Энэ өдрийн одонорны зураг 2012.6.22

Ертөнцөд галактикууд нь янз янзын хэлбэр болон хэмжээтэй байна. Бидний дотор нь оршин байдаг манай сүүн зам галактик нь ерөнхийдөө дундаж хэмжээтэй (гэхдээ 100 гаруй тэрбум одтой шүү!!!) мөн мушгиа хэлбэртэй. Манайхтай хамгийн ойрхон орших бидэнтэй 5 тэрбум жилийн дараа мөргөлдөхөөр замдаа яваа Андромеда галактик нь мөн адил мушгиа хэлбэртэй бөгөөд одонорны хэмжээгээр бол манайхтай тун ойролцоо үл ялигхан томд тооцогдоно (Андромедагийн тухай энэ нийтлэлд товч мэдээллэл бий). Гэтэл ертөнцөд манайхаас өшөө 1000 дахин их масстай үнэхээрийн аврага “бөмбөлгөн” хэлбэрт галактикууд оршидгийн сацуу, манайхаас хамаагүй жижигхэн одой галактикууд ч гэсэн бий.

IC 2574 одой галактик - Кодингтоны мананцар. Зохиогч: Стивен Лешин

IC 2574 одой галактик – Кодингтоны мананцар. Зохиогч: Стивен Лешин

Энэ зурган дээрх “зөв биш” хэлбэртэй одой галактикийг IC 2574 гэж нэрлэх бөгөөд манай галактикаас 12 сая гэрлийн жилийн зайд оршино. Түүний “диаметер” нь манай сүүн замаас бараг 2 дахин бага буюу ойролцоогоор 50,000 гэрлийн жил. Түүний ойр орчимд хэдэн хэдэн галактикууд бөөгнөрөн орших бөгөөд тэдгээрийг хамтад нь  “М81 бөөгнөрөл” (Мэссиегийн каталогийн тухай энэ нийтлэлд тайлбар бий) хэмээн нэрлэнэ. Энэ бөөгнөрөл нь тэнгэрт бидний сайн мэддэг “долоон бурхан” буюу “шанага долоо”-гийн ойролцоо оршино.

Зурган дээрх цэнхэр гэрэл нь энэ галактик дахь залуу халуун оддоос шууд ирж байгаа бол ягаавтар гэрэл нь шинээр дөнгөж төрсөн олон тооны масс ихтэй аврага одод ойр орчмын устөрөгчийн үүлийг ионжуулж (электроноо алдсан устөрөгчийн атомуудаас бүрдсэн үүл гэсэн үг) буйгаас үүдэлтэй. Ажиглалт хийдэг Европын одонорончид энэ галактик дахь одод ихээр төрж буй ионжлогдсон мананцаруудыг судалсан ажилаа дараах нийтлэлд өнгөрсөн онд хэвлэжээ:

http://arxiv.org/abs/0808.0193

Уг галактикийг анх Америкийн одоноронч Эдвин Кодингтон 1898 онд ажиглаж байжээ. Мэдээж тэр үеийн дурангаар хүний нүдэнд дээрх зураг шиг ялгарж харагдахгүй зүгээр л жижиг саарал мананцар харагдана, тиймээс энэ биетийг галактик гэдгийг нь мэдтэлээ Кодингтоны мананцар хэмээн нэрлэж байв.

Зургийг энд дарж томоор үзээрэй!

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: