберто, нийтлэл.

Манай сүүн зам галактикийн нэгэн аврага том молекулан үүлийн захад байрлах тус мананцар нь биднээс ойролцоогоор 1500 гаруй гэрлийн жилийн зайд оршино. Мэссиегийн каталогт М42 хэмээн тэмдэглэгдсэн уг биет нь маш залуу бөгөөд маш халуун оддын гэрлээр гэрэлтэж байгаа асар том молекулан хийн үүл юм. Энэ мананцар нь дэлхийтэй хамгийн ойрхон оршдог одод шинээр төрж буй орчин бөгөөд бидэнрүү харж байгаа хэсгийн тоосонцор хийнүүд нь тэдгээр халуун залуу оддын илчинд туугдан арилсан байдаг тул одод шинээр үүсэж төрж буй байдлыг шууд оптик гэрлийн мужид харж судлах ховор нөхцөлийг бүрдүүлж өгсөн байдаг.

Тус зураг нь одоогоор бидэнд байгаа маралын мананцарын хамгийн өндөр нягтаршилтай зураг бөгөөд алдарт сансарын Хаббл дуран болон Европын сансар судлалын агентлагийн Ла Силла одонорны оргил дээрх 2.2м-ийн диаметертэй дурангийн авсан хэмжилтүүдийг нийлүүлэн бүтээгдсэн юм. Энэ нийлбэр зураг нь нийтдээ нэг тэрбум пиксельтэй бөгөөд бүрэн нягтаршил дээрээ 3000 гаруй оддыг тодорхой харуулдаг (энгийн нүдээр хархад тус мананцарын нэг ч од нь ялгарч харагдахгүй ба жижиг дурангаар нүдээрээ харвал 5-6 хамгийн тод одод нь л харагдана). Энд дарж зургийг томоор үзээрэй.

Харьцуулах үүднээс 2008 онд миний бие өөрөө авч байсан 2 зургаа толилуулж байна:

80мм-ийн жижиг дурангаар ойролцоогоор 23 минут хөшгөө нээж Canon 400D-р авсан зураг. Зохиогч: С.Төгөлдөр

80мм-ийн жижиг дурангаар ойролцоогоор 23 минут хөшгөө нээж Canon 400D-р авсан зураг. Зохиогч: С.Төгөлдөр

Дээрх зурган дээр маралын мананцарын төв хэсэг нь хэт их гэрэлтэй байгаа бол доорх зургийг Аризонагийн их сургуулийн Raymond E. White Jr. дуран дээр олон жилийн өмнө ажилладаг байхдаа зөвхөн тэр төв хэсгийг нь чиглүүлээд авж байв:

0.5м-ийн дурангаар 90 секунд хөшгөө нээж Canon 400D-р авсан маралын мананцарын төв хэсгийн зураг. Зохиогч: С.Төгөлдөр

0.5м-ийн дурангаар 90 секунд хөшгөө нээж Canon 400D-р авсан маралын мананцарын төв хэсгийн зураг. Зохиогч: С.Төгөлдөр

Дээрх зурган дээр харж байгаачлан маралын мананцарын төв хэсгийг энэ 4 маш халуун аврага том (манай нарнаас 15-30 дахин их масстай) залуу оддын гэрэл гийгүүлнэ. Бидэнд харагдах байдлаараа трапец хэлбэр үүсгэдэг учираас trapezium хэмээн энэ 4 одыг нэрлэдэг.

Advertisements

2 comments

  1. English-eer bol Orion nebula mun uu?

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: