Энэ өдрийн одонорны зураг 2012.6.19

Аврага одод шатаах түлшгүй болхоороо эсвэл маш нягт одой одод нийлж дэлбэрэх үзэгдэлийг “хэт-шинэ” од хэмээн нэрлэдэг билээ. Манай болон бусад манай сүүн замтай төстэй галактикуудад ийм дэлбэрэлт ойролцоогоор 100 жилд нэг удаа тохионо. Ийм үзэгдэлийг судлах нь ертөнцийн хувьсал, оддын хувьсал, ертөнц дахь элементүүдийн үүсэл гэх мэт маш олон асуудлыг судлахад чухал ач холбогдолтой, би өөрөө энэ асуудлыг онолын талаас нь судалдаг. Саяханы нэг нийтлэлд яаж энэ жилийн физикийн Нобелийн шагнал авсан улсууд ийм дэлбэрэлтүүдийг ашиглаж ертөнцийн хурдсаж буй тэлэлтийг нээсэн тухай бичсэн билээ.

НАСА-ийн NuSTAR дуран. Зохиогч: Фиона Харрисон, Калтек, НАСА

НАСА-ийн NuSTAR дуран. Зохиогч: Фиона Харрисон, Калтек, НАСА

Тэгвэл НАСА өнгөрөгч долоо хоногт эдгээр дэлбэрэлтүүдийг илүү нарийн хэмжиж судлахаар тусгай хиймэл дагуулыг сансарт хөргөлөө. “Цөмийн спектроскоп дурангийн цуглуулга” буюу NuSTAR нь тэдгээр хэт-шинэ оддын дэлбэрэлтийн үлдэгдэл мананцарыг, зарим төрлийн атомуудынх нь цөмөөс ялгарах гэрлийн рентген туяаны мужийн бөөмсүүдийг судалж чухам ямар механизмаар хэрхэн эдгээр дэлбэрэлтүүд нь бий болсоныг судлах юм. NuSTAR нь зөвхөн эдгээр дэлбэрэлтийн үзэгдэлээр зогсохгүй  маш өндөр температурт орших манай нарны титэм (яагаад нарны гадрага ойролцоогоор 6,000 кельвин байхад түүний гадна орших титэм нь 1,000,000 кельвин байдгийг бид одоо хүртэл сайн ойлгодоггүй), бусад галактикуудын халуун хийгээс ялгарах рентген туяа мөн манай галактикийн төвд орших асар их масстай хар нүхийн талаар маш их шинэ мэдээллэл бидэнд өгнө.

Дээрх дүрслэлээр дуран хэрхэн ажилдагийг товч тайлбарлая. Аливаа оптик төхөөрөмж нь ирж буй гэрлийн бөөмсийг цуглуулж тэдгээр бөөмсийг ялгаруулж буй гадрагын дүрсийг үүсгэнэ. Энгийн үзэгдэх гэрэл, мөн түүний ойр орчмын мужуудад (инфра улаан туяа, хэт ягаан туяа гэх мэт) янз бүрийн материалаас бүрдэх толь болон линзийг ашигладаг бол (ж.нь гар дуран, камер, зургийн аппарат) радио долгионы муж дахь гэрлийн бөөмсийг бид антенаар цуглуулдаг билээ. Харин рентген туяаг энгийн толь эсвэл линзээр хугалж ойлгох боломжгүй учир (хэт их энергитэй) тусгай “толь”-иор эдгээр гэрлийн фотонуудыг шүргэх байдлаар үл ялиг хугалж цуглуулна. Эмнэлэгт зураг авдагтай адилхан рентген туяаны бөөмс нь дээрх зурган дээр тэмдэглэсэн “оптик” хэсэг дахь параллель толинуудыг шүргээд бүртгэгч гэсэн хэсэг дээр цуглуулагдана. Сансарт энэ “оптик” хэсэг болон бүртгэгчийн хэсгийг бат бөх бөгөөд хөнгхөн материалаар хийгдсэн маш урт гүүр холбох ба зүүн дээд буланд байгаа нарны зайн үүсгүүрээр нь бүх цахилгааны хэрэгцээг нь хангах юм.

NuSTAR нь  сансарт 2 жил ажиллахаар төлөвлөгдсөн бөгөөд урьд өмнө нь мэдэгдэж байгаагүй ямар зүйлсийг нээж мөн бидний урьд нь зөв гэж бодож байсан ямар ойлголтуудыг өөрчлөх бол гэдгийг олон судлаачид тэсэн ядан хүлээж байна.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: