Энэ өдрийн одонорны зураг 2012.7.1

Хэрвээ та ойрын өдрүүдэд нар мандах зүгрүү үүрээр цэлмэг үүлгүй үед (мэдээж нар мандахаас өмнө) харвал доорх зурган дээрх шиг тэнгэрийг ажиглах болно. Саяхан өнгөрсөн сард нарыг хиртүүлсэн сугар гариг маань нэг хэсэгтээ үүрээр харагдна – Монголчууд бид ийнхүү өглөөгүүр харагдах сугар гаригийг “үүрийн цолмон” гэж нэрлэдэг билээ. Сугар гариг маань тэнгэрт харагдах 3 дахь хамгийн тод биет тул (нар болон сарны дараа) хэн ч харсан андашгүй маш тод байна.

Нар мандахын өмнөх тэнгэрт. Зохиогч: Люи Аргерик

Нар мандахын өмнөх тэнгэрт. Зохиогч: Люи Аргерик

Сугарын хажууханд манай нарны аймгийн хамгийн том гариг бархасбадь бусад ододтой харьцангуй мөн нилээн тод харагдана. Сугарын нөгөө талд нь шаргал өнгөтэй тод од байх бөгөөд тэр нь үхрийн одны ордны хамгийн тод од Альдебаран буюу Монголоор үхрийн гялаан хэмээх од юм.

Хэрвээ тэнгэр сайхан цэлмэг байвал бархасбадиас өшөө зүүн гар тийш харвал Монголчуудын мичид хэмээн нэрлэж заншсан оддын бөөгнөрөл мөн харагдана. Мичидийн Мэссиегийн каталогийн дугаар нь М45 бөгөөд дэлхийтэй хамгийн ойр орших нээлттэй төрлийн оддын бөөгнөрөл юм (нээлттэй оддын бөөгнөрөлийн тухай энэ нийтлэлд бичигдсэн байгаа). Яг оддын бөөгнөрөл нь 1000 гаруй маш халуун аврага том залуу оддоос бүрдэх бөгөөд энгийн нүдэнд тэдгээрийн хамгийн тод 10 гаруй нь бөөгнөрсөн байдалтайгаар харагдана.

Зурган дээр мөн би одой гариг Церера болон манай нарны аймгийн хамгийн том бага гариг болох Вестагийн байршилыг тэмдэглэсэн байгаа. Энэ хоёр нь энгийн нүдэнд харагдахгүй боловч зургийн аппаратны гэрэл бүртгэгчинд хэмжигдсэн байгаа юм. Дашрамд НАСА-ийн DAWN хэмээх хиймэл дагуул нь одоогоос яг жилийн өмнө Веста дээр ирсэн бөгөөд ирэх 8-р сар хүртэл түүнийг тойрон судалгаа хийнэ. 8-р сарын сүүлээр тус хиймэл дагуул нь Церерагийн зүг жолоо залж 2015 он гэхэд түүн дээр очих юм.

Гэрэл зураг сонирхдог залуус хэрхэн ийм зургийг авж болох тухай сонирхож байж болох юм. Ийм зураг бүтээхийн тулд танд хөшигөө удаан онгойлгох чадвартай камер мөн өргөн өнцөгийн линз хэрэгтэй. Ямар ч СЛР төрлийн буюу толитой рэфлекс камернууд болон сүүлд гарсан point & shoot төрлийн зарим камеранууд ч гэсэн хөшигөө удаан нээх чадвартай. Камераа салхинд хазайхгүй сайн хөл дээр тогтоогоод,  ISO-оо 400 орчим дээр тавиад хөшигөө 1/10 секундээс эхлэн 20 секунд хүртэл янз янзаар авч үзэж байгаад яг таарсан тохиргоог нь төвөггүй олж болно. 25-50мм-ийн фокусын зайтай байх нь ийм өргөн өнцгийн зураг хийхэд тохиромжтой. Заавал энэ дээрх зураг шиг байдлаар л зураг гоё болно гэсэн юм байхгүй мэдээж, тиймээс янз янзын байдлаар өөрөө мэдээд авч үзэх хэрэгтэй. Жишээ нь бүр бага ISO дээр бүр удаанаар хөшгөө нээвэл дэлхийн эргэлтээс үүдэн тэнгэр дахь ододын хөдөлгөөн нь муруйж бүртгэгдэнэ.

Дээрх гэрэл зургийг Аргентин улсын нийслэл Буэнос-Айрэс хот орчимоос гэрэл зурагчин Люи Аргерик уржигдар авчээ. Зургийн энд дарж томоор үзээрэй.

Advertisements

2 comments

  1. Сонирхолтой, сайхан мэдээлэлтэй сайт байна.

  2. Баярлалаа

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: