Энэ өдрийн одонорны зураг 2012.6.25

1972 оны 12р сард Аполло 17 хөлөг саран дээр амжилттай газардав. Хөлгийн багийн гишүүд болох Южин Сэрнан болон Харисон Шмит нар сарны “Таурус-Литров” хэмээх хөндийн хавьцаа 75 цаг гаруй “зугаалсан” бол багийн 3 дахь гишүүн Рональд Эванс нь нөгөө хоёрыгоо дээгүүр нь сарны тойрог замд хүлээж байсан юм. Доорх зургийг багийн гишүүн Сернан хамт яваа Шмитийг машинаа шалган түр саатах зуураа авчээ. Шмит нь “лунар-ровэр” хэмээх машинаа “Шорти” хэмээн нэрлэгддэг солирын бөмбөгдөлтийн тогооны ирмэгдээр шалган зогсож байгаа аж. Дашрамд, Шмит нь геологч мэргэжилтэй бөгөөд энэ зурган дээр байгаа газар орчмоос хамгийн анх сарны шар хөрсийг нээн олсон юм.

Аполло 17 хөлгийн гишүүн Шмит "Шорти" тогооны хажууханд. Зохиогч: НАСА

Аполло 17 хөлгийн гишүүн Шмит “Шорти” тогооны хажууханд. Зохиогч: НАСА

Аполло 17 багийнхан дэлхий дээр эргэн ирэхдээ 110 гаруй кг хөрс шороо чулуу авчирсан ба урьд нь саран дээр ирсэн өөр ямар ч багийнхан ийм их хэмжээний дээж авчирч байгаагүй юм. Өнөөдөр 40 жилийн дараа ч гэсэн Сэрнан болон Шмит нар нь саран дээр гишгэсэн хамгийн сүүлчийн 2 хүн нь байсаар байна.

Энд дарж Аполло 17 хөлөгтэй холбогдолтой хуучны тайлбар материалуудыг үзээрэй.

Advertisements

2 comments

  1. Odriin mend, yagaad 40 jil ongorchihood baihad saran deer dahij ochihgui baigaa um bol, orosuud americchuudiig saran deer ochoogui hudlaa yarij bna gedeg unen baij boloh uu

  2. Саран дээр очих нь маш их өндөр өртөгтэй мөн аюултай зүйл. Саран дээр ахиж очоогүйн товч хариулт гэвэл тэгэх шаардлага байгаагүй. Хүйтэн дайны үед бараг л цэвэр улс төрийн зорилгоор нэгнээсээ түрүүлэх гэж л 2 улс манай нарны аймгийн судалгааг эрчимжүүлсэн болхоос биш яг тэгэх нарийн өөр шалтгаан байгаагүй. 2020 гэхэд Хятад улс сарлуу хүн нисгэнэ гэж ярьж байна, энэ ч гэсэн улс төрийн агуулагтай үйлдэл, тэрнээс биш сарлуу очихгүй л бол болохгүй байгаа юм байхгүй.

    Оросууд хэзээ ч албан ёсоор америкуудыг санар дээр очсоныг үгүйсгэж байгаагүй, эсвэл оросын хүн амын дийлэнх олонх нь үүнд итгэдэггүй гэдгийг харуулсан судалгааг би лав мэдэхгүй, тиймээс оросууд тэгдэг ингэдэг гэж ярих нь буруу болвуу. Америкуудыг саран дээр очоогүй гэж боддог псюдо-шинжлэх ухаанч хүмүүс зөндөө бий. Гэвч тэд ганц ч тодорхой шинжлэх ухааны үндэслэлтэй баримтыг одоо хүртэл гаргаж ирээгүй байна. Олон нийт иймэрхүү мэдээллэлд төөрөлдсөн байх нь элбэг бөгөөд миний нэг таньдаг хүн зөвхөн иймэрхүү буруу ойлголттой хүмүүст зориулсан цахим хуудсыг хөтөлдөг-

    http://pirlwww.lpl.arizona.edu/~jscotti/apollo.html

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: