Хятадын Сансарын нисгэгчид амжилттай эргэн ирлээ

Бараг 13 өдрийн турш тойрог замд ажилласны дараагаар хятадын Шинзоу 9 хөлөг 3 гишүүний хамт өнөөдөр 10 цагийн үед өвөрмонголын нутагт амжилттай газардлаа. Хөлөг нь тийрэлтэт хөдөлгүүр болон шүхрийн тусламжтайгаар газардсан бөгөөд хөлгийн ахмад Жин Хайпен, Лю Ван болон хятадын анхны эмэгтэй сансарын нисгэгч Лю Ян нар газардсанаас хойш бүтэн цагийн дараа хөлгөөс хүмүүсээр түшүүлэн гарчээ.

Нисгэгчид бууж хөлгөөс гарч ирээд мэндчилж байна. Зохиогч: CCTV

Нисгэгчид бууж хөлгөөс гарч ирээд мэндчилж байна. Зохиогч: CCTV

Хөлгийн гишүүд бүгдээрээ эрүүл саруул нүүрэндээ инээмсэглэл тодруулсан байдалтай байсан гэнэ. Нисгэгч Лю Ван нь “гэртээ эргэж ирээд газар дээр гишгэх үнэхээр сайхан байна” гэж хэлсэнийг нь хятадын улсын телевиз нь дамжуулжээ.

Нисгэгчид өмнө нь тойрог замд тавигдсан байсан автобусны хэмжээтэй Тиангонг 1 хөлөгтэй залгагдаж бараг 10 өдрийн турш дотор нь янз бүрийн судалгаа туршилт хийж амьдарсан билээ. Тиангонг 1 хөлөг нь хятадын 2020 он гэхэд сансарт байрлуулхаар төлөвлөж байгаа бүрэн хэмжээний станцын туршилтын загвар юм. Өмнө нь хятадууд тойрог зам дахь автомат залгалтыг амжилттай хийж байсан бол энэ удаад нисгэгч Лю Ван нь гар аргаар анх удаа залгалтыг амжилттай гүйцэтгэснийг энд би мэдээллэж байсан билээ.

Нисгэгчидийг өнөө орой гэхэд Бээжинрүү аваачих бөгөөд нарийн эрүүл мэндийн шинжилгээний дараагаар гэр бүх хамаатан саднуудтай нь уулзуулах аж.

Шинзоу 9 нь дэлхийг 300 гаруй км-ийн өндөрт тойрон эргэж буй Тиангонг 1 станцыг чиглэн энэ сарын 16-нд өвөрмонголын станцаас Long March-2 пуужиндээр хөөрсөн билээ. 18-нд 2 хөлөг автоматаар холбогдож, харин 24-нд Лю Ван гар аргаар холболтыг гүйцэтгэсэн юм. Ойрын ирээдүйд бүрэн хэмжээний сансарын станц барихыг зорьж буй хятадын хувьд энэ гар аргаар хийсэн амжилттай холболт нь нилээн чухал ахиц байсан юм. Ирээдүйн 2-3 жилээс яг гол станцынхаа хэсгүүдийг сансарт угсарч эхлэхийг зорьж байгаа ч, энэ оны сүүлээр эсвэл дараа жилийн эхээр Тиангонг 1-рүү ахин нэг удаа хүнтэй нислэг хийж бас бус туршилт судалгааг хийхийг зорьж буй аж. Дараачийн энэ нислэг болтол инженерууд Тиангонг 1-ийг газраас удирдаж байгаа бөгөөд, түүнийг илүү өндөр тойрог замруу шилжүүлж цаашдаа ашигласаар байж магадгүй байгаа юм байна.

Өглөөний 10 цагийн үед Шинзоу 9 хөлөг газардлаа. Зохиогч: CCTV

Өглөөний 10 цагийн үед Шинзоу 9 хөлөг газардлаа. Зохиогч: CCTV

Хятадууд 2020 он гэхэд ашиглалтанд оруулах гээд байгаа сансарын станцыгаа олон жил тойрог замд ажилласаар байгаа олон улсын Мир станцтай олон талаараа дүйцэхүйц байлгахыг зорьж байна. Гэхдээ жингээр нь бодход тэрхүү станц нь Мир станцаас бараг 3-4 дахин жижиг байх аж. Удахгүй гол том том хэсгүүдийг нь сансарт угсарч эхлэхийг зорьж байгаа учираас хүнд ачааг тойрог замд аваачих чадвартай хүнд даацын Long March пуужинг бас зохион бүтээж байгаа юм байна.

Дашрамд Тиангонг гэдэг нь хятадаар тэнгэрийн ордон гэсэн утгатай ба Шинзоу гэдэг нь гайхамшигт урлал гэх маягийн утгатай үгс аж.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: