Энэ өдрийн одонорны зураг 2012.6.24

Доорх гайхалтай зургийг гэрэл зурагчин Люк Перо Мадагаскар арлын зүүн талд орших Франц улсын эзэмшилийн Ла Реюнион арлаас авчээ. Зурагны доод хэсэгт нь мод ургамал ногоогоор хүрээлүүлсэн галт уулын тогоо дотор тогтож үүссэн нуурын ус тэнгэр дахь оддын гэрлийг ойлгож байгаагаар гарсан байна. Зургийн төв хэсгийг анхааралтай ажиглавал, энэ зургийг авсан газраас нилээд хэдэн км-ийн зайд орших Питон дэ Нигэ хэмээх тус арлын хамгийн өндөр галт уул харагдаж байна.

Тэнгэрийн заадас Реюнион арлаас. Зохиогч: Люк Перо

Тэнгэрийн заадас Реюнион арлаас. Зохиогч: Люк Перо

Мэдээж нуурын дээд хэсэгт бидний нэрлэж заншсанаар тэнгэрийн заадас маань гайхалтай гарсан байна. Энэ зурагны дээд хэсэгт цэг мяагаар харагдаж байгаа од бүр нь манай нарнаас 100 гэрлийн жилийн зай дотор орших одонорны хэмжээсээр ярьвал манай нарны хөрш зэргэлдээ одууд юм. Харин тэнгэрийн заадасыг бүрдүүлж байгаа цэг мяагаар бус үүлэн сарнимал маягаар харагдаж байгаа гэрэл нь биднээс хэдэн 1000 гэрлийн жилийн зайд орших манай галактикийн оддын нийлбэр гэрэл юм. Хар бор хэсгүүд нь мэдээж манай галактикийн төв хавтгайд орших их хэмжээний тоосонцорууд цаанаас нь ирж байгаа оддын гэрлийг халхалж буйгаас тэр.

Иймэрхүү зургийг авахын тулд тухайн шөнө тэнгэрт саргүй, мэдээж цэлмэг мөн тэнгэрийн заадас маань хангалттай өндөр өнцөгт мандсан байх ёстой. Энэ бүх нөхцөлүүдийг бүгдээрэнг нь нэг дор хангах шөнийг олход амаргүй бөгөөд, энэ зургийг дарсан хүний хэлж байгаагаар бараг бүтэн 2 жил хүлээсэн ажээ.

ЭНД дарж Европын Өмнөд Одонорон Судлалын Оргилын (ESO) бүтээсэн манай сүүн зам галактикийн төврүү “зүүм” хийж байгаа видеог үзээрэй. Манай галактикийн төвд орших асар их масстай хар нүхний шинж чанарыг нээж мэдэх зорилгоор тэрхүү төв хэсгийг инфра-улаан туяаны гэрэлд судалдаг (манай галактикийн төв хавтанд бөөгнөрсөн тоосонцор нь үзэгдэх гэрлийг нэвтрүүлэхгүй халхалдаг учир инфра-улаан туяаны мужид хэмжилт хийдэг). Эхлээд дээрх зурган дээр дүрслэгдсэн шиг өргөн өнцгийн зурагнаас эхэлж явсаар тэрхүү төвд нь байгаа хар нүхний ойр орчим дахь аврага одод хүртэл томруулж харуулна. Aсар их оддын гэрэл нийлж тэнгэрийн заадасыг ингэж харагдуулдагийг тод томруунаар харуулж байна (Үүнийг анх Галилео 17р зууны эхэнд тэмдэглэж байсан бөгөөд, түүнээс өмнө хүмүүс тэнгэрийн заадас нь яагаад ийм үүлэрхэг сарнимал байдаг юун гэрэл юм бэ гэдгийг мэдэдгүй байсан).

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: