Энэ өдрийн одонорны зураг 2012.6.18

Номхон далайн өмнөд хэсэгт орших Истерийн арал дээр байдаг Моаи хэмээх аврага том хүн чулуунуудын талаар та урьд өмнө нь сонсож байсан байж магадгүй. Яагаад ийм хөшөөнүүдийг барих болсоныг хэн ч өнөөг хүртэл яг сайн мэдэхгүй хэвээрэй, яадаг ч байсан тэнд 800 гаруй аврага хөшөөнүүд бий. Нэг бүр нь дундаж хүнээс хоёр дахин өндөр ба 200 дахин их масстай үнэхээрийн аврага чулуунууд аж. Нарийн ширийн түүхийн асуудлууд нь одоог хүртэл нууцлаг хэдий ч ихэнх судлаачид ойролцоогоор 500 гаруй жилийн өмнө баригдсан гэдэг дээр санал нийлдэг юм байна. Энэ хөшөөнүүдийн талаар дэлгэрэнгүй эндээс уншиж болно:

http://en.wikipedia.org/wiki/Moai

Энэхүү гайхалтай зургийг гэрэл зурагчин Манэл Сориа 2009 онд Истерийн арал дээр очиж авчээ. Өмнөх ЭӨОЗ-ийн 17 жилийн ойн тухай бичлэгт галактикуудын тухай их бичсэн. Тэнд тэнгэрийн заадас гэж монголчуудын нэрлэдэг зүйл маань энэ зурган дээр маш гайхалтай гарсан байна. Мэдээж камерны гэрэл бүртгэгч багаж болон линз нь хүний нүднээс хамаагүй илүү ч, хотын гэрлээс хол саргүй харанхуй шөнө тэнгэрийн заадас нь хүний нүдэнд үнэхээрийн гайхалтай харагдна.

Ахин сануулхад энэ харж байгаа зүйл тань манай галактик сүүн замын диск юм. Бид өөрсдөө дотор нь оршиж буй учир дискний төв хэсэг нь ингэж харагдаж байгаа болно. Цэнхэр харагдаж байгаа хэсэг нь одод шигүү орших хэсэг бөгөөд харин хар бараан харагдаж байгаа нь тоос мананцар нягтаршсан, цаанаас нь ирж байгаа оддын гэрлийг халхалж буйгаас үүдэлтэй. Зүүн гар талын хэсэгт нумын одны ордны зүг илүү бүдүүрч зузаан харагдаж байгаа нь тэнд манай галактикийн төв хэсэг маш их шигүү ододтой байдгаас тэр.

Ийм гэрэл зургийг бүтээхийн тулд ДСЛР камераар хэд хэдэн 30-45 секундын бүртгэл хийж зургуудаа дараа нь нийлүүлнэ. Ингэж удаан кадруудыг дарж байж оддоос ирэх бүдэг сарнимал гэрлийг тод болгож, энэ хөшөөнүүдийг гэрэлтүүлэх хэмжээний гэрлийг бүртгэнэ.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: