Хамгийн том ба хамгийн хөгшин

Саяхан эрдэмтэд Гринландын нутагт аврага том бас хөгшин солирын бөмбөгдөлтийн тогооны үлдэгдэлийг олсоноо зарлав. Хэрвээ үнэхээр сансарын биетээс гаралтай тогоо гэдэг нь тогтоогдвол уг хэдэн 100км-ээр хэмжигдэх диаметертэй аврага тогоо нь одоогоор бидний мэдэж буй дэлхий дээрх хамгийн том бөгөөд хамгийн хөгшин нь болох юм.

Манийцокийн тогооны байршил. Зохиогч: GEUS

Манийцокийн тогооны байршил. Зохиогч: GEUS

Энэ нээлтээс өмнө бидний мэддэг байсан хамгийн хөгшин бөгөөд хамгийн том солирын бөмбөгдөлтийн тогоо нь Өмнөд Африк улсын нутагт орших Фрэдефортын тогоо юм. Энэ тогтоц нь 300км-ийн диаметертэй бөгөөд 2 тэрбум жилийн өмнө 10 гаруй км-ийн хэмжээтэй биет мөргөж үүсгэсэн хэмээн тооцологдсон аж. Судлаачид түүнээс илүү хөгшин тогоог олох магадлал бараг байхгүй гэж саяхныг болтол боддог байтал энэхүү шинэ тогоог ойролцоогоор 3 тэрбум жилийн өмнө буюу дэлхий дээр амьдрал үүсээд дөнгөж хагас тэрбум жил болж байхад нь бий болсон хэмээн үзэж байна.

Дурангаар сарыг хархад гадрага дээр нь харагддаг олон тооны тогоонуудын ихэнх нь 3-4 тэрбум жилийн өмнө үүссэн. Тэр цаг үед дэлхий ч мөн адил гэсэн их хэмжээгээр бөмбөгдүүлж байсан хэдий ч өнөөг хүртэл хэдэн тэрбум жилийн хугацаанд геологийн үйл явцуудаас үүдэн ихэнхийнх нь ул мөр нь ахин сэргээгдэшгүй байдлаар устгагдсан байдаг учираас дэлхий дээр хөгшин тогоонуудыг олж илрүүлэх нь хэцүү байдаг. Харин саяхан Дани, Англи, Швед болон Оросын судлаачидын хамтарсан баг нүсэр хээрийн судалгааны үр дүндээ Гринландын Манийцок хотын орчимд 3 тэрбум жилийн өмнө үүссэн байж болох асар том тогооны үлдэгдэлийг олжээ.

Москва дахь Оросын ШУ-ы академийн эрдэмтэн И.Борисын тооцоогоор тэрхүү тогоог үүсгэсэн биет нь дор хаяж 30км-ийн диаметертэй бага гариг байсан байж магадгүй аж. Хэрвээ ийм том биет сарыг мөргөсөн бол үүсгэх тогооны диаметер нь 1000 гаруй км байх тул (сарны таталцалын хүч нь дэлхийнхээс хамаагүй сул тул) дэлхийгээс энгийн нүдээр ч төвөггүй харж болохоор том байх байсан. Харин хамаагүй их масстай дэлхий дээр ийм биет унахад үүссэн энэхүү Манийцокийн тогоо нь үүсэхдээ 400-600км-ийн диаметертэй байсан гэж таамаглаж байна.

Энэ судалгааг эрдэмтэд 3 жил гаруй идэвхитэй хөөцөлдөж байж учирыг нь олсон бөгөөд ингэж удах хэд хэдэн шалтгаан байж. Хэрвээ өнөө үед 30км-ийн хэмжээтэй биет дэлхийг мөргөвөл, Монгол шиг хэмжээтэй улсын газар нутгийг тэр чигт нь хөрснөөс арчиж, мөн дэлбэрэлтээс үүдэн дэлхийн гадрага дээрх бүхий л дээд төрлийн ан амьтад устаж үгүй болно. Харин 3 тэрбум жилийн өмнө дэлхий дээр амьдрал үүсээд удаагүй байсан тул энэ бөмбөгдөлтөөс болж устаж үгүй болсон амьтдын зүйл анги гээд байх юм байхгүй байгаа аж. Түүнчлэн энэ бөмбөгдөлт хэрхэн агаар мандал болон далайн усанд нөлөөлсөнийг харуулах чулуулгын давхрагууд нь ч байхгүй. Мөн эдгээр дээр нэмэгдээд бөмбөгдөлтөөс үүссэн тогоон бүтэц нь хэдэн тэрбум жилийн явцад дэлхийн гадрагаас бүрэн арчигдаж арилсан ба зөвхөн тэр үеийн газрын гадрагаас 25км-ийн доор байсан чулуулаг нь л өнөөдөр Гринландад ил хэвтэж байгаа юм байна. Тэхээр бараг бүх ул мөр нь арилчихсан энэ тогоог яг яаж илрүүлсэн байх вэ?

Энэ 2 зураг нь бөмбөгдөлтийн долгион хэрхэн гүн царцдас дахь чулуулгийг хайлуулж урсгаж буталсан байгааг харуулж байна. Зохиогч: GEUS

Энэ 2 зураг нь бөмбөгдөлтийн долгион хэрхэн гүн царцдас дахь чулуулгийг хайлуулж урсгаж буталсан байгааг харуулж байна. Зохиогч: GEUS

Ямар ч солир дэлхийн гадрагыг ирж мөргөх үед түүний энергийн зарим хэсэг нь гадрага дээрх шороо материалыг ухаж дэлбэлж тал тал тийш нь цацалж шидэхэд зарцуулагдах ба үлдсэн хэсэг нь даралтын долгион байдлаар дэлхийн царцдасруу гүнзгий нэвтэрч тэндхийн чулуулаг шороог хайлуулж, бутална. Энэ Манийцокийн орчмыг мөргөсөн солирын тогоо нь бүрэн арчигдсан хэдий ч тэрхүү бөмбөгдөлтийн даралтын долгион нь маш гүнзгий дэлхийн цардасруу нэвтэрсэн (өөр бидний мэддэг ямар ч тогооноос илүү гүнзгий нэвтэрсэн) бөгөөд өнөөдөр Манийцок хавьд ил байгаа чулуулаг нь тэрхүү маш хүчтэй солирын бөмбөгдөлтийн долгионоос үүдэн өөрчлөгдсөн байгааг эрдэмтэд олж илрүүлсэн юм.

Судлаачидын нэг Доктор МакДональдс хэлэхдээ “бид хээрийн судалгаагаар олсон баримт хэмжилтүүдээ дэлхий дээрх геологийн янз бүрийн үйл явцуудаар тайлбарлахыг оролдож нэг бүрчлэн нарийн шалгасан боловч аль нь ч солирын бөмбөгдөлт гэсэн тайлбар шиг бидний бүх хэмжилт баримтыг тодорхой тайлбарлаж чадахгүй байсан” гэв.

Өнөөдрийн байдлаар дэлхий дээр яг солирын бөмбөгдөлтийн тогоо гэж бүртгэгдсэн 180 гаруй тогоо байдаг бөгөөд судалгаагаар тэдгээрийн дор хаяж 30% нь чухал янз бүрийн байгалийн эрдэс чулуулгийг агуулдаг гэж тогтоогдсон. МакДональдсын хэлж байгаагаар түүний багийн судлаачид бусад геологчидыг ятгаж үр дүндээ итгүүлэх гэж зөндөө удсан болхоос биш уул уурхайн компаниуд анхнаас нь их сонирхож байсан гэнэ. Одоогийн байдлаар Канад улсын нэг компани Манийцокийн тогоо орчимоос никель болон платинумын малтлага хийхээр бэлдэж байгаа аж.

Баянхонгор аймаг дахь Цэнхэрийн бүтэц. Зохиогч: Google Earth

Баянхонгор аймаг дахь Цэнхэрийн бүтэц. Зохиогч: Google Earth

Манай Монголын өргөн уудам нутагт солирын бөмбөгдөлтийн тогоонууд байж болох геологийн бүтэцүүд хэд хэд бий. Миний мэдэхийн хамгийн алдартай нь Баянхонгор аймгийн нутаг дахь Цэнхэрийн тогоо юм. Ойролцоогоор 3.6 км-ийн диаметертэй уг тогоог миний ойлгож байгаагаар солирын бөмбөгдөлтөөс үүдэлтэй юу эсвэл галт-уулаас үүдэлтэй юу гэдгийг нь нэг хэсэгтээ хүмүүс маргаж байгаад энэ сүүлд хийгдсэн хэмжилтээр солирын бөмбөгдөлтийн тогоо гэдэг дээр ерөнхийдөө санал нэгдэж байгаа бололтой. Би геологи сайн мэдэхгүй тул мэддэг хүн нь буруу зөрүү мэдээллэл байвал засаж залруулаарай.

Цэнхэрийн тогооноос гадна зүүн говийн нутагт Таван Хар Овоо хэмээх бүтэц бас байдаг юм шиг байна.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: