Улаан нүдэн гариг – Opportunity Хөлгөөс

Ангараг буюу Монголчуудын нэрлэж заншсанаар улаан нүдэн гаригийн гадрага дээр олон жилийн турш ажилласаар ирсэн НАСА-ийн Opportunity хөлөг саяхан өөрийн панорам зураг авдаг Pancam камераараа нийт 817 тусдаа зураг авч, одоо байгаа газрынхаа 360 градусын гайхалтай панорам зураг бүтээсэнийг доор үзүүлж байна. Тус гариг дээр өвлийн улирал болох тоолонд уг робот нь салхи шуурганаас өөрийгөө хамгаалж нөмөр газар унтаа байдалтай “ичдэг” бөгөөд, зурган дээр харагдаж буй орчин нь түүний хамгийн сүүлд ичсэн газарыг дүрсэлж байгаа юм.

Ангараг гариг дээрх Opportunity хөлгийн эргэн тойрон. Зохиогч: NASA/JPL-Caltech/Cornell/Arizona State Univ.

Ангараг гариг дээрх Opportunity хөлгийн эргэн тойрон. Зохиогч: NASA/JPL-Caltech/Cornell/Arizona State Univ.

Хөлгийн орой дээр нь орших тус камерын авсан зургийн доод хэсэгт харагдаж байгаа нь хөлгийн нарны цэнэг хураагуур, Ангарагийн тойрог замд буй Odyssey хиймэл дагуултай харилцах антена болон бусад хэрэгсэлүүдийг харуулж байна. Хэрвээ та Opportunity хөлөг дээр сууж байгаад эргэн тойрно харвал яг л энэ зурган дээрх шиг дүр зураг үзэгдэнэ гэсэн үг. Тус хөлгийн Ангараг гариг дээрх 3000 (Ангарагийн өдөр) дахь өдрийг тэмдэглэж энэ зургийг 7р сарын 2-нд олны хүртээл болгосон юм.

Энэ зургийг 2011.12.21 – 2012.5.18ны хооронд (2811-2947 дахь Ангарагийн өдрүүд) авсан нийт 817 зургийг эвлүүлж бүтээжээ. Эх зургийг 753нм(ойрын инфра-улаан), 535нм (ногоон) болон 432нм (ягаан) гэсэн 3 янзын фильтерээр авсан ба гаригийн гадрагын бүтцийг сайн ялгаж харагдуулах үүднээс зургийн өнгийг хийсвэр болгон өөрчилсөн байна (нм=нанометр). Зургийн төв хэсэг нь хойд зүг бөгөөд зургийн хоёр зах нь өмнөд зүгийг харуулж буй.

Зурган дээрх хөлгийн мөрийг анзаараарай, тэдгээр нь хөлгийн хийсэн янз бүрийн маневрүүдийг илтгэх ба зарим газарт дугуй нь гаригийн нимгэн тоосонцорон гадрага доорх бараан өнгийн хөрсийг ил гаргасан байна.

Opportunity болон түүний ихэр хөлөг Spirit нар нь анх 2004 оны 1-р сард Анагараг гариг дээр ердөө л 3 сарын турш ажиллахаар зохион бүтээгдсэн боловч хоёуул энэ анхны төлөвлөсөн хугацааг хол давуулан биелүүлсэн юм. Spirit хөлөг нь 6 жил гаруй ажилаад 2010 онд “амьсгаа хураасан” бол Opportunity нь одоо хүртэл элдэв шалдив асуудалгүйгээр амжилттай ажилласаар байгаа гайхалтай хөлөг. Ангараг гариг дээр ажиллах дараачийн үеийн хөлөг Curiosity нь ирэх 8-р сард газардахаар дэлхийгээс аль хэдийнэ хөөрсөн байгаа, би дараачийн нийтлэлээр тус хөлгийн газардалтын тухай сонирхолтой зүйл бичих болно.

Энд дарж зургаа бүрэн хэмжээгээр нь үзээрэй. Opportunity хөлгийн талаар эндээс болон эндээс дэлгэрэнгүй мэдээллэл үзэж болно. Мөн Твиттер болон Фейсбүүк хуудсуудаар нь зочлоорой.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: