Дэлхий болон сар

Сар хэмээх дэлхийн цорын ганц байгалийн дагуул нь дэлхийн шөнийн тэнгэрт хамгийн тод харагддаг биет учираас хүн бүр л харж байсан нь мэдээж. Манай нарны аймгийн 5 дахь хамгийн том дагуул бөгөөд харин эх гаригтайгаа харьцангуй хамгийн том нь (дэлхийгээс диаметрээрээ 4 дахин бага ба массаараа 81 дахин бага) юм. Янз бүрийн сансараас авсан зургуудыг харсан ч тэр эсвэл өөрөө тэнгэрт нүдээрээ харсан ч тэр том харагддаг учираас (энгийн нүдэнд харагдах хэмжээ нь ойролцоогоор 0.5 градус) хүмүүст дэлхийтэй маш ойрхон оршдог мэт харагддаг. Мэдээж одонорны хэмжээсээр ярьвал дундажаар 380,000км-ийн зайд орших сар маань дэлхийтэй маш ойрхон оршдог, гэвч хүний хэмжээсээр ярьвал энэ нь маш их хол зай. Доорх зураг нь дэлхий болон сар хоёрын бодит хэмжээс болон бодит зайн тусгаарлалыг нь харуулж байгаа юм, зурган дээр дараад томоор үзээрэй:

Дэлхий болон сарын бодит хэмжээ болон зай. Зохиогч: Википедиа

Дэлхий болон сарны бодит хэмжээ болон зай. Зохиогч: Википедиа

Дашрамд дундаж залуу хүн өдөрт 7500 алхам хийдэг байна. Хүн 1 настайгаасаа 80 хүртэлээ өдөр бүр алхдаг гэж үзвэл дундаж хүн нь амьдралынхаа туршид бараг 200 гаруй сая алхам хийдэг гэсэн үг. Нэг алхам нь барагцаагаар 1м гэж үзвэл энэ нь ердөө л 200,000 гаруй км гэсэн үг. Тэхээр хүн насаараа алхаад ч сар хүртэлх шиг зайг туулж чададгүй гэдгийг харуулж байна.

Advertisements

One comment

  1. Саран дээр очих гэвэл насаараа гүйх хэрэгтэйн байна даа. Тайван алхахад 5 км/цаг, гүйвэл 15км/цаг гээд бодохоор нэг насандаа амжих л юм байна 😉

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: