“Алан Фрийдманы” Нар

Алдарт гэрэл зурагчин Алан Фрийдманы нарны бүтээлүүдээс та бүгдтэй хуваалцаж байна. Алан нь дизайнер мэргэжилтэй бөгөөд зав чөлөөгөөрөө одонорны зураг, тэр дундаа нарны зургийг сонирхож авдаг. Түүний авсан зургуудаас өнгөрсөн оны 10-р сард авсан зураг нь дэлхий даяар шуугиан тарьж олон сонин сэтгүүлүүдэд хэвлэгдэж, өөрөө бас хэд хэдэн ТВ-ийн нэвтрүүлгүүдээр ч ороод амжсан юм. Ингээд тэрхүү алдартай зургийг хүргэж байна:

Нар устөрөгчийн альфа гэрэлд. Зохиогч Алан: Фрийдман

Нар устөрөгчийн альфа гэрэлд. Зохиогч Алан: Фрийдман

Энэ зургийг Алан нарны гадаад давхрага дахь устөрөгчийн атомуудаас ирэх гэрлээр нь бүтээсэн юм. Физикчид тус гэрлийн шугамыг “устөрөгчийн-альфа” гэж нэрлэнэ, энэ нь яг ямар учиртайг жаахан байж байгаад тайлбарлая. Юуны өмнө зурган дээр дарж томоор онгойлгоод та бүгд тухтай үзээрэй! маш олон янзын зүйлсийг ажиглаж болно. Нарны хамгийн гадаад давхаргад нь материал холилдож буцалж буйгаас үүдэн түүний гадрага нь тэр чигтээ маш их үрчгэрдүү харагдаж байна. Сайн харвал гадрага дээр нь хэд хэдэн жижиг хар толбонууд байх ба эдгээр нь нарны хэмжээтэй харьцангуй жижиг харагдаж буй боловч хэмжээгээрээ дэлхийгээс ч том юм шүү! Мөн нарны гадаргуу дээр маш олон тооны дэлбэрэлтүүд их хэмжээний материйг сансарлуу цацаж байгааг анзаараарай, эдгээр нь хойт ирмэг дээр нь хамгийн тод харагдаж байна. Баруун-дээд болон зүүн-дээд буланг нь өндөр нарийвчлалтайгаар томруулаад харвал:

Нарны гадрага ойрхоноос. Зохиогч: Алан Фридман

Нарны гадрагын зүүн-дээд хэсэг ойрхоноос. Зохиогч: Алан Фридман

Нарны гадрагын баруун-дээд хэсэг ойрхоноос. Зохиогч: Алан Фрийдман

Нарны гадрагын баруун-дээд хэсэг ойрхоноос. Зохиогч: Алан Фрийдман

Үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай гэдэгтэй санал нийлнэ байх. Энэ баруун-дээд хэсгийн зураг  дээр байгаа ирмэг дээрх дэлбэрэлт нь гадрагаас нь бараг 50,000км өндөрт хүрж байгаа бөгөөд үүнийг дэлхийн хэмжээтэй харьцуулаад бодоорой (Дэлхийн диаметер нь ердөө л 13,000 км билээ). Нар маань дэлхийгээс хичнээн том вэ гэдгийг энэ зураг жинхэнэ утгаар нь мэдрүүлж байна энэ зураг (наран дотор 1 сая дэлхийг элбэг багтааж болно!).

Сайн анзаарвал эдгээр шидэгдэж байгаа материал нь тэр чигээрээ сансарлуу чигээрээ шидэгдэхгүй, муруйсан байдалтай байгаа. Нарны гадаад давхрага нь тэр чигтээ цэнэгжсэн хий (плазма) учираас нарны соронзон оронтой хүчтэй харилцан үйлчлэлцэнэ. Муруйж байгаа нь нарны гадрагаас задарч гарч ирсэн соронзон орны шугмуудыг дагаад хөдөлж байгаа нь тэр юм.

Мэдээж нарны гадрагаас цахилгаан соронзон долгионы бүх мужид гэрэл цацрана. Гэхдээ нар маань хатуу биет бус хий учираас төвдөө маш их нягттай байх ба гадрагруугаа нягт нь огцом багасна. Ерөнхийдөө сансарт нягт багатай “нимгэн” хий нь тухайн хийг бүрэлдүүлж буй атомууд дахь электроны энергийн шилжилтүүдээс хамааран тодорхой энергитэй гэрэл цацруулдаг. Харин манай нарны нягт “зузаан” хэсэгт нь байгаа хий нь янз янзын энергитэй гэрэлийн бөөмсийг “холиод” энергийг нь нэг ёсондоо бүх мужуудад тарааж цагаан гэрлийг бий болгоно (нарны хувьд энэ цагаан гэрэл ялгарах гадрагыг фотосфер гэнэ). Энэ гадрагын дээр нь оршдог ихэнхидээ устөрөгчөөс бүрэлдэх хий нь хамаагүй бага нягттай бөгөөд зөвхөн тодорхой энергитэй гэрлийн бөөмсийг л ялгаруулна (энэ нягт багатай гадаад давхрагыг нь хромосфер гэнэ). Энэ зургийг бий болгож байгаа гэрэл нь энэхүү нягт багатай устөрөгчийн давхрагаас ирж буй улаан өнгийн мужид орших гэрлийн бөөмс бөгөөд физикт түүнийг устөрөгчийн альфа цацаргалт гэнэ.

Ийм зургийг авахын тулд хэд хэдэн үнэтэй төхөөрөмжүүд хэрэгтэй. Миний барагцаагаар Аланы ашигласан төхөөрөмжүүдийн нийт үнэ нь бараг 30 сая ₮ дөхнө. Нар маань маш тод тул том дуран хэрэггүй, гэхдээ дуран нь ийм зураг авахын тулд оптикийн хувьд маш сайн чанартай байх ёстой. Аланы ашигласан дуран нь апохромат системийн 6 сая ₮-р үнэлэгддэг дуран юм. Дурангаас гадна, ийм зураг бүтээхийн тулд ганц зураг хангалтгүй бөгөөд хэдэн 1000 кадр дарж тэдгээрийг сүүлд нь нийлүүлж боловсруулах шаардлагтай. 1000 гаруй кадр авах хугацаанд дэлхий эргэнэ тиймээс нарыг дагаж хөдөлж байх дурангийн мөрдөгч суурь хэрэгтэй. Аланы хэрэглэсэн суурь нь 18 сая ₮-ийн үнэтэй эд байсан. Хамгийн гол зүйл нь устөрөгчийн-альфа гэрлийг нэвтрүүлэх фильтер бөгөөд Аланы хэрэглэсэн нь 8 сая ₮-ий үнэтэй сайн чанарын фильтер байв. Ингээд бодохоор маш үнэтэй бүтэж байгаа зураг хэдий ч НАСА-ийн хэдэн 100 сая доллараар сансарт хөөрсөн дурангуудын зурагнуудтай ойролцоо “күүл” харагдаж байгаа нь түүний авъяасыг илтгэж байгаа юм.

Саяхан 6-р сарын 5-нд болж өнгөрсөн Сугар гаригийн хиртэлтийн үеэр Алан мөн нэгэн гайхалтай зургийг бүтээсэнийг хүргэж байна:

Сугар гаригийн хиртэлт. Зохиогч: Алан Фрийдман

Сугар гаригийн хиртэлт. Зохиогч: Алан Фрийдман

Энэ зургийг мөн устөрөгчийн альфа гэрлээр бүтээсэн бөгөөд та сайн анзаарвал нарны толбонууд нь цагаан өнгөтэй харгдаж байна. Алан зургаа хар цагаанаар аваад боловсруулахдаа өнгийг нь урвуу харуулаад сүүлд нь хиймэл улаан өнгө нэмсэнээс тэр юм. Нарны урдуур явж өнгөрч байгаа хар бөмбөг нь мэдээж манай нарны аймгийн 2 дахь гариг Сугар юм.

Зүгээр харьцуулалт өгөх үүднээс Сугар гаригийн хиртэлтийн үеэр миний бие өөрийн авсан нэг зургаа үзүүлж байна:

Сугар гаригийн хиртэлт цагаан гэрлээр. Зохиогч: С. Төгөлдөр

Сугар гаригийн хиртэлт цагаан гэрлээр. Зохиогч: С. Төгөлдөр

Мэдээж миний зураг Аланы зургийн хажууд ЖУЛ харагдаж байна хаха. Гэхдээ гол үзүүлэх гэсэн ялгаа маань миний зураг дээр хэлсэн нарны нягт “зузаан” давхрагаас ирж байгаа цагаан гэрлээр бүтээгдсэн юм. Хэдэн том том нарны толбонуудыг эс тооцвол Аланы устөрөгчийн-альфагийн зурган дээр байгаа гадрага дээрх “үрчлээнүүд” мөн дэлбэрэлтүүд нь огт харагдахгүй байгааг анзаараарай.

Энд дарж Аланы хувийн цахим хуудсаар зочлоорой.

Advertisements

3 comments

  1. Nice мэдээлэл байнаа гэж!

  2. sain uu ? tuguldur uu… chinii blogiig unshih durtai, bi zugeer l neg sonirhogch, Erdene guin hiisen geed bgaa super-negdliin-onol gedeg zuiliig n chi unshij uzev uu? ter talaar yu gej bodoj bgaa heleech… deer ued bi TS.Gantumurtei uulzaj bh uedee asuusan chin ineegeed l bsan hehehe… gehdee Erdene guin uigagui suusan hudulmuriig n unelej baigaa,,, harin huleen zuvshuurugduh tal deer bol oor l doo…

    1. псюдо-шинжлэх ухааны л зүйл, хүнд хэрэгтэй юм нэг ч байхгүй. Эрдэнэ шиг луйварчид улс нийгэм болгонд байж л байдаг хэвийн үзэгдэл.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: