Галактикийн төврүү аялцгаая!

Манай галактикийн төвд нь юу байдаг вэ? бидний мэддэг алдарт Жюль Верний “Дэлхийн төврүү аялсан тэмдэглэл” хэмээх зохиолд профессор Лидэнброк бусад аялагчидын хамт гайхалтай хачин зүйлсийг олж нээж байгаагаар гардаг. Өнөөдөр одонорон судлаачид манай галактикийн төвд аврага тоосонцорон үүл, ер бусын тод оддын бөөгнөрөлүүд, тэр байтугай аврага их масстай хар нүх гэх мэт хачин жигтэй биетүүд байдгийн талаар сайн мэднэ.

Манай галактикийн төвөөс ирэх үзэгдэх гэрлийн ихэнх хэсэг нь их хэмжээний тоос болон мананцараар халхлагдсан байдаг. Гэхдээ тэнд юу байдгийг бид цахилгаан соронцон долгионы бусад мужуудад судлах боломжтой. Энэ видео нь манай галактикийн үзэгдэх гэрлийн мужид авагдсан тэнгэрийн Digitized Sky Survey самналтын зургаас эхсүүлээд дараа нь ойрын болон холын инфра-улаан туяны мужид авагдсан зургуудыг үзүүлж “зүүм” хийнэ.

Манай нар нь сүүн замын хэдэн зуун тэрбум оддын нэг нь. Нарны сүүн зам доторх байршилыг нь дүрсэлсэн хиймэл зураг. Зохиогч: NASA/JPL-Caltech/R. Hurt

Манай нар нь сүүн замын хэдэн зуун тэрбум оддын нэг нь. Нарны сүүн зам доторх байршилыг нь дүрсэлсэн хиймэл зураг. Зохиогч: NASA/JPL-Caltech/R. Hurt

Видеоны төгсгөлд манай галактикийн яг төвийн хэсгийн ододыг холын инфра-улаан туяаны мужид 5 жилийн турш авсан зургуудын үзүүлнэ. Энэ 5 жилийн хугацаанд тэр хавийн одод хэрхэн хөдөлж байгааг анхааралтай хэмжсэнээр манай галактикийн төвд нь орших аврага их масстай хар нүхний хэмжээ болон байршилыг нь нарийн тодорхойлдог юм.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: