Энэ өдрийн одонорны зураг 2012.6.23

Нар мандах болон жаргах мөчийг ажиглаж зогсох нь яагаад ч юм хүнд таатай сайхан санагддаг. Хэрвээ та анзаарсан бол жаргах болон мандах үеэр нарны бидэнд харагдаж байгаа хэлбэр болон өнгө нь нар эгц дээр байх үеэс өөр байдаг. Ихэнхидээ өнгө нь улаавтар болж харин хэлбэр нь үл ялиг томрохоос гадна бөөрөнхий хэв нь адлагдсан байдалтай байх нь элбэг. Элгээр нь хэд хэдэн их сонирхолтой шалтгаануудаас үүднэ.

Нарны гэрэл хүний нүдний харах мужид шар өнгийн гэрлийг хамгийн их ялгаруулна. Нарнаас ирж байгаа гэрлийн бөөмс агаар мандал дахь молекулууд болон тоосонцоруудтай харилцан үйлчлэлцээд үлдсэн хэсэг нь бидний нүдэнд хүрнэ. Гэрлийн долгионы урт нь бага байх тусам агаар мандал дотор сарних магадлал нь ихсдэг тул ямар ч үед нарны ягаан, хөх болон ногоон гэрэл нь агаарт их хэмжээгээр сарнина. Харин хүний нүд цэнхэр, хөх болон шар өнгөнүүдэд хамгийн мэдрэг учираас тэнгэр болон далай, нуур нь бидэнд цэнхэр, хөх өнгөтэй харагддаг.

Тэгвэл нар жаргах болон мандах үед нарнаас ирж байгаа гэрэл нь эгц дээр байх үеэс хамаагүй илүү их агаараар дамжин ирнэ. Илүү их агаараар дамжиж ирнэ гэхээр тухайн гэрлийн бөөм нь замдаа агаар мандал доторх тоосонцоруудтай харилцан үйлчлэлцэх магадлал нь ихсэнэ гэсэн үг. Гэрлийн долгионы урт нь хэдий чинээ бага байна төдий чинээгээр эдгээр тоосонцоруудаар халхлагдах магадлал нь ихсэнэ, тиймээс нарны шар гэрэл нь мандах болон жаргах үеэр тоосонцоруудаар халхлагдаад, зөвхөн үлдсэн улаан гэрэл нь бидний нүдэнд ирнэ, тиймээс л жаргах болон мандах үеэр нар маань улаавтар харагдаж байгаа юм.

Жаргах болон мандах үед илүү их агаараар дамжин ирэхийн сацуу тэр агаар доторх босоо температурын өөрчлөлтүүд нь эгц дээр байгаа үеэс хамаагүй их байна. Өөрөөр хэлбэл нарны дээд болон доод хэсгүүдээс ирж байгаа гэрэл нь 2 өөр температурт байгаа агаараар дамжин ирнэ. Агаарын температур өөрчдөгдөхөд түүний хугарлын индекс нь мөн өөрчлөгдөнө, тиймээс нар мандах болон жаргах үеэр нарны өөр өөр хэсгээс ирж байгаа гэрэл нь өөр өөр өнцөгөөр хугарч, үр дүнд нь нарны бөөрөнхий хэв нь алдагдана гэсэн үг. Доорх зургийг миний бие өнгөрсөн сар нар жаргах үеэр авсан юм. Нарны өнгө хэрхэн жирийн эгц дээр байх үеэс хувирч, доошлох тусмаа улам улаан болж байгааг анзаараарай. Мөн өөр өөр өндөр дахь агаарт өөр өөр өнцгөөр хугарж байгаагаас үүдэн хэлбэр нь алдагдсан байна:

Жаргаж буй нарны хэлбэр болон өнгө. Зохиогч : С. Төгөлдөр

Жаргаж буй нарны хэлбэр болон өнгө. Зохиогч : С. Төгөлдөр

Нарны гэрэлийн өөр өөр хэсэгүүд нь өөр өөр температур бүхий агаарт хугархад хэлбэр нь өөрчлөгдөхөөс гадна өөр олон янзын сонирхолтой оптик үзэгдэлүүдийг бий болгоно. Доорх зурган дээр үзүүлж буй “ногоон оч” нь тэдгээрийн нэг юм (үүнээс гадна илүү ховор цэнхэр, шар болон ягаан очнууд бий)

Нар жаргах үеэр харагдаж буй "ногоон оч". Зохиогч: Гөран Странд

Нар жаргах үеэр харагдаж буй “ногоон оч”. Зохиогч: Гөран Странд

Энэ зургийг өнөөдөр гэрэл зурагчин Гөран Странд Швед улсын хойт хэсэгт орших Фросон арлаас нар уултай моддын цаагуур орон жаргах үеэр авчээ. Нар жаргах мөчийн сүүлийн хэдхэн минутыг харуулж буй дээрээс доошоо дараалсан 7 зурган дээр “ногоон оч” хэрхэн өөрчлөгдөж байгааг маш тод харуулсан байна. Зургийг энд дарж томоор үзээрэй.

Харин нар болон сар нь мандах болон жаргах үеэр том болж харагддагийн шалтгаан нь цэвэр хүний тархиний хийж байгаа “алдаа” юм. Бидний тархи хүний нүдний 2 хэмжээс дээр фокуслаж байгаа дүрсийг 3 хэмжээс дээр буулгахдаа “тулах” цэгүүдийг ашигладаг. Жишээ нь та өрөөний цонхоор гадагшаа хархад аль байшин алины цаана байгааг яаж бие биенээ халхалж харагдаж байгаагаар нь үнэлнэ. Нар эгц дээр байгаа үед ийм тулах цэгнүүд байхгүй, харин мандаж эсвэл жаргаж байгаа үед газартай харьцуулж харах тул илүү том мэт харагдана. Би анх ийм учиртайг нь олж мэдчихээд өөрөө ч сайн итгэж өгөхгүй байлаа, хэрвээ та бас итгэхгүй байвал нар эсвэл сарыг мандаж эсвэл жаргаж байх үед нь гараа алдлаад эрхий хуруугаараа хэр том харагдаж байгааг нь хэмжээд, дараа нь эгц дээр байх үед нь мөн хэмжээд үзээрэй. Яг адилхан байх болно!

Advertisements

One comment

  1. Төөгий чамт амжилт. үнэхээр гоё нийтлэлүүд байдаг шүү. Би байнга уншдаг. нүд минь бага багаар нээгдсээр байна

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: