Арслангийн Гурвал

Биднээс ойролцоогоор 30 сая гэрлийн жилийн зайд шөнийн тэнгэрйн арслангийн одны ордны орчимд байрлах “арслангийн гурвал” хэмээх алдарт 3 галактикийн “бичил” бөөгнөрлийг тус зураг харуулж байна. Баруун-төв хэсэгт хажуу талаасаа харагдаж буй мушгиа галактикийн NGC3628 гэж нэрлэх ба зүүн талд байгаа хоёрыг М65 (доод) болон М66 (дээд) гэж нэрлэнэ. Гүн тэнгэрийн биетүүдийн ийм каталог нэршилүүдийн тухай энэ нийтлэлд товч тайлбарласан байгаа. Уг зургийг одонорон сонирхогч Томас нь Идахо муж дахь гэрээсээ саяхан авчээ:

Арслангийн Гурвал. Зохиогч: Томас В.Дэвис

Арслангийн Гурвал. Зохиогч: Томас В.Дэвис

Энэ зургийн хамгийн сонирхолтой хэсэг нь NGC3628-аас доош сунсан байршилтай харагдаж буй “сүүл” юм. Галактикийнхаа их биеээс бараг 300,000 гэрлийн жилийн зайд сунаж гарсан сүүлийг бид “таталцалын-сүүл” хэмээн нэрлэдэг ба үүнийг тухайн галактик бусад өөр галактиктай хэт ойртож таталцалаар харилцан үйлчлэлцсэнээс үүдэлтэй гэж бид ойлгодог. Харьцангуй энгийн тооцооллол хийгээд ийм зүйл яаж бий болдогийг харж болох бөгөөд одоноронч Кристофер Михосын бүтээсэн энгийн жава-апплетээр энд би дүрсэлж байна:

Цаг: 0 сая жил. Хоорондох зай: 11.8кпс. Харьцангуй хурд: 578км/с.

Цаг: 0 сая жил. Хоорондох зай: 11.8кпс. Харьцангуй хурд: 578км/с.

Цаг: 110 сая жил. Хоорондох зай: 32.4кпс. Харьцангуй хурд: 310км/с.

Цаг: 110 сая жил. Хоорондох зай: 32.4кпс. Харьцангуй хурд: 310км/с.

Цаг: 170 сая жил. Хоорондох зай: 11.9кпс. Харьцангуй хурд: 600км/с.

Цаг: 170 сая жил. Хоорондох зай: 11.9кпс. Харьцангуй хурд: 600км/с.

Цаг: 240 сая жил. Хоорондох зай: 30кпс. Харьцангуй хурд: 390км/с.

Цаг: 240 сая жил. Хоорондох зай: 30кпс. Харьцангуй хурд: 390км/с.

Цаг: 330 сая жил. Хоорондох зай: 59.5кпс. Харьцангуй хурд: 270км/с.

Цаг: 330 сая жил. Хоорондох зай: 59.5кпс. Харьцангуй хурд: 270км/с.

Цаг: 500 сая жил. Хоорондох зай: 100кпс. Харьцангуй хурд: 214км/с.

Цаг: 500 сая жил. Хоорондох зай: 100кпс. Харьцангуй хурд: 214км/с.

Энэ зургууд дээрх 2 хийсвэр мушгиа хэлбэртэй галактикууд нь тус бүр 2000 одтой бөгөөд бие биентэйгээ хартцангуй нэг хавтгайд оршино (харьцангуй налалтын өнцөгүүд нь 0 гэсэн үг). Энэ хоёр галактик бие биентэйгээ хэт ойртох үед таталцалаар хэрхэн бие биенийхаа хэлбэр болон бүтэцийг өөрчилж, NGC3628-ийнх шиг сүүл хэрхэн бий болдогийг барагцаалж дүрсэлж үзүүлж байгаа юм.

Одонорочид гэрлийн жилийн оронд парсек хэмээх нэгжээр зайг илэрхийлэх нь элбэг байдаг. Нэг парсек нь ойролцоогоор 3.26 гэрлийн жил бөгөөд параллаксаар зайг тодорхойлох аргаас үүсэлтэй юм (ө.х дэлхийн нарыг тойрох хавтгайгаас эгц дээш 3.26 гэрлийн жилийн зайд орших биет нь дэлхийтэй харьцангуй нэг арксекундын параллакс үзүүлнэ). Кпс гэхээр кило-парсек буюу 1000 парсек гэсэн үг. Хоорондох зай болон харьцангуй хурд нь 2 галактикийн төвд нь орших улаан болон ногоон цэгүүдээр хэмжигдэж байгаа.

Та ийшээ ороод зүүн гар талд нь байгаа “applet” гэсэн дээр дараад янз янзын байдалаар өөрөө тооцоолж янз бүрийн нөхцөл байдлуудыг жишиж харж болно. Харьцангуй налалтын өнцөгүүд болох theta болон phi нар нь өөр өөр үед бидэнд ямар байдалтай яаж хувьсаж харагдахыг нь анзаараарай!

Advertisements

5 comments

  1. Do you believe in that dark matter exists? That really holds up galaxies? I have a different opinion. I believe more for power of the gravity. What is your perspective?

    1. Амартөвшин, энэ блогийг монголчуудад зориулсан тул та бусдыгаа хүндэтгээд монголоор бичиж байгаарай гэж хүсье! Бас хэрвээ та асуултандаа тусдаа нийтлэлээр хариулуулхыг хүсэж байвал, эсвэл эх нийтлэлтэй холбоогүй зүйлийн талаар асуух гэж байгаа бол “та асуу, би хариулая” буланд асуултаа үлдээж байгаарай.

      Хар матери байдаг байдаггүй гэсэн хувийн итгэл үнэмшил надад байхгүй. Харин би хар матери гэх бидний хараахан таньж мэдээгүй байгаа зүйл ертөнцөд их хэмжээгээр байдаг гэдгийг харуулах маш олон үндэслэл баримтууд байгаа гэдгийг л тодорхой мэднэ. Өнөөдөр бараг бүхий л судлаачид хар матери байдаг\байдаггүй гэдгийг бус энэ зүйл нь яг юу юм бэ гэдгийг л судалдаг. Хар материйг тооцохгүй бол таталцалын хууль нь дангаараа олон хэмжилтүүдийг тайлбарлаж чадахгүйд хүрнэ. Хар матери гэж зүйлийг онолд оруулж ирэхийн оронд таталцалын хуулийг өөрчилөх гэж олон хүмүүс янз янзаар оролдож байсан (одоо ч гэсэн ийм ажил хийдэг цөөн хэдэн хүн бий) ч тэдний онол нь бусад өөр ажиглалтуудтай шууд зөрчилддөг. Хар материйг оруулж ирэхгүйгээр бүх ажиглалтуудыг жигд тайлбарладаг загвар одоогоор байхгүй байна.

  2. It looks like what is going to happen between milky way and andromedia in 2 million years or so. but i don’t get it. Is that experiment show when those galaxies don’t crash each other makes a different shaped galaxy?

    1. Дээр хэлсэнчлэн бусдыгаа хүндэтгээд сэтгэгдэлээ монголоороо бичиж байгаарай одооноос.

      Манай сүүн замтай хамгийн ойрхон оршдог Андромеда галактикийн тухай би өмнө нь ганц хоёр удаа бичиж байсан, чи нэрээр нь хайлт хийгээд тэдгээр бичлэгүүдийг үзэж болно. Энэ нийтлэл дээр иш татсан апплет-тэй маш төстэй гэхдээ мэдээж хамаагүй том нүсэр тооцоог судлаачид хийгээд мөргөлдөх үед 2 галактикийн одод нь хоорондоо мөргөлдөхгүй юм байна гэдгийг олж мэдсэн. Галактик нь мэдээж маш олон одтой биет боловч хэмжээгээрэй асар том гэдгийг санаарай, жишээ нь манай сүүн зам болон андормеда нар нь 100,000 гэрлийн жилийн диаметертэй, тиймээс ямар ч галактикийн одны нягт нь маш бага байна. Судлаачидын тооцоо болон ажиглалтаар иймэрхүү галактикийн “мөргөлдөөн” нь маш нийтлэг бөгөөд мушгиа хэлбэртэй галактикуудын мөргөлдөөнөөс бөмбөлөг хэлбэртэй аврага галактикууд үүсдэг байх магадлал тун өндөр гэж гараад байна.

      Дашрамд Андромеда нь биднээс 2 сая гаруй гэрлийн жилийн зайд орших болхоос биш, яг мөргөлдөөн нь одоогоос бараг 4 тэрбум жилийн дараа болно.

  3. Zarim neg asuultuudiig angliar asuusandaa hultsel ochie. Setgegdeluud shuud olon tumend neelttei baigaa gedgiig umartsan baina.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: