Гайхалтай Санчир – Кассини хөлгөөс

Санчир гаригийн тойрон судалж буй “Кассини” хөлөг тус гаригийн нэгэн гайхалтай зургийг саяхан авчээ. Түүний хамгийн том дагуул, гаригийн гадаад давхрага дахь үүлс, маш нарийхан цагирган бүс мөн түүний санчир дээр тусгаж буй сүүдэр нь үнэхээр гайхалтай гарсан байна. Зургийн голд буй нь манай нарны аймгийн хамгийн сонирхолтой биетүүдийн нэг болох санчирын хамгийн том дагуул Титан юм. Тэрээр маш зузаан үүлээр бүрхэгдсэн тул уг үзэгдэх гэрлийн зурганд гадрага нь ямар ч детальгүй бүрэлзсэн байдалтай байна.

Санчир гаригийн хамгийн том дагуул Титан болон түүний бүслүүрийг Кассини хөлгөөс авсан нь. Зохиогч:  NASA/JPL-Caltech/Space Science Institute/J. Major

Санчир гаригийн хамгийн том дагуул Титан болон түүний бүслүүрийг Кассини хөлгөөс авсан нь. Зохиогч: NASA/JPL-Caltech/Space Science Institute/J. Major

Санчир гаригийн бүслүүр нь ихэнх үед дэлхийтэй харьцангуй налуу байдалтай байх тул бидэнд дурангаар дандаа маш том мэт харагддаг. Гэвч бодит байдал дээрээ өргөөшөө маш нарийхан гэдэг нь эгц хажуунаас нь авсан тус зурганд тодорхой харагдаж байна. Харин түүний эх гариг дээрээ тусгаж буй сүүдэрээс бүслүүрийнх нь уртаашаах маш нарийн деталууд нь сайн харагдаж байна. Жижиг дуранд нэг том бүслүүр мэт харагдах боловч том дуранд эсвэл дээрх шиг ойрхоноос авсан зурганд бүслүүр нь угтаа маш олон жижиг тусдаа бүслүүрүүдээс бүрддэг гэдэг тодорхой харагдана.

Бас нэг ажиглах зүйл нь, санчирын бүслүүр болон Титан нар нь бараг нэг тойрог замын хавтгайд эх гаригаа тойрдог тул эгц хажуунаас авсан тус зурганд бүслүүр нь гариг болон Титан хоёрыг голоор нь “зүсэж” буй мэт харагдаж байгаа юм. Мөн зурагны дээд хэсэгт гаригын гадрага дээрх шулуун урсгалууд нь өргөөшөө зүсэгдсэн байгааг анзаараарай. Санчирын дээд өргөргийн гадрага дээрх салхины урсгал нь  маш тогтворгүй турбуленц ихтэйг судлаачид олж нээсэн байдаг, яагаад тийм байдгийн учирыг одоо хүртэл сайн мэдэдгүй.

Титаны тойрог зам нь нилээн зуйван хэлбэртэй учир зарим үедээ эх гаригтайгаа хэт ойртож зарим үедээ хэт холдоно. Энэ ойртолт болон холдолтын явцад санчираас титанд үзүүлж буй таталцалын хүч нь маш их хэмжээгээр өөрчлөгдөх бөгөөд үүнээс үүдэн санчир нь титаныг тойрог замынх нь явцад их хэмжээгээр тэр чигт нь “базаж” хэлбэрийг нь эвдэнэ. Титан нь санчирыг тойрох явцдаа хэрхэн хэлбэр галбираа өөрчилж буйг судалсан сүүлийн үеийн хэмжилтүүд нь түүний гадрага доор далай тэнгис оршдог байж болно гэдгийг харуулж байгаа. Дашрамд бархасбадь гариг ч гэсэн өөрийн дагуул Европаг иймэрхүү байдлаар хэлбэрийн эвдэлж баздаг, тиймээс Европагийн гадрага доор ч гэсэн далай тэнгис байгаа гэдэгт ихэнх судлаачид мөн итгэдэг.

Аризонагийн их сургуульд надтай дотно нөхөрлөж байсан нэг америк найз маань анх сургуульд ирсэнээсээ хойш титанд дурлачихсан байсан. Саяхан найзын маань уйгагүй хөдөлмөрийн үр шим 5 жилийн дараа гарч, түүний судалгааны багийнхан титаны гадрагыг радараар хэмжиж шингэн метанаас тогтсон нуур байх бололцоотойг илрүүлсэн. Түүний багийн Nature сэтгүүлд хэвлүүлсэн ажилыг энд дарж үзээрэй.

Advertisements

4 comments

  1. Titan дээр амьдралын ямар нэг хэлбэр байж болох юм.

  2. goyo oilgomjtoi tailbarlaj baina. sanaandgui iim blog oldog, gehdee yamar zawtai hun be?

    1. баярлалаа. Миний цаг заванд санаа тань их зовоод байгаа бол надад тусалж болно.

  3. sorry, bi ene zugiin mergejliinh bish bolhoor unshigch n baiya. Yagaad gesen zorilgo-iig unshsan.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: