Curiosity хөлөг

Ойрын хэдэн өдөр зав багасаад нийтлэлээ бичиж амжсангүй, хүлцэл өчье уншигчидаасаа! 2хон өдөр юм бичихгүй өнгөрөөчихсөн чинь блогийн хандалт нь навс уначихсан байна. Ингээд энэ удаа амласан ёсоороо Curiosity хөлгийн талаар бичиж байна.

Ангараг гаригийг урьд өмнөхөөс хамаагүй илүү төвшинд гадрагаас нь судлахаар Curiosity хөлгийг НАСА 2.5 тэрбум долларын хөрөнгөөр бүтээж өнгөрсөн 2011 оны 11-р сард дэлхийгээс хөөргөсөн билээ. Curiosity нь 6 дугуйтай бөгөөд хэмжээгээрээ хуучин Монголд их явдаг байсан Эксель маркийн машинтай ойролцоо. Ангараг гариг дээр асуудалгүй газардаж чадвал түүнийг ангараг гаригийн бүтэн жилийн (ойролцоогоор 23 дэлхийн сар) хугацаанд “тэжээх” энергийн цөмийн эх үүсвэртэй бөгөөд өөр дээрээ хэмжилт хийх 10 тусгай багажтай юм. Яг ямар шинжлэх ухааны судалгаа хийхийн талаар би дараа нь тус хөлөг амжилттай газардсан тохиолдолд бичье, ерөнхийдөө өмнө нь ангараг гаригруу илгээгдэж байсан роботнуудын хийдэг байсан агаар мандал, гадрага, өмнө нь амьдрал байсан эсэхийн талаарх хэмжилтүүдийг бүгдийг нь шат ахиулсан байдалтайгаар хийхийг зорьж байгаа гэж ойлгож болно. Одоогийн байдлаар энэ хөлгийг амжилттай газардуулах нь маш эгзэгтэй байгаа тул газардалтынх нь талаар энэ нийтлэлдээ бичье гэж бодлоо.

Дэлхийгээс хөөрж 8 сарын турш сансар уудамд аялсаныхаа дараа Х нь ангараг гариг дээр ирнэ. Зохиогч: НАСА

Дэлхийгээс хөөрж 8 сарын турш сансар уудамд аялсаныхаа дараа Curiosity нь ангараг гариг дээр ирнэ. Зохиогч: НАСА

Curiosity нь ирэх 8-р сарын 5-нд Гейлийн тогоо хэмээх эртний аврага том солирын бөмбөгдөлтийн тогоонд газардахаар төлөвлөгдсөн бөгөөд, ингэхдээ урьд өмнө нь хийгдэж байгаагүй гайхалтай шийдэлтэйгээр газардах юм. Дэлхийгээс хөөрсөнөөсөө хойш 8 сар гаруйн дараа ангараг гаригтай ойртож очих ба энэ хугацаанд Curiosity нь капсулан хөлөг дотроо оршиж байгаа. Бараг тэр чигтээ автоматжуулсан газардалтын систем нь Curiosity-ийг агуулж байгаа капсул ангарагийн агаар мандалруу нэвтрэхээс ойролцоогоор 45 минутын өмнө ажиллаж эхлэнэ.

Капсул ангараг гаригийн агаар мандалруу нэвтэрж эхлэх үеийг дүрсэлсэн хиймэл зураг. Капсул нь агаарын эсэргүүцлээс хамгаалах үүднээс нэг талдаа аврага том дулааны хамгаалалттай юм. Зохиогч: НАСА

Капсул ангараг гаригийн агаар мандалруу нэвтэрж эхлэх үеийг дүрсэлсэн хиймэл зураг. Капсул нь агаарын эсэргүүцлээс хамгаалах үүднээс нэг талдаа аврага том дулааны хамгаалалттай юм. Зохиогч: НАСА

Curiosity-ийг агуулж буй капсул нь ангарагийн агаар мандалруу нэвтэрж эхэлмэгцээ хүчтэй агаарын эсэргүүцэлтэй тулгарж удааширж эхлэх бөгөөд гаригруу харсан тал нь мэдээж маш ихээр хална (бараг 1600 градус болно). Энэ халалтаас дотор нь байгаа Curiosity-ийг хамгаалхын тулд капсулын нэг тал нь тэр чигтээ дулааны хамгаалалтаар бүрхэгдсэн байх бөгөөд энэ 4.5 м-ийн диаметертэй аврага хамгаалалт нь урьд өмнө нь ангараг гаригруу явуулж байсан хөлгүүдийн хамгаалалтаас хамаагүй том юм.

Капсулын хамгаалалтгүй талд нь орших 3 тийрэлтэт хөдөлгүүр нь капсулын хазайлт болон хурдыг засаж газардах маневрыг гүйцэтгэнэ. Зохиогч: НАСА

Капсулын хамгаалалтгүй талд нь орших 3 тийрэлтэт хөдөлгүүр нь капсулын хазайлт болон хурдыг засаж газардах маневрыг гүйцэтгэнэ. Зохиогч: НАСА

Агаар мандалд нэвтэрж доош явсаар нөгөө газардахаар төлөвлөсөн Гейлийн тогооноос 131км-ийн өндөрт ирэх үед газардалтын маневрийг удирдах систем ажиллаж эхлэнэ. Энэ систем нь капсул доторх компьютерээр автомат байдлаар удирдагдах бөгөөд ерөнхийдөө хөлгийн хурд, хазайлт болон байршилыг нь хэдэн секунд тутамд нарийн тооцоолж капсулын дулааны хамгаалалтгүй талд нь орших 3 тийрэлтэт хөдөлгүүрээр капсулын хазайлт болон хурдыг засах маневруудыг хийнэ.

Энэ зурган дээр капсул нь ангарагийн агаар мандалруу гүн нэвтрэх тусмаа илүү их агаарын эсэргүүцэлтэй тулгарч гаригруу харж байгаа тал нь маш ихээр халахыг дүрсэлж байгаа юм. Зохиогч: НАСА

Энэ зурган дээр капсул нь ангарагийн агаар мандалруу гүн нэвтрэх тусмаа илүү их агаарын эсэргүүцэлтэй тулгарч гаригруу харж байгаа тал нь маш ихээр халахыг дүрсэлж байгаа юм. Зохиогч: НАСА

Капсул нь агаар мандалыг зүссээр газардах хүртэл ердөө 7 минут болох бөгөөд энэ хугацаанд ойролцоогоор 6000м/с хурднаас удааширсаар газардах үед 0 болох ёстой.

Капсулын хурд хангалттай багасах үед дулааны хамгаалалттай тал нь салж, харин нөгөө талаас нь аврага том шүхэр нээгдэнэ. Зохиогч: НАСА

Капсулын хурд хангалттай багасах үед дулааны хамгаалалттай тал нь салж, харин нөгөө талаас нь аврага том шүхэр нээгдэнэ. Зохиогч: НАСА

Капсулын хурд нь саарсаар ангарагийн агаар мандал дахь дууны хурднаас ойролцоогоор 2.2 дахин их хэмжээнд ирэх үед (ойролцоогоор 1500км/с) түүний шүхэр нээгдэнэ. Уртаараа 50 гаруй метр, диаметрээрээ бараг 16 метр хүрэх, 80 дүүжлүүртэй тус аврага шүхэр нь урьд өмнө нь ангараг гариг дээр газардахад хэрэглэж байсан шүхрүүдээс хамаагүй том юм. Шүхэр нээгдэхийн өмнөхөн капсулын дулааны хамгаалалттай тал нь салах бөгөөд доорх зурган дээр Curiosity хөлөг нь капсулын нөгөө талаасаа дүүжлээстэй байдлаар харагдаж байна. Шүхэртэй холбогдсон тэрхүү талд маш мэдрэг радарын систем орших ба энэ үеэс эхлэн гадрага хүртэлх зай болон хурдыг маш өндөр нарийвчлалтайгаар тооцож эхлэнэ.

Онгорхой капсулын хурдыг аврага том шүхрээр сааруулж байх үед Х нь капсулаасаа зүүгдээстэй байна. Зохиогч: НАСА

Онгорхой капсулын хурдыг аврага том шүхрээр сааруулж байх үед Curiosity нь капсулаасаа зүүгдээстэй байна. Зохиогч: НАСА

НАСА урьд нь ангараг дээр хөлөг газардуулахдаа хийн бөмбөлөгнүүдийг ашиглаж байсан (машин мөргөлдөх үед доторх зорчигчидыг нь хамгаалах зориулалттай airbag шиг л гэсэн үг) боловч Curiosity нь хэтэрхий том хэмжээтэй тул энэ удаад ашиглах боломжгүй байсан юм.

Газардалтын сүүлийн мөчүүдэд Х нь тийрэлтэт хөдөлгүүрээр хурдаа сааруулна. Зохиогч: НАСА

Газардалтын сүүлийн мөчүүдэд Curiosity нь тийрэлтэт хөдөлгүүрээр хурдаа сааруулна. Зохиогч: НАСА

Хурд нь 400км/с хавьцаа болж хангалттай саарсаны дараа шүхэр ба капсулын дээд тал нь тусгаарлагдаж, Curiosity нь радар болон тийрэлтэт хөдөлгүүр бүхий өөр нэгэн системтэй залгаа байдлаар тусдаа явна. Газардалтын сүүлийн минутанд тэрхүү системийн хөдөлгүүрүүд ажиллаж эхэлж хөлгийн хурдыг хазайлтыг нь алдагдуулалгүйгээр маш ихээр сааруулна.

Хийн бөмбөлөгөөр газардахад хэт хүнддэх тул олсоор доош 20 метрийн өндрөөс газардана. Зохиогч: НАСА

Хийн бөмбөлөгөөр газардахад хэт хүнддэх тул олсоор доош 20 метрийн өндрөөс газардана. Зохиогч: НАСА

Газрын гадрагаас ойролцоогоор 20 метрийн өндөрт ирэх үед Curiosity нь олсоор доошоогоо аяархан бууж эхлэнэ. Дээр хэлсэнчлэн 1 тонн жинтэй Curiosity нь хийн бөмбөлөгөөр газардахад хэтэрхий хүнддэж байгаа тул инженерүүд ийм сонин шийдэл олжээ. 3 ширхэг 25 метрийн урттай олсоор маш аяархан газардсаны дараа ганцхан секундын дотор дээд талын радар болон тийрэлтэт хөлөдгүүрийн системрүүгээ дохио илгээх бөгөөд, энэ дохиог хүлээж авмагцаа тэрхүү систем нь олсыг тасалж өөрийгөө Curiosity-д аюулгүйгээр өөр тийш нь шидэх юм.

хөлөг дөнгөж газардсаны дараа түүний дээр нь байгаа радар болон тийрэлтэт хөдөлгүүрийн систем олсоо тасалж өөрийгөө өөр аюулгүй зүгт шидхээс өмнөх үеийн дүр зургийг хиймэлээр дүрсэлсэн нь. Зохиогч: НАСА

Xөлөг дөнгөж газардсаны дараа түүний дээр нь байгаа радар болон тийрэлтэт хөдөлгүүрийн систем олсоо тасалж өөрийгөө өөр аюулгүй зүгт шидхээс өмнөх үеийн дүр зургийг хиймэлээр дүрсэлсэн нь. Зохиогч: НАСА

Анагарагаас дэлхий хүртэл радио сигнал нь хэдий ертөнцийн хамгийн өндөр хурд болох гэрлийн хурдаар явж байгаа ч, ирэх сар ангараг нь дэлхийгээс асар их хол зайд орших тул нэг талдаа 14 гаруй минут явна. Нэг талдаа ингэж удаан хугацаанд холбогдож байгаа тул 7хон минут үргэлжлэх газардалтыг дэлхийгээс хянах ямар ч боломжгүй юм, тиймээс л энэ том хөлгийг бүтнээр нь гэмтээлгүй газардуулахын тулд тус гайхалтай аргыг инженерүүд боловсруулсан хэрэг. Яг ажилыг нь гардаж хийсэн хүмүүс доорх сонирхолтой видеог мөн хийсэн байгааг сонирхож үзээрэй! миний бичсэний ихэнх хэсэг нь ойлгомжтой болох байх, яагаад заавал дулааны хамгаалалт хэргэлсэн (уг нь ангарагийн агаар мандал нь дэлхийнхээс хамаагүй нимгэн), яагаад шүхэр хэрэглэсэн, яагаад заавал 20метрийн өндөрөөс олсоор буулгасан гэх мэтийн хариултууд нь бий:

Advertisements

3 comments

  1. Ene talaar niitlel bichsend bayarlalaa. 8 sariin 5nd bi uilah baih aa

    1. уйлна гэсэн яасан???

  2. сайхан нийтлэл байнаа

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: