Дэлхийн Ван одой гаригийн 5 дахь дагуул нээгдлээ!

Өнөөдөр судлаачид дэлхийн ван одой гаригийг тойрон эргэдэг Р5 хэмээх 5 дахь дагуулыг олж нээснээ зарлалаа. Маш жижиг хэмжээтэй тус 5 дахь дагуулыг алдарт сансарын Хаббл дурангаар нээсэн бөгөөд, Р4 хэмээх 4 дэхь дагуул нь нээгдсэнээс бараг яг нэг жилийн дараа нээгдэж байна.

Дэлхийн ван гаригийн бидний мэддэг 5 дагуул. Хамгийн жижиг Р5-ыг нээж олсоноо судлаачид өнөөдөр зарлалаа. Зохиогч: NASA, ESA, and M. Showalter (SETI Institute)

Дэлхийн ван гаригийн бидний мэддэг 5 дагуул. Хамгийн жижиг Р5-ыг нээж олсоноо судлаачид өнөөдөр зарлалаа. Зохиогч: NASA, ESA, and M. Showalter (SETI Institute)

АНУ-ын Колорадо мужийн Боулдер хот дахь Southwest судалгааны институтын ажилтан Алан Штерний ахалсан баг нээлтийг хийсэн бөгөөд, хамгийн түрүүнд өөрийн Твиттерийн хуудсандаа зарлажээ. Алан нь өөрөө 2015 он гэхэд дэлхийн ваны хажуугаар нь явж өнгөрөхөөр бүтээгдсэн НАСА-ийн New Horizons хөлгийн судалгаачдын багийн тэргүүн нь  бөгөөд энэ хөлөг нь дэлхий ван дээр очиж буй хүн төрлөхтний илгээсэн хамгийн анхны робот юм.

Дэлхий ваны хамгийн том дагуул Шароныг бүр 1978 онд (дэлхий ваныг нээснээс 48 жилийн дараа) нээж байсан ба, 2005 онд Никс болон Хайдра хэмээх 2 өөр дагуулыг нь нээж, хамгийн сүүлд өнгөрөгч 2011 онд Р4 хэмээх 4 дэх дагуулыг нь олж нээгээд байсан юм. Эдгээрээс Шарон нь хэмжээгээрээ бусдаасаа хамаагүй том бөгөөд диаметрээрээ 1000 гаруй км-ийн хэмжээтэй том аж. Никс болон Хайдра нар нь хоёуул 32-113км-ийн диаметертэй бол хамгийн жижиг дагуул Р4 нь ойролцоогоор 13-34км-ийн диаметертэй гэж хэмжигдээд байсан юм. Харин саяхан нээгдсэн 5 дахь дагуул Р5 нь хэмжээгээрээ Р4-тэй ойролцоо буюу үл ялиг жижиг байж магадгүй гэж судлаачид хэлж байна.

Шинэ дагуулын албан ёсны нэр нь S/2012 (134340) 1 боловч өмнөх нээгдсэн жижиг дагуул Р4-тэй хэмжээгээрээ төстэй гэдэг үүднээс хүмүүс Р5 хэмээн “хочилож” байгаа юм. Энэ дагуулыг Хаббл дурангийн Wide Field Camera 3 хэмээх хэдхэн жилийн өмнө сансарын нисгэгчид шинээр суурилуулсан өргөн өнцгийн камераар өнгөрөгч 6-р сарын сүүлч болон энэ 7-р сарын эхээр хийсэн хэмжилтүүдээр илрүүлсэн байна.

Р5 нь зөв биш хэлбэртэй бөгөөд диаметрээрээ 6-24км-ийн хооронд хэмжээтэй бa бусад дагуулуудтай адилхан тойрог замын хавтгайд дэлхий ванаас 47,000км-ийн зайд тойрон эргэдэг юм.

Дашрамд дэлхий ван нь дундажаар бараг 5.9 тэрбум км-ийн зайд (манай дэлхий нарнаас ердөө 0.15 тэрбум км-ийн зайд тойрон эргэдэг) тойрон эргэдэг буюу дэлхийгээс нар хүртэлх зайг бараг 40 дахин нугалсантай тэнцүү хол зайд нарыг тойрно. Анх дэлхий ван нээгдсэнээсээ хойш манай нарны аймгийн гариг хэмээн тооцогдож байсан боловч 2006 онд олон улсын одонорончидын холбоо гэх байгууллага түүний статусыг өөрчилж жирийн гариг бус одой гариг болгосон билээ. Ингэх болсон гол шалтгаан нь дэлхий ван гариг нь далай ван гаригын цаана орших Койперийн бүсийн мөсөн биетүүдтэй тойрог замын ижил орон зайд оршдог явдал байсан юм. Гэхдээ энэ бол мэдээж зүгээр л нэршил, ангилалын асуудал, бид нар юу гэж нэрлэх нь үнэндээ ямар ч падлийгүй зүйл.

Мөн сүүлийн хэдхэн жилийн дотор ийм олон дагуулууд нээгдээд байгаа нь энэ одой гаригийг тойроод өөр зөндөө олон жижиг биетүүд байдаг гэдгийг илтгэж байгаа юм. Тиймээс New Horizons хөлөг 2015 онд хажуугаар нь өнгөрөхдөө аль нэг дагуултай нь хэт ойртож, бүр муу тохиолдолд мөргөлдөхгүй байх үүднээс тус хөлгийн траектори буюу замын маршрутыг нь судлаачид ахин шинээр тооцоолж хуучнаасаа засаж залруулах шаардлагтай болж байна.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: